Миний блог дээрээ оруулсан програмууд ихэнхи нь(за бараг бүгд) .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg гэх мэт учир битүүлэг өрөгтгөлтэй байгаа. Ер нь интернэтэд байрлаж байгаа ихэнхи томоохон програм, тоглоомууд эдгээр форматаар байдаг. Тэгвэл эдгээрийг хэрхэн ажилуулах ёстой вэ гэдэг талаар бичие гэж бодлоо. Би өөрөө програмын талын хүн биш учир яагаад эдгээр форматууд дээр байдаг цаад учрыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ татаж авсан програмаа хэрхэн ажилуулах талаар чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээе.
Дээрх өрөгтгөлтэй програмыг ажилуулахын тулд танд Daemon tools хэмээх нэмэлт програм хэрэг болно. Энэ програм warez.tsengel.com дээр байна лээ. Эндээс татаж авна биз. Daemon tools-ыг суулгахад ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодож байна. Хэрэв та компьютертээ зөв суулгаж чадсан бол дэлгэцний тань баруун доод буланд(цагны хажууд) бяцхан аянганы дүрс гарч ирэх ёстой.
За одоо жинхэнэ ажилдаа ороё. Та энэ блогоос татаж авсан програмаа задалбал .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg өрөгтгөлүүдийн нэг байгаа байх. Би жишээ болгон "English Grammar in use With Answers and CD-ROM"-ыг сонгон авлаа. Уг програмыг татаж авахад нилээд олон тооны .rar файл байгаа. Үүнийг задалсны дараа .iso өрөгтгөлтэй ганц файл гарч ирнэ. Уг файл хаана байрлаж байгаа замыг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Үүний дараа дэлгэцний баруун доод буланд байрлах жижиг аянганы дүрс бүхий Daemon tools-ын лого дээр хулганы баруун тал дээр дарахад доорх шиг цэс гарч ирэх ёстой.
Дараах дарааллаар явна...
1. Virtual CD/DVD-ROM цэс рүү орно.
2.Device 0: [X:] No Media цэс рүү орно
3. Mount image командыг сонгоно
4. Суулгах гэж байгаа файл, програмаа сонгоно.
5. Open товчыг дар...
Ингээд л яг CD хийсэн юм шиг л ажилаж эхлэх ёстой. Үүнээс хойших бүх юм бусад програм суулгадагийн адилаар маш энгийн явах болно.
За хэтэрхий деталчилж тайлбарлачих шиг боллоо. Энэ талаар сайн мэддэг хүмүүс нэмэж хэлэх юм байвал комментоор үлдээгээрэй. Харин болж өгөхгүй байгаа хүн байвал асуух юмаа бас үлдээчихнэ биз. Би өөрийн хэмжээндээ туслая...
Жич: Хэрэв таны програм Daemon tools ашиглахгүй суучихсан хирнээ яг ажилуулах гэхээр CD хий гээд байвал яг дээрхийн адилаар ажилуулаад үзээрэй. Болох л ёстой.
3 сэтгэгдэл:
Баярлалаа
Sain bn uu. Yunii umnu dandaa xeregtei medeelel tavidag tanid talarxy. Tanii ugsun zaavriin daguu nomoo tataj avch bolj bgaa, harin deamon-toolsiig tataj avch boloxgui free tovchluuriig daraxaar code garch irexgui bn. Yaval deer yum boloo?
hi bi daemon tools-eer tataad suulgachihsan hirnee ergeed programmaa ajilluulah geheer cd hii geed baih ym yah be?
Post a Comment