Хэлний багш нарт зориулсан ном. Хэрхэн хэл сурагч нарт амжилттай суралцахад нь туслах вэ... Олон удаагийн туршилт болон судалгаагаар батлагдсан арга техникүүдийг уг номд оруулсан байна. Багш нараас гадна хэл сурч байгаа хүмүүс өөрсдөө уншаад зарим санааг олж авч болох юм шүү.
Татаж авах линкийг комментоор үлдээлээ...
Helping English Language Learners Succeed 2009/03/25
Published by: Foreign language Time: 6:32 AM 6 сэтгэгдэл
Label: English, General, Learning Language Tips
A Short History of Japan: From Samurai to Sony 2008/01/10
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно...
2007 он баяртай!!! 2007/12/31

Нээрээ би 2008 оныг маш том бэлэгтэй угтаж байгаа юм байна. Жил бүр Ганбаа оны шилдэг блогчидыг санал, асуулгаар шалгаруулдаг. Тэгсэн тэрэн дунд нь миний муу блог "2007 оны төрөлжсөн блог"-оор шалгарчихсан тууж байх юм. Санаандгүй байсан болоод ч тэр үү баярласан гэж жигтэйхэн. Time сэтгүүлийн оны хүнээр шалгарчихаад ч би ингэж баярлаж байгаагүй юм байна, гээд мөрөөдөөд байвал.. ккк.. Ямартаа ч миний хувьд маш том бэлэг байлаа...
2007 оны турш миний блогоор надтай хамт байсан бүх хүмүүстээ баярллаа... жилийн дараа 2008 онд уулзацгаая..
Published by: Foreign language Time: 2:07 AM 1 сэтгэгдэл
Label: General
Introducing the book 2007/11/14
Хөгжилтэй л юм... Бидний зарим нэг компьютертэй учираа олдоггүй шиг энэ лам номтой учираа олох гэж үйлээ үзэж байх шиг байна. Хуйлмал бичгээс хавтаст ном руу шилжсэн нь...
Published by: Foreign language Time: 3:26 AM 1 сэтгэгдэл
Label: General
Website: Songza
Published by: Foreign language Time: 2:39 AM 1 сэтгэгдэл
Label: General
Chinese American Voices: From the Gold Rush to the Present 2007/10/25
Gadaadheltei holboogui neg nom oruulchihlaa. Minii yg odoo unshij bui nom. Ymarshuuhan nom gedgiig dugnej helehed ert l bna. Sonirhoj bval tataj avna bizee...
A collection of sixty-two documents that convey the rich diversity of Chinese American experience, many originally written in Chinese, and most never before published.The story of the Chinese in America has been curiously told. In most accounts, they have been mute. Although they have been integral to this country’s history, their voices have rarely been included by either their historical contemporaries or subsequent writers.Missionaries, journalists, and historiansmay have written about what the Chinese in America did or what was done to them, but they often neglected to consult the Chinese themselves.At the end of the book you'll find a good chronology of Chinese American History and also a Chinese glosary.
--------------------------------------------
Tatah holboosiig door comment oor uldeesen bolno...
Please read comment for the Download links ...
Published by: Foreign language Time: 10:09 AM 0 сэтгэгдэл
Label: General
Adam and Eve 2007/09/30
Зургаар илэрхийлсэн Адам, Евагийн түүх... Сонирхуулах үүднээс орууллаа. Үгийг зургаар илэрхийлэхээр бас сонин л юм байна.
Published by: Foreign language Time: 9:03 PM 3 сэтгэгдэл
Label: General
Origins of Language: Constraints on Hypotheses 2007/09/05
Гадаад хэл гээч зүйлийг нилээд нарийвчлан судалахыг хүсэж байгаа хүмүүст зориулав. Хэл гэж юу вэ, хэлний бүтэц... гэх мэт илүү хэл шинжлэл тал руугаа ном байгаа. Хэрэгтэй хүмүүс нь татаж авна бизээ...
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа.
Published by: Foreign language Time: 9:12 AM 1 сэтгэгдэл
Label: General
9 сарын 1 2007/08/31
Өнөөдөр чинь 9 сарын 1 юм байна... Баярын мэнд, баярын мэнд. (Нээх гоё цэцэг баглаа болсон зураг олоод тавих гэсэн чинь олддоггүй. Тэгээд нэг ийм л зураг олох шив дээ...)
Published by: Foreign language Time: 8:10 PM 0 сэтгэгдэл
Label: General
TOP 5 2007/08/29
Блогоо нээснээс хойш 3 сарын хугацаанд 100 орчим ном сэтгүүл, програм, тоглоом зэргийг оруулсан байна. Эдгээрээс заримыг нь ганц хоёр хүн татсан байхад зарим нэгийг нь хэдэн зуун хүн татаж авсан байх юм. Тэгээд хамгийн эрэлттэй байгаа 5-ыг нь нэг дор оруулчихая гэж бодлоо. Эдгээрийн хажуугаар анзааралгүй өнгөрсөн ч юм уу эсвэл дөнгөж шинээр миний блогт зочилж байгаа хүмүүст хэрэгтэй байж магад. ТОП 5-ын жагсаалт:
1. 400 Must-Have Words for the TOEFL
2. Word Town - Basic English Vocabulary
3. Answers to All TOEFL essay Questions
4. Websters New World Essential Vocabulary
5. Gladiator (Penguin readers)

Бүгд л англи хэлний ном байх юм. Өө нээрээ, эдгээр номуудыг rapidshare.com-с татаж авах гээд ямар нэгэн проблемоос болоод татаж авч чадаагүй хүмүүс байвал мэйл хаягаа комментоор үлдээх юмуу эсвэл gadaadhelblog@gmail.com хаяг руу мэйлдчихээрэй. Ирсэн хаягуудыг нэг бөөгнүүлж байгаад энэ бүтэн сайнд (2007-09-02) бүгд рүү нь дээрх номуудыг зэрэг мэйлдчихэе. Миний upload хийх хурд үнэн мэлхий болохоор нэг ингээд бөөндчихсөн нь амар.
Published by: Foreign language Time: 8:18 AM 1 сэтгэгдэл
Label: General
Firefox and Firefox Add-ons 2007/08/26
Дээр үеэс л Firefox интернэт хэрэглэгчдийг Internet Explorer-с урвуулах ажлаа эхэлсэн. Олон ч хүн уравсан. Би ч саяхныг хүртэл үерхэлдээ үнэнч байна гээд тэсээд л байлаа. Тэгээд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд татаж аваад үзсэн чинь Firefox ч арай л ондоо юм аа..
Яг үнэндээ бол том ялгаа байхгүй биз гэж бодоод байгаад байсан юм. Тэгээд нэг хэрэглээд үзсээд үнэхээр илүү гэдгийг нь мэдлээ. Эртхэн суулгаад хэрэглэж байдаг байж. Надад Firefox-ын хамгийн их таалагдсан зүйл нь Add-ons-ууд нь... Ямар их хэрэгтэй юмнууд байдаг юм бээ. Блогчидод, вэб хөгжүүлэгч нарт, хэл судлагч нарт зориулсан, хэрэг болохуйц маш олон өрөгтгөлүүд байдаг юм байна. Ихэнхи хүмүүс нь энэ өрөгтгөлүүдийн талаар мэддэг, сонсож байсан байж магад. Гэхдээ л би өөрийн блогтоо Firefox болон хэл сурахад хэрэг болохуйц түүний Add-ons-уудын талаар оруулая гэж бодлоо. Хэн хэндээ ч ашигтай юм байна лээ. Хэрэв над шиг одоо болтол Internet Explorer хэрэглээд явж байгаа хүмүүс байвал шууд одоо татаж аваарай гэж зөвлөх байна. За тэгээд хамгийн их сонирхол татсан, хэл сурч байгаа хүнд нэмэр болж болмоор санагдсан өрөгтгөлүүдийг жагсаалаа..
1.Hyperwords. Энэ extension нь таньд броузертаа тааралдсан ямар ч үгийг төвөггүй орчуулах боломжийг олгоно. Доорх бичлэгийг үзнэ үү.
2. BBDict. Хятад хэл сурч байгаа хүмүүст зориулсан толь бичиг. Хэрэглэхэд үнэхээр хялбар. Англи болон хятад хэлний хооронд орчуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх...
3. IrregularVerbs. Англи хэлний дүрмийн бус үгсийг өөрийн болгоход тань туслах болно.
4. Энэ нэмэлт үнэхээр сайн болж чадсан байна лээ. Хэрэв та Хятад хэл судалж байгаа бол заавал браузертаа суулгаарай. Үүнийг суулгасны дараа дурын хятад хэл дээрх вэб рүү ороод аль нэг ханз дээгүүр гүйлгэхэд тухайн ханзны орчуулга, пинг, дуудлага, зурлага гэх мэт тухайн ханзны бүхий л мэдээлэл гарч ирдэг. Зөвхөн нэг утга илэрхийлдэг ганц ханзыг орчуулаад зогсохгүй нийлж үг бүтээдэг нийлмэл ханзуудыг ч нэгтгэн орчуулах чадвартай. Яг энэ өрөгтгөл нь мөн Япон хэл дээр ч бас байдаг.
5. translator. Олон хэлний хооронд орчуулга хийх нэмэлт...
... гэх мэт нилээд тооны хэлтэй холбоотой нэмэлтүүд байна лээ. Сонирхосон хүмүүс нь орж үзээрэй.
https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:1/cat:37
Харин Firefox-н хамгийн сүүлийн хувилбарыг татаж авахыг хүсвэл доорх зураг дээр үзүүлсний дагуу блогын зүүн хэсэгт оруулсан Firefox-н логотой товч дээр дарж татаж аваарай.
Published by: Foreign language Time: 12:42 PM 1 сэтгэгдэл
Label: General
Татаж авсан програмаа хэрхэн суулгах вэ? 2007/08/22

Миний блог дээрээ оруулсан програмууд ихэнхи нь(за бараг бүгд) .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg гэх мэт учир битүүлэг өрөгтгөлтэй байгаа. Ер нь интернэтэд байрлаж байгаа ихэнхи томоохон програм, тоглоомууд эдгээр форматаар байдаг. Тэгвэл эдгээрийг хэрхэн ажилуулах ёстой вэ гэдэг талаар бичие гэж бодлоо. Би өөрөө програмын талын хүн биш учир яагаад эдгээр форматууд дээр байдаг цаад учрыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ татаж авсан програмаа хэрхэн ажилуулах талаар чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээе.
Дээрх өрөгтгөлтэй програмыг ажилуулахын тулд танд Daemon tools хэмээх нэмэлт програм хэрэг болно. Энэ програм warez.tsengel.com дээр байна лээ. Эндээс татаж авна биз. Daemon tools-ыг суулгахад ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодож байна. Хэрэв та компьютертээ зөв суулгаж чадсан бол дэлгэцний тань баруун доод буланд(цагны хажууд) бяцхан аянганы дүрс гарч ирэх ёстой.

За одоо жинхэнэ ажилдаа ороё. Та энэ блогоос татаж авсан програмаа задалбал .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg өрөгтгөлүүдийн нэг байгаа байх. Би жишээ болгон "English Grammar in use With Answers and CD-ROM"-ыг сонгон авлаа. Уг програмыг татаж авахад нилээд олон тооны .rar файл байгаа. Үүнийг задалсны дараа .iso өрөгтгөлтэй ганц файл гарч ирнэ. Уг файл хаана байрлаж байгаа замыг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Үүний дараа дэлгэцний баруун доод буланд байрлах жижиг аянганы дүрс бүхий Daemon tools-ын лого дээр хулганы баруун тал дээр дарахад доорх шиг цэс гарч ирэх ёстой.

Дараах дарааллаар явна...
1. Virtual CD/DVD-ROM цэс рүү орно.

2.Device 0: [X:] No Media цэс рүү орно

3. Mount image командыг сонгоно

4. Суулгах гэж байгаа файл, програмаа сонгоно.
5. Open товчыг дар...

Ингээд л яг CD хийсэн юм шиг л ажилаж эхлэх ёстой. Үүнээс хойших бүх юм бусад програм суулгадагийн адилаар маш энгийн явах болно.

За хэтэрхий деталчилж тайлбарлачих шиг боллоо. Энэ талаар сайн мэддэг хүмүүс нэмэж хэлэх юм байвал комментоор үлдээгээрэй. Харин болж өгөхгүй байгаа хүн байвал асуух юмаа бас үлдээчихнэ биз. Би өөрийн хэмжээндээ туслая...
Жич: Хэрэв таны програм Daemon tools ашиглахгүй суучихсан хирнээ яг ажилуулах гэхээр CD хий гээд байвал яг дээрхийн адилаар ажилуулаад үзээрэй. Болох л ёстой.
Published by: Foreign language Time: 2:54 AM 3 сэтгэгдэл
Label: General
Хирошима-Атомын бөмбөг 2007/08/05
62 жилийн өмнө 8 дугаар сарын 6 ны өдрийн 8 цаг 15 минутад B-29 «Enola Gay» нэртэй атомын бөмбөгийг Японы Хирошима хот дээр Америкчууд хаясан билээ. Тэлбэрэлтээр 70,000 хүн амь үрэгдсэн. Харин түүний хор нөлөө нийт 140,000 хүний аминд хүрсэн гэсэн тооцоо байдаг.
Published by: Foreign language Time: 10:03 PM 0 сэтгэгдэл
Label: General
Poll Result. Language 2007/07/30
"Та ямар хэл судалдаг вэ?" mini судалгааныхаа дүнг гаргалаа. 2 сарын хугацаанд нийт 555 санал өгөгдсөн байна. Англи хэл ч аргагүй хамгийн эрэлттэй хэл юм аа. Бусад хэлээ хол тасархай хаясан байна гээч... Нийт саналын 58% буюу 345 хүн англи хэл, 16% буюу 96 хүн япон хэл, 7% буюу 42 хүн Орос хэл, 7% буюу 41 хүн Хятад хэл, 5% буюу 31 хүн Герман хэл, 6% буюу 35 хүн бусад хэлийг судалдаг гэсэн байна. Цаашид блогтоо Англи, Япон хэлний материалуудыг түлхүү оруулнаа (одоо ч бас тэгж л байгаа л даа). Бусад хэлээ ч бас орхигдуулахгүйг бодно. Энэ mini судалгаанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласанаа илэрхийлэе.
Харин дараагийн судалгаа маань "Таньд хэлний ямар материал хэрэгтэй вэ?". Сонголтууд:
- Ном, Сэтгүүл
- Програм
- Цуврал хичээл
- Зөвөлгөө
- Тоглоом
Судалгаанд та бүхэн идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна
Published by: Foreign language Time: 4:17 AM 0 сэтгэгдэл
Label: General
Наадам... 2007/07/11
Монголд маань наадам ид дундаа яваад сайхан байгаа байх даа. Монголоо санаж байна шүү...
Published by: Foreign language Time: 11:35 PM 1 сэтгэгдэл
Label: General
... 2007/06/28
Tell me more English програмын татаж авах 18 линкүүдийн 16 болон 18 дахь нь ажилгаагүй болсон байна. Зарим хүмүүс арай гэж татаад дуусдагийн даваан дээр гайтай энэ хэсгүүд нь байхгүй болчихож... Дээрх устсан хэсгүүдийг би upload хийх боломжгүй (учир нь part.rar файлуудаа харднаасаа аль хэдийн устгачихсан).
Ямар нэгэн томоохон хэмжээний юм татахдаа эхлээд бүх линк ажиллаж байгаа эсэхийг шалгаж байж татаж эхэлж байгаарай. Тэгэхгүй бол энэ filehost ууд устгах их дуртай, ялангуяа зохиогчын эрхтэй файлуудыг.
Published by: Foreign language Time: 8:37 PM 0 сэтгэгдэл
Label: General
Монголын талаар хэсэг гадны нөхдүүд.. 2007/06/12
Нэт-ээр хэсч яваад санаандгүй доорх хэдэн бичлэгийг оллоо. Арван жилийн бололттой хэсэг нөхдүүд Монголын талаар бага хэмжээний хошин нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Түүхээрээ бахархадаг Монгол хүмүүст тийм ч их таашаагдахгүй л болов уу..
Зүгээр сонирхуулах үүднээс оруулав...
1. Монголыг та хэр мэдэх вэ?
2.Монголын эзэнт гүрний талаар...
3.Монголын эзэнт гүрний талаар...
-----------------------------------------------
"My life was too short to acheive
the conquest of the whole world."
Genghis KhanGreat Khan of Mongol Empire
Published by: Foreign language Time: 8:01 AM 0 сэтгэгдэл
Label: General
MiHD.net-ээс File татах тухай.. 2007/06/04
Блог дээрээ оруулж буй номоо би аль болох MiHD.net дээр байрлуулахыг боддог. Яагаад гэвэл MiHD.net нь татаж авч буй хүнд ямар нэгэн хүндрэл байхгүй. Жишээ нь Rapidshare.com л гэхэд татаж авахын тулд хэдэн секунд хүлээ гэнэ... Тэгээд татаж авчихаад дараагийн юмаа татах гэхээр хэдэн цагаар хүлээ гэдэг. Мөн ижил IP тай өөр хэрэглэгч файл татаж байвал бас болохгүй.. Бөөн төвөг.. Гэхдээ энэ нь Premium Account-тай хүмүүст хамаарахгүй л дээ. Харин MiHD.net нь ямар ч тийм явдал чирэгдэл байхгүйн дээр татаж авах хурд маш өндөр. Гэхдээ анх татаж авч буй хүмүүст татаж авах линк нь олдож өгөхгүй жаахан асуудал үүсдэг. Тиймээс энд MiHD.net ээс файл хэрхэн татах талаар бяцхан заавар орууллаа.
1. Татаж авах файлынхаа линкийг оруулна..
2. Таньд дараах дэлгэц харагдах ёстой..Татаж авах линк бага зэрэг нууц газар байдаг. Учир нь танийг Google ийн сурталчилгаа дээр андуурж даруулахын тулд. Энэ сайт нь гүүглийн сурталчилгаанаас санхүүжидэг. яг миний блог шиг.
Татаж авах линкийг ил гаргаж ирэхийн тулд зүүн дээд буланд байрлах Request Download Link (Зураг дээр улаанаар тэмдгэлсэн байгаа)гэсэн бичиг дээр дарах хэрэгтэй.
3. Request Download Link дээр дарсны дараа таньд дараах дэлгэц харагдана..Тэгээд Download File гэсэн линк ил гарч ирэх ба түүн дээр дараад л файлаа татаж авна даа. Ингээд л болоо..
---------------------------------------------------------------
The greatest good you can do for another is not just share your riches, but to reveal to him his own.
Benjamin Disraeli
British politician (1804 - 1881)
Published by: Foreign language Time: 3:04 AM 5 сэтгэгдэл
Label: General
Webpage of the Day: usingenglish.com 2007/05/30
Англи хэлний томоохон шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст зориулагдсан сайт. Уг сайтанд төрөл бүрийн тест, хичээл, шинэ үг, хэлц үг, интернэт толь бичиг гэх мэт маш олон хэрэгтэй зүйл нэг дор багтсан. Хамгийн гол нь ихэнхи контентууд нь үнэгүй юм. За тэгээд өөрсдөө ороод сайн ухаад үзээрэй. Сайн сэгсэрвэл хэрэгтэй юм их гарах байх шүү...
http://www.usingenglish.com/
-----------------------------------------------------
Are you going to come quietly, or do I have to use earplugs?
Spike Milligan, from "The Goon Show"
Published by: Foreign language Time: 11:35 PM 1 сэтгэгдэл
Label: General
Webpage of the Day: friendsabroad.com 2007/05/27
Судалж буй хэлийнхээ дагуу найз нөхөд олж авахад сайхан газар. Энэ сайт нь хэл судалж буй хүмүүс цугларч, бие биенээ олдог клуб л гэсэн үг юм. Жишээ нь та Англи хэлээр ус цас ярьдаг, Хятад эсвэл Япон мэтийн хэлийг судлах гэж байгаа гэж бодоё. Тэгвэл та энэ сайт руу ороод Хятад, Япон хэлэндээ ус цас нэгнийг олоод холбоо тогтоож өөрийн судалж буй хэлээ сайжруулж авна гэсэн үг. Хариуд нь та Англи хэлнийхээ мэдлэгийг хуваалцана даа. Дэм дэмэндээ, Дээс эрчиндээ гэж сайхан үг байна шүү цаана чинь. Хэрэв та ганцхан Монгол хэл сайн мэддэг бол харин асуудалтай.. Монгол хэл судалж буй хүн ховор. Гэхдээ ганц нэг харагдаж байна лээ шүү. Дахин сануулж хэлэхэд энэ сайтанд зөвхөн хэл судалж байгаа, хэл сурах сонирхотой хүмүүс орцгоодог учир GF, BF хийх зорилгоор ороод дэмий л болуу. Шанс багатай. Тэгсэн дор тэр Hi5.com энэ тэр нь хамаагүй дээр. Хаяг нь:
http://friendsabroad.com/
------------------------------------------
"My mother used to say that there are no strangers, only friends you haven't met yet. She's now in a maximum security twilight home in Australia."
Dame Edna Everage
Australian Comedian (character of Barry Humphries) (1934 - )
Published by: Foreign language Time: 9:41 AM 3 сэтгэгдэл
Label: General