Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Firefox and Firefox Add-ons 2007/08/26




Дээр үеэс л Firefox интернэт хэрэглэгчдийг Internet Explorer-с урвуулах ажлаа эхэлсэн. Олон ч хүн уравсан. Би ч саяхныг хүртэл үерхэлдээ үнэнч байна гээд тэсээд л байлаа. Тэгээд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд татаж аваад үзсэн чинь Firefox ч арай л ондоо юм аа..

Яг үнэндээ бол том ялгаа байхгүй биз гэж бодоод байгаад байсан юм. Тэгээд нэг хэрэглээд үзсээд үнэхээр илүү гэдгийг нь мэдлээ. Эртхэн суулгаад хэрэглэж байдаг байж. Надад Firefox-ын хамгийн их таалагдсан зүйл нь Add-ons-ууд нь... Ямар их хэрэгтэй юмнууд байдаг юм бээ. Блогчидод, вэб хөгжүүлэгч нарт, хэл судлагч нарт зориулсан, хэрэг болохуйц маш олон өрөгтгөлүүд байдаг юм байна. Ихэнхи хүмүүс нь энэ өрөгтгөлүүдийн талаар мэддэг, сонсож байсан байж магад. Гэхдээ л би өөрийн блогтоо Firefox болон хэл сурахад хэрэг болохуйц түүний Add-ons-уудын талаар оруулая гэж бодлоо. Хэн хэндээ ч ашигтай юм байна лээ. Хэрэв над шиг одоо болтол Internet Explorer хэрэглээд явж байгаа хүмүүс байвал шууд одоо татаж аваарай гэж зөвлөх байна. За тэгээд хамгийн их сонирхол татсан, хэл сурч байгаа хүнд нэмэр болж болмоор санагдсан өрөгтгөлүүдийг жагсаалаа..

1.Hyperwords. Энэ extension нь таньд броузертаа тааралдсан ямар ч үгийг төвөггүй орчуулах боломжийг олгоно. Доорх бичлэгийг үзнэ үү.



2. BBDict. Хятад хэл сурч байгаа хүмүүст зориулсан толь бичиг. Хэрэглэхэд үнэхээр хялбар. Англи болон хятад хэлний хооронд орчуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх...

3. IrregularVerbs. Англи хэлний дүрмийн бус үгсийг өөрийн болгоход тань туслах болно.









4. Энэ нэмэлт үнэхээр сайн болж чадсан байна лээ. Хэрэв та Хятад хэл судалж байгаа бол заавал браузертаа суулгаарай. Үүнийг суулгасны дараа дурын хятад хэл дээрх вэб рүү ороод аль нэг ханз дээгүүр гүйлгэхэд тухайн ханзны орчуулга, пинг, дуудлага, зурлага гэх мэт тухайн ханзны бүхий л мэдээлэл гарч ирдэг. Зөвхөн нэг утга илэрхийлдэг ганц ханзыг орчуулаад зогсохгүй нийлж үг бүтээдэг нийлмэл ханзуудыг ч нэгтгэн орчуулах чадвартай. Яг энэ өрөгтгөл нь мөн Япон хэл дээр ч бас байдаг.


















5. translator. Олон хэлний хооронд орчуулга хийх нэмэлт...




















... гэх мэт нилээд тооны хэлтэй холбоотой нэмэлтүүд байна лээ. Сонирхосон хүмүүс нь орж үзээрэй.

https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:1/cat:37

Харин Firefox-н хамгийн сүүлийн хувилбарыг татаж авахыг хүсвэл доорх зураг дээр үзүүлсний дагуу блогын зүүн хэсэгт оруулсан Firefox-н логотой товч дээр дарж татаж аваарай.

1 сэтгэгдэл:

Anonymous said...

Our decorous underpinning work together of high practised pharmacists will staff you http://ipod-playlist.com/ order Cialis now, consulting on different form questions.