Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Ярианы Хятад хэлний 500 үг 2008/06/24



Хэл: Хятад-АНгли | Хуудас: 237 | PDF форматтай | 20,9 MB хэмжээтэй

Путонхуа буюу Мандрин Хятад хэлний 500 үгтэй ном. Аливаа хэлийг сурч байгаа бол өдөр бүр бага хэмжээгээр ч болов хичээлээ, үгээ харж байх хэрэгтэй гэдэг. Автобусанд, хүн хүлээж байхдаа, 00-д сууж байхдаа ч гэсэн цээжилхэд их зүгээр санагдлаа. Үг ямар илүүдэнэ гэж байх биш. Үзээд байж дээ..
Гэхдээ зарим нэг ханз нь эртнийхээрээ байна лээ шүү.

Татаж авах линкийг коментоор үлдээсэн байгаа.

U.S.News- Jun 23-30.2008 2008/06/23


2008 оны 6 сарын 23-30 ны Америкийн мэдээ сэтгүүлийг хүргэж байна. Сонгууль энэ тэрийн тухай нилээн сайн мэдээллэсэн байна. Ер нь Хэл сурч байгаа хүн тухайн хэл дээрээ бичигдсэн ном, сонинг их уншиж байхад гэмгүй.

татаж авах линкийг доор комментоор үлдээлээ.

Richard Morris - English Grammar (1889)



Англи хэлний дүрэмтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн гэсэн зөндөө их ном оруулж байлаа. Харин 1800 оны ном тавьж байсан удаа байхгүй юм. Ричард Моррисын 1889 онд гаргасан "English Grammar" номыг орууллаа.
Скайнердсан ном учир харахад бага зэрэг төвөгтэй байж мэднэ. Харахнээ хэлний дүрэм нь одоогийнхоос нээх их ялгагдаад байх зүйлгүй шиг байна. Татаж аваад нэг үзчихэд гэмгүй эд бололтой.

татаж авах линкийг доор комментоор үлдээлээ.

The Economist (6 сарын 7) 2008/06/09


The Economist сэтгүүл нь дэлхийн хамгийн нэр хүнд бүхий долоо хоног тутамын сэтгүүлүүдийн нэг юм. 1843 оны 9 дүгээр сард анх хэвлэгдэн гарснаасаа хойш өнөөг хүртэл нэг ч удаа дугаар тасарч байгаагүй бөгөөд өнөөдөр уг сэтгүүлийг 1 сая гаруй хүн тогтмол уншдаг гэсэн статик мэдээ байдаг нь хир чансаатайг нь харуулж байна.

Уг сэтгүүлийг татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно.

English Through Pictures 2008/06/02

Эхлэн суралцаж байгаа хүмүүс Англи хэлийг англиар тайлбарласан ном хараад сурна гэхэд хэцүү. Тийм болохоор Англи хэлийг эхлэн суралцагч нарт зориулж нэгэн зурган тайлбартай ном оруулая гэж бодлоо..

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно...