Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

IQ Test 2008/09/25


Нилээд дээхнээс манай томд тооцогдох байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа АйКү-гийн тест гэж айхтар юм авдаг болоод байгаа. Хэрэв АйКү энэ тэрээ сайжруулая гэж бодож байгаа хүн байвал энэ номыг татаж аваад үзвэл зүгээр байх. Сайжруулах ч юу байхав.. Энэ номын зохиогчын хэлснээр хүний айкү 18 хүртлээ өсөх боломжтой түүнээс цааш яаж ч машиндаад сайжирдаггүй гэнэ дээ. Харин сайн давтаад байвал Айкүгийн тестэндээ овоо дүн авдаг болж болно гэнэ дээ. Мөн түүний айлдсанаар уг номд орсон тестүүд нь стандарт АйКүгийн тестүүдээс илүү ахисан түвшний учир хүндэвтэр асуулт бодлогууд байгаа гэнэ.

Татаж авах линкийг уламжлал ёсоор сэтгэгдэл дунд үлдээсэн байгаа...

101 American English Idioms 2008/09/03


Англи хэлэнд Idioms буюу өвөрмөц хэлц гэж нэг том асуудал байдаг. Ийм проблемтэй хүн байвал 101 American English Idioms номыг татаж авна биз...

Уг номыг Аудио файлын хамт татаж авахаар комментоор үлдээлээ..

Photography - September 2008 2008/09/02


Сүүлийн үед залуучууд фото зургийг эрчимтэй сонирхох болж. Тэрнийгээ дагаад ч авч байгаа зураг дүрснийх нь чанар чансаа улам сайжирч байгаа нь Монголын фото блогууд болох suuder.com, agshin.mn зэргээс харагдах юм. За тэгээд энэ талаар сонирхолтой хүн байвал Photography сэтгүүлийг татаж авна бизээ.

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа...

US News September 1 2008

Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдүүд сургууль сургуульдаа явцгааж байгаа биз. Энэ удаа US News сэтгүүлийн Америкийн шилдэг их сургуулиудын талаар тусгай дугаар бэлтгэн гаргасныг блогтоо орууллаа.

Татаж авах линкийг мэдээж сэтгэгдэл дунд үлдээсэн байгаа...