Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)
Showing posts with label Arabic. Show all posts
Showing posts with label Arabic. Show all posts

Der kleine schwarze Fisch 2008/08/10


Der kleine schwarze Fisch (Mahi-ye siyah-e kudshulu).
Зохиогч: Samad Behrangi
Хэвлэл: Auf Persisch und Deutsch
Формат: pdf
Хэмжээ: 225 KB

Герман хэлтэнгүүдэд хүүхдийн уран зохиолоос орууллаа. Хажууд нь арабаар ч юмуу хаанахаар ч юм нэг хэлээр бичсэн байна лээ. Герман хэл сурч байгаа нэг нь тэрийг битгий тоогоорой. Араб хэлтэнгүүд нь Германыг нь тоохгүй байна биз. Унших ойлгох чадвараа хөгжүүлэхэд юу нь муу байхав.

Татаж авах линкийг коментоор үлдээсэн байгаа.

Араб хэл болон Арабтай холбоотой номнууд... 2008/01/10

1. Understanding Arabs: A Guide for Modern Times

aayaraa: "hey naizdaa arab xel olood uguuch yaraltai surax xereg baina. iran yavlaa" гэсэн мессеж үлдээсэн байна. Манайхан ч сурахгүй, судлахгүй хэл гэж байхгүй болжээ. Ямар ч байсан хол газар явах гэж байгаа хүн тэр газар усныхаа ёс заягыг гадралдаг байх нь зүгээр боловуу гэж бодоод "Understanding Arabs: A Guide for Modern Times" хэмээх ном оруулчихлаа. Хальт гүйлгээд харахад хэрэгтэй юм байна лээ. Манайхнаас нилээд өөр улсууд байдаг шиг байна. Жишээ нь найз нөхөдийн холбоо. Манайхан найз нөхөд бол хүнд хэцүү цагт туслаж, зовлон жаргалаас маань хуваалцаж байх ёстой (ер нь найз нөхөддөө дараа болохоо урьтал болгодог) гэж боддог бол Араб хүн эсэргээр найз нөхдийнхөө төлөө өөрт байгаа бүхнээ зориулах ёстой гэсэн үзэлтэй байдаг юм байна. Сайхан л юм... Гэх мэт сонин хачин зүйл энэ номонд нилээн байна лээ...

2. First Thousand Words in Arabic

Араб хэлийг эхлэн судлаж байгаа бол энэ ном туслах байх. Өнгө, будаг алагласан "First Thousand Words in Arabic"-д хамгийн наад захын хэрэглээний үгсийг зургаар тайлбарласан байна. Үзээд суухад зугаатай эд бололтой..

3. Teach Yourself Beginners Arabic Script


Араб хэлний бичиг, скриптийн талаарх ойлголтыг эндээс авч болох нь.. Хэвтүүлээд тавьчихсан уйгаржин Монгол бичиг шиг л харагдаад байна лээ. Манайхаас авсан юм боловуу.. :P хэхэ.. Хүмүүст сонирхуулахад:
За эцэст нь aayaraa болон бусад араб хэл сурах гэж байгаа хүмүүст амжилт хүсье. Дээрх номнуудын татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа...