Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Rank of Language 2007/05/22

Дэлхийн бүх хүн нэг хэлээр ярьдаг байсан бол ямар байх байсан бол... Хүн төрлөхтний хөгжлийн явц өнөөдрийнхөөс хамаагүй дээгүүр явж байх байсан даа. Communication ээ дагаад аугаа нээлтүүд ар араасаа угсраад л.. Интернэтийг 20 биш 2 дугаар зуунд нээх байсан биз. За тэр фантаазлах ч яахав. Ер нь энэ дэлхий гээч бөөрхий бөмбөрцөг ганц хэлтэй болох нь хир боломжит зүйл вэ? За боломжтой гэж үзэхэд 6 хол давсан тэрбум толгой аль хэл дээр нэгдэх бол? Би лав "Монгол хэл" гээд тас гүрийнэ. Гэхдээ бүх Монгол дуу хоолойгоо нэгтгээд төрлөх хэлнийхээ төлөө "Ура" хашгирсан ч ялах магадлал тун бага л даа. Харин дэлхийн цорын ганц хэл болох энэхүү өрсөлдөөн ихтэй сонгуульд хамгийн өндөр шанстай байж болохуйц хэлүүдийг жагсаая.


RankХэл
Хэлний аймаг
Яригчдын тоо
Бүс нутаг
1Мандарин Хятад
Сино-Төвд
885,000,000Хятад
2Испани
Индо-Европ
332,000,000Латин Америк, Испани
3АнглиИндо-Европ322,000,000Хойд Америк, Англи, Австрали
4БенгалиИндо-Европ189,000,000Бангладеш, Энэтхэг
5Хинди
Индо-Европ182,000,000Энэтхэг
6Португали
Индо-Европ170,000,000Бразил, Португали
7Орос
Индо-Европ170,000,000Орос
8Япон
Япон125,000,000Япон
9Стандарт Герман
Indo-European98,000,000Герман
10У Хятад
Сино-Төвд77,175,000Хятад
11Жава /Javanese/Өмнөд Номхон далайн арлууд
75,500,800Индонез
12СолонголСолонгос
75,000,000Солонгос
13ФранцИндо-Европ72,000,000Франц
14Ветьнам
Астро Азийн
67,662,000Ветьнам
15ТелүгДравидын66,350,000Энэтхэг
16Юүэ Хятад
Сино-Төвд66,000,000Хятад
17МаратИндо-Европ64,783,000Энэтхэг
18Тавил
Дравидын63,075,000Энэтхэг
19Турк
Алтайн59,000,000Турк
20UrduИндо-Европ58,000,000Пакистан

Энэ 20 хэлээр эх хэлээ хийсэн 3,2 тэрбум хүн байдаг байна. Дэлхийн хүн амын тэн хагас... Гэтэл дэлхий дээр 5000 орчим хэл байдаг гэж байгаа. Дээрх тоонд 2 догч хэлээр эдгээр 20 хэлээс сонгосон хүмүүсийг оруулаагүй. Тэгээд бодохоор дэлхийн бүх хүн ам энэ хэлүүд дээр төвлөрч байгаа юм шигээ.. Дэлхий нэг биш юмаа гэхэд нижгээдхэн хэлээр ярьдаг болох мөч тун ойрхон байж магадгүй байна шүү.

-----------------------------------------------------------------
"Some people never go crazy. What truly horrible lives they must lead."

Charles Bukowski, From "Betting on the Muse"
US (German-born) author & poet (1920 - 1994)

0 сэтгэгдэл: