Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

BlogReader 1.01 2007/05/20









Хэээй олон түмэээээн... Монголын залуус үнэхээр юм хийж чаддаг болжээ. Би Монголын програмистуудыг ийм өндөр түвшинд хүрсэн гэдгийг ёстой мэдээгүй явж. Сая нэг програм хэрэглэж үзээд үнэн бишрэв.Яг иймэрхүү програм олох юмсан гэж бодож байсныг ч хэлэх үү маш их таалагдав... Энэ програмын нэр нь BlogReader 1.01 юм байна. Нэрнээс нь хараад л та блог уншихад зориулагдсан програм юм байна гэдгийг ойлгосон байх. Би урьд нь блог ун
шихдаа Google reader г ашигладаг байсан. Харин BlogReader 1.01 GoogleReader с хамаагүй илүү санагдлаа. Энэ хоёрыг харьцуулж үзээд BlogReader 1.01 ийн давуу талуудаас нь хэд гурвыг олж мэдлээ:

1. Interface. Google reader ямаршуухан нүүр царайтай гэдгийг та сайн мэдэх байх. Хир баргийн сайхан хийгдсэн блогийг гутааж орхидог. Ерөнхий дүр төрхийг нь харьцуулан харуулая

Google reader нэг ийм:















Харин BlogReader ийм байна:



















Эх хэл дээрээ ийм програм харсан чинь сайхан гэж жигтэйхэн. Зохиж байна гэж ванлий...

2. Та Blog Reader- ийг Google reader шиг ганц л янзаар харагдаад байдаг гэж бодож байна уу. Үгүй юм байна цаадах чинь. Өөртөө аль болох эвтэйхнээр харж болдог юм байна лээ..























Нэг ийм 3 байдлаар харах боломжтой

3. Blog Reader- тэй байхад шинэ бичлэгүүдийг тухай бүрд нь алдалгүй унших боломжтой. Google reader ийн хувьд бид шинэ бичлэг нэмэгдсэнийг өөрсдийн Account- аараа нэвтрэн орж байж л мэддэг. Blog Reader ийг ашиглах явцад System tray дээр Blogger.com лого гарч ирдэг.



Таны блогуудын аль нэг шинэчлэгдэхэд баруун доод буланд товч мэдээлэл нэг ийм байдалтайгаар гарч ирдэг:









4. За тэгээд уг програм нь маш бага хэмжээтэй (6MB орчим), хурдан ачаалагдаж, хурдан хаагддаг, их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой, бүрэн юникод дэмжидэг, өөрийн гэсэн блог менежертэй гээд маш олон давуу тал болон боломжуудтай. Би бүрэн гүйцэд судалж амжаагүй л явна. Та татаж аваад хэрэглээд үзээрэй. Програмын сайт нь:

http://blogreader.idea.mn


Өөр бас бус мэдээллийг дараах линкүүд рүү орж үзээрэй...

http://mikarito.blogspot.com/2007/05/blogreader-101.html

http://community.tsengel.com/index.php?showtopic=842>

-----------------------------------------------------------------------------
"Children... Prepare for Glory..... The New age has begun."

Gerard Butler
(as Leonidas, Spartan King-"300 Spartans" movie)

7 сэтгэгдэл:

Б.Єсєннэмэх said...

>>>, WOW ! ene програм chine ih dajgui yum hoooy! iimerhuu medeelel ntr oruuldag blog chine ch bas dajgui shuu., oor goy medeelel nemeerei amjilt husei harin odoo naad blogreader tai chine tuhtai taniltsnaa :)

Oyunbodol said...

goyo medee taniltsuulsand bayarlalaa.
ene pro-g tataj avaad uzlee, yostoi sain bolj ee.

TAXNA said...

Энэ яагаад блоггерийн логотой юм бэ? Монголчууд хийгээгүй орчуулсан юм бишүү? ямарч гэсэн татаж байна. хүмүүсийн амнаас дажгүй эд бололтой..
Бичлэгийг чинь копидсон. дусал.нэт хэрвээ арилгуулъя гэвэл сэтгэгдэлд нь үлдээчихээрэй.

Mika said...

"ene programiin logo ni Google-n umch bolno" geed tavisan bnlee. tegeheer blogger-iin blogchdiin postuudiig busdad hurgehiin tuld unegui gargasan program gehed boloh bh...

Энэ блогийг хөтлөх болсон шалтгаан нь үүгээр дамжуулан асар их мөнгө олох боломжтой юм. Та ч бас яг одоо үзээд алд. said...
This comment has been removed by the author.
Энэ блогийг хөтлөх болсон шалтгаан нь үүгээр дамжуулан асар их мөнгө олох боломжтой юм. Та ч бас яг одоо үзээд алд. said...

Гоё программ болосон байна лээ. Гайхалтай. Би бас хэрэглэж байгаа. Би нээрээ монголынхоо блогчидын группыг www.hi5.com дээр нээсэн. Элсээрэй хүн амитанд хэлээрэй.
http://www.olziinaa.hi5.com/friend/group/displayGroupFront.do?groupId=2208959
www.olziinaa.hi5.com ruu orood elseerei

Zulaa said...

saihan blog neesend uneer ih talarhaj bna. Good luck