Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Япон хэлний хичээл №1 2007/05/23

Дэлхий дээр Япон хэлээр ярьдаг хүмүүс нилээд их байдаг гэдгийг та өчигдөрийн Rank of Language post-с харсан байх. Жилээс жилд Япон соёл болон хэлийг сонирхон судлагчдын тоо нэмэгдсээр байна.
Манай оронд ч мөн адил Япон хэлийг шамдан суралцаж буй залуусын тоо улам олширч байгаа. Тиймээс Япон хэлийг эхлэн суралцагчиддаа зориулж Гадаад хэлний блогын зүгээс цуврал хичээлүүдийг хүргэхээр зорьлоо. Миний бие бээр япон хэлэнд нэвт шувт айхтар том Профессор биш тул өөрийн хэмжээнд тайлбарлаад явах болно.

Эхний хичээлээ "цагаан толгой"-оор эхлье. Япон хэлний үсэг нь Хирагана, Катакана болон Хятад-с орж ирсэн Ханз үсэгүүдээс бүрдэнэ.
Катакана үсэгийг гадаадаас орж ирсэн үгнүүдийг илэрхийлэхэд хэрэглэдэг.

Япон хэлэнд 5 эгшиг үсэг байна.
[ a ]-a, [ i ]-i , [ u ]-u , [ e ]-e , [ o ]-о дуудлага бүхий сайтаас орж сонсоно уу,,
Хирагана, Катакана үсгүүд нь дангаар хэлэгдэхгүй ба んー"N" үсгээс бусад нь ардаа эгшиг авна. Мөн зарим тохиолдолд はー"Ha" үсэг "va"-р ,ひー"Hi" үсэг "e"-р дуудагддаг..
Аливаа хэлэнд эхний алхам бол Үсэг цээжлэх байдаг. За хичээгээрэй-Ganbatte-がんばって。

Хирагана:
(Зураг дээр дарж томруулан үзээрэй.)


Катакана:


---------------------------------------------------------------
"You cannot depend on your eyes when your imagination is out of focus."

Mark Twain
, A Connecticut Yankee in King Arthur's Court
US humorist, novelist, short story author, & wit (1835 - 1910)

0 сэтгэгдэл: