Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Webpage of the Day: usingenglish.com 2007/05/30

Англи хэлний томоохон шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст зориулагдсан сайт. Уг сайтанд төрөл бүрийн тест, хичээл, шинэ үг, хэлц үг, интернэт толь бичиг гэх мэт маш олон хэрэгтэй зүйл нэг дор багтсан. Хамгийн гол нь ихэнхи контентууд нь үнэгүй юм. За тэгээд өөрсдөө ороод сайн ухаад үзээрэй. Сайн сэгсэрвэл хэрэгтэй юм их гарах байх шүү...


http://www.usingenglish.com/


-----------------------------------------------------
Are you going to come quietly, or do I have to use earplugs?
Spike Milligan
, from "The Goon Show"

Encyclopedia of China History (中国通史)

За энэ удаад хятад хэл болон соёлыг сонирхон судалдаг хүмүүст зориулан урд хөршийн түүхийг зургаар үзүүлсэн нэвтэрхий толийг оруулж байна. Хэдийгээр Хятад хэл дээр бичигдсэн боловч зургаар үзүүлсэн болохоор ойлгоход хялбар. Маш олон зурагтай учир харьцангуй том хэмжээтэй(58 MB).

Зарим залуус маань Хятад гэхээр л үстэй толгой нь арзайгаад зүрх нь савлаад ирдэг. Тэр хүмүүс ч гэсэн Хятадын Соёл, түүхийн талаар сонирхоод үзчихсэн байхад буруудахгүй юм шиг санагддаг. Эртний гүн ухаанд "Дайснаа тань" гэж айхтар үг байдаг даа...



Татах линкийг доор комментоор оруулсан байгаа


---------------------------------------------------------------
Observe your enemies, for they first find out your faults.
Antisthenes,

Greek philosopher at Athens (445 BC - 365 BC)

Business Letters for Busy People

Хэлээ овоо аятайхан сурчихаад бизнес захиа бичих эвээ олохгүй байгаа хүмүүс энэ номыг татаж аваарай. 1,1 МБ хэмжээтэй. Англи хэл дээр бичигдсэн байгаа.

Татах холбоосыг "Холбоочин"-р коммент хэлбрээр доор оруулсан байгаа

Номын танилцуулгаас оруулав:

Business Letters for Busy People is designed to be used, not
just read. You not only get the easy-to-read impact of chapter-bychapter
“how to” information, but each section is also filled with
checklists, ready-to-use letters and guidelines to help you do your
job better, more effectively, more easily — right now! It’s literally
a user’s manual for the business professional.
Business Letters for Busy People is packed with the most
concrete information, useful techniques and practical tips possible
in the smallest space. So you don’t have to wade through endless
pages of fluff searching for that elusive kernel of wisdom.
Business Letters for Busy People gives you concise, easy-touse
learning resources that get results.

-----------------------------------------------------------------------
Are you going to come quietly, or do I have to use earplugs?

Spike Milligan
, from "The Goon Show"

Webpage of the Day: friendsabroad.com 2007/05/27

Судалж буй хэлийнхээ дагуу найз нөхөд олж авахад сайхан газар. Энэ сайт нь хэл судалж буй хүмүүс цугларч, бие биенээ олдог клуб л гэсэн үг юм. Жишээ нь та Англи хэлээр ус цас ярьдаг, Хятад эсвэл Япон мэтийн хэлийг судлах гэж байгаа гэж бодоё. Тэгвэл та энэ сайт руу ороод Хятад, Япон хэлэндээ ус цас нэгнийг олоод холбоо тогтоож өөрийн судалж буй хэлээ сайжруулж авна гэсэн үг. Хариуд нь та Англи хэлнийхээ мэдлэгийг хуваалцана даа. Дэм дэмэндээ, Дээс эрчиндээ гэж сайхан үг байна шүү цаана чинь. Хэрэв та ганцхан Монгол хэл сайн мэддэг бол харин асуудалтай.. Монгол хэл судалж буй хүн ховор. Гэхдээ ганц нэг харагдаж байна лээ шүү. Дахин сануулж хэлэхэд энэ сайтанд зөвхөн хэл судалж байгаа, хэл сурах сонирхотой хүмүүс орцгоодог учир GF, BF хийх зорилгоор ороод дэмий л болуу. Шанс багатай. Тэгсэн дор тэр Hi5.com энэ тэр нь хамаагүй дээр. Хаяг нь:

http://friendsabroad.com/

------------------------------------------
"My mother used to say that there are no strangers, only friends you haven't met yet. She's now in a maximum security twilight home in Australia."

Dame Edna Everage

Australian Comedian (character of Barry Humphries) (1934 - )

J.R.R. Tolkien The Lord Of The Rings

J.R.R. Tolkien-ий зохиолоор хийгдсэн "The Lord Of The Rings" киног үзээгүй хүн бараг л байхгүй байх. 3 ангиараа Оскарын шагналыг ёстой түүх шиг болсон доо. Киног нь үзээд эх зохиолыг нь уншмаар санагдаж байгаа хүн байвал эндээс авна бизээ... Зохиол нь The Hobbit, The Fellowship Of The Ring,The Two Towers, The Return Of The King гэсэн 4 номноос бүрддэг. Киног нь яагаад ч юм сүүлийн 3 аар нь хийсэн юм байна лээ.



Татах холбоосыг яг доор "холбоочин" гээд нөхөр оруулсан байгаа.







Three-volume paperback edition featuring cover art from the film. One Ring to rule them all, One Ring to find them, One Ring to bring them all and in the darkness bind them In ancient times the Rings of Power were crafted by the Elven-smiths, and Sauron, The Dark Lord, forged the One Ring, filling it with his own power so that he could rule all others. But the One Ring was taken from him, and though he sought it throughout Middle-earth still it remained lost to him. After many ages it fell, by chance, into the hands of the hobbit, Bilbo Baggins. From his fastness in the Dark Tower of Mordor, Sauron's power spread far and wide. He gathered all the Great Rings to him, but ever he searched far and wide for the One Ring that would complete his dominion. On his eleventy-first birthday, Bilbo dissapeared bequeathing to his young cousin, Frodo, the Ruling Ring, and a perilous quest: to journey across Middle-earth, deep into the shadow of the Dark Lord and destroy the Ring by casting it into the Cracks of Doom. The Lord of the Rings tells of the great quest undertaken by Frodo and the Fellowship of the Ring: Gandalf the wizard, the hobbits Merry, Pippin and Sam, Gimli the Dwarf, Legolas the Elf, Boromir of Gondor, and a tall, mysterious stranger called Strider.

---------------------------------------------------------------------------
All we have to decide is what to do with the time that is given to us.

J. R. R. Tolkien
, The Fellowship of the Ring

The Economist 2007 May 26th

Англи хэл судалж байгаа залуусдаа зориулан өчигдөр хэвлэлтээсээ гарч буй будаг нь ханхалсан "The Economist" сэтгүүлийн шинэ дугаарыг орууллаа. Энэ сэтгүүлийг уншихад дунд болон ахисан түвшнийхэнд ямар ч асуудал байхгүй. Харин эхлэн суралцаж байгаа Newbie-уудын хувьд даагдахааргүй хатуу самар байх. Гэхдээ татаж аваад сонирхоод үзэх л хэрэгтэй болуу. Сонин, сэтгүүл уншиснаар сурах бичгүүдэд байхгүй маш олон зүйлсийг мэдэж авдаг. Учир нь хоосон зүйл биш бидний дунд болж буй үйл явдал, бодит амьдрал бичигдсэн байдаг учраас. "The Economist" сэтгүүлийн хувьд улс төр, эдийн засгийн холбогдолтой мэдээ, нийтлүүдтэй тул тэр чиглэлийн үг хэллэг, ойлголтуудыг түлхүү олж авч болох юм. "The Economist" сэтгүүлийн энэ удаагын дугаарт:

- Israel's wasted victory
- British schools
- Marriage in America
- Microsoft: Truth in advertising
- Mobile phones: Screen savers
- Economics focus:The great wall of money
- Japan: Abe's bounce
- New fiction: Life under the shadow
- French foreign policy: The Kouchner effect
- Mass extinctions: It came like yesterday
- Synaesthesia: Too well connected
- Synthetic biology: Gassed up
- Viagra and jet lag: Mile-high hamsters гэх мэт сонирхолтой нийтлэлүүд гарчээ...

"The Economist" сэтгүүлийг татах линкийг яг доор "Холбоочин" гэдэг нөхөр комментоор үлдээсэн байгаа.

----------------------------------------------------------------
The greatest mistake you can make in life is to be continually fearing you will make one.

Elbert Hubbard

Зарлал маягийн юм


Гадаад хэл сонирхогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие блогоо нээгээд удаагүй байгаа хэдий ч зарим нэг хүндэрлүүд гарч эхэлж байна. Ном болон програмуудыг татах линкийн хүсэлтийг мэйлээр авч байх тухайгаа эхний пост дээрээ бичсэн байсан. Гэвч миний төсөөлж байснаас маш их хүн хандаж тус бүрчлэн мэйл явуулахад хүсэлтийн хариуг удаах, цаг их зарцуулах гэх мэт асуудлууд үүсээд байна. Үүнийг шийдэхийн тулд линкийг шууд бичлэг дунд оруулчихмаар байгаа боловч энэ нь миний блогийн хувьд жаахан эрсдэлтэй байгаа юм. Тиймээс татах линкийг "Холбоочин" гэдэг нөхөр комент(Comment) хэлбрээр үлдээж байхаар боллоо. Жишээ болгон "English Grammar in Use" номын линкийг доор оруулав.







---------------------------------------------------------------------
Buy the ticket take the Ride

Hunter S. Thompson,
Fear and Loathing in Las Vegas
US journalist (1939 - 2005)

Япон хэлний хичээл №2 2007/05/24

Эхнийхээ хичээлээр Хирагана болох Катакана үсгүүдийг заасан байгаа. Суралцагчид маань үсгүүдээ цээжилсэн байх гэдэгт итгэлтэй байна.
Харин №2-р хичээлээр Япон хэлний мэндчилгээний үг болон танилцуулгыг оруулахаар бэлтгэлээ.Япон хэлний мэндчилгээг үргэлж "Албан ёсны" эсвэл "Нөхөрсөг" байдаг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хэлэнд байхгүй хэллэгүүд их байдаг ч аль болох хэрэглэж дасахыг хичээх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.




Эхний үгнүүдээ сурцгаая:



Танилцуулга. /Үүнээс хойш орчуулгыг Монгол хэлээр биш Англи хэлээр орчуулгыг тавьж байхаар шийдлээ /



Япон хэлний харилцааны ганц нэг үг хэлье..



Хичээл дээр үзсэн үгнүүдээ ойр ойрхон харж байвал амархан тогтоогддог гэдгийг санаарай. Ялангуяа өглөө, оройд.. Та бүхэнд амжилт хүсье.

--------------------------------------------------------
I just need enough to tide me over until I need more.

Bill Hoest

Some Important Chinese words 2007/05/23

bù kèqì
- Kèqì means 'polite'. Bù kèqì literally 'do not be polite', is the response to xièxie, thank you.

chē
- In Chinese, anything with wheels is called chē. For example, qìchē, vehicle, gōnggòng qìchē, public bus, chūzūchē, taxi, zìxíngchē, bicycle, huǒchē, train. All the above words can be shortened to chē. Therefore, depending on the context, chē can mean a car, bus, taxi, bike, or train.

Duō shǎo qián?
- Literally, it means 'how much money?' If you want to be specific, for example, to find out how much yī jīn pútao, half a kilo of grapes, costs, you can put the phrase for 'half a kilo of grapes' either at the beginning or at the end of the questions: Yī jīn pútao duō shǎo qián? or Duō shǎo qián yī jīn pútao?, lit. how much is it for half a kilo of grapes?

èr/liǎng
- èr and liǎng both mean 'two'. èr is used for counting, while liǎng is used to quantify things such as liǎng gè mángguǒ, two mangos.

huā chá
- Literally, huā chá means 'flower tea'. Because Jasmine tea is the most famous flower-scented tea, many people use the term huā chá to refer to Jasmine tea.

zhāng
- zhāng is a word for measurements that applies to paper and tickets. It is used together with a number, eg. yī zhāng piào, one ticket, liǎng zhāng piào, two tickets.

nǐ/wǒ
- nǐ means 'you' in its singular form and wǒ can mean 'I' or 'me'.

shénme
- Question words such as 'what' and 'where' don't have to begin the sentence. Eg Nǐjiào shénme? What is your name? (lit. you are called what?) or Nǐxìng shénme? What's your surname? (lit. you are surnamed what?)

ma
- This word indicates a question. By adding ma to the end of a sentence, you turn it into a question, eg. Nǐ jiéhūn le ma?, are you married? Ma is a neutral tone. It means that it does not carry a tone.

Pinyin
- Chinese characters give no indication of how they are pronounced. A Romanization system called Pinyin was therefore devised in 1958 in China, and has since been adopted as a standard form to represent Chinese sounds.

Qǐng lái ...
- A way of ordering in a tea house or restaurant is by saying Qǐng lái ..., Please bring. Please note that the word qǐng, please, is not used as frequently as in English. It never comes at the end of a sentence.

qǐng wèn
- Literally it means 'please ask', but really it's a polite way of asking a question. It's equivalent to 'Excuse me' or 'May I ask ... ?'


- This is the most commonly used word when giving measurements. It goes between a number and a noun. For example, sān gè mángguǒ, three mangos.


- This is a very important negative word which you can place in front of the word (usually a verb). For example, wǒ bù chī yú means 'I don't eat fish'. Wǒ bù shuō Zhōngwén means 'I don't speak Chinese'.

huì
- Huì means 'can' and goes in front of a verb. If you want to ask 'Can you speak English?', say Nǐ huì shuō Yīngwén ma? If someone asks you Nǐ huì shuō Zhōngwén ma?, Do you speak Chinese?, and you want to say 'Yes', simply say huì, 'can'. Please note that the Chinese phrases for 'yes', shì de, and 'no', bù shì, are not frequently used when answering questions.

le
- To indicate that something has already happened you can add le after the verb or at the end of the sentence. For example, wǒ jiéhūn le, I'm already married.

méi
- This is a negation word and means 'have not, did not'. It goes before the verb it's making negative, eg. wǒ méi jiéhūn, I 'have not' been married.

shì
- This verb means 'to be'. Chinese verbs do not change their forms whether it is after wǒ, I, nǐ, you or tā, he/she. For example: Wǒ shì Zhōngguórén, I am Chinese, nǐ shì Zhōngguórén, you are Chinese, and tā shì Zhōngguórén, he/she is Chinese.

zài
- Zài means 'at/in' and goes before the noun. So the sentence Wǒ zài gōngsī gōngzuò literally means 'I in a company work'.

Putonghua
- Pǔtōnghuà, literally 'common speech', is the standard form of the Chinese language and is known as Mandarin Chinese. It is based on the Northern dialect. Putonghua is taught in schools and spoken by TV and radio presenters in China. The Northern dialect has many sub-divisions which are spoken by the majority of the population. The differences between northern sub-divisions are not huge, but the differences between southern dialects are enormous. The major southern dialects are Cantonese, Shanghai dialect, Fujian dialect and Zhejiang dialect. All these dialects share the same script.

rén
- Rén means 'person' or 'people'. If you add rén to the name of a country or city, you form the word for the citizen of that country or the resident of that city. For example, add rén to Yīngguó, Britain, Zhōngguó, China and Běijīng, Beijing, and you get Yīngguórén, British, and Zhōngguórén, Chinese and Běijīngrén, Beijinger.

wǎng yòu guǎi
- Literally it means 'toward right turn', turn right. When someone is giving you directions, watch out of the word wǎng, toward. The next word is important. For example, you may hear wǎng dōng guǎi, turn east or wǎng yòu guǎi, turn right.

Yǒu ... ma?
- When you want to ask 'Do you have ... ?' or 'Is there ... ?' simply use the construction yǒu ... ma? To ask for rooms in a hotel say Yǒu fángjiān ma? The answer could be yǒu, we have, or méi yǒu, we haven't. Please note that the Chinese phrases for 'yes', shì de, and 'no', bù shì, are not frequently used when answering questions.

zhè/zhèi, nà/nèi
- When you're shopping in China and you're a little unsure of the language you can always use the common trick of pointing and saying 'this' or 'that'. The word for 'this' can be pronounced zhè or zhèi. The word for 'that' can be pronounced nà or nèi. Both are commonly used.

wǒ/wǒde
- By adding de to wǒ, I/me, and nǐ, you, you get words such as wǒde, my, and nǐde, your. If the word following wǒde is a person, not an object, de can be dropped. For example, you can say wǒ nǚ'ér, my daughter, but not wǒ shū, my book. It has to be wǒde shū.

-----------------------------------------------------------------
" It's wonderful what we can do if we're always doing."

George Washington
First president of US (1732 - 1799)

Япон хэлний хичээл №1

Дэлхий дээр Япон хэлээр ярьдаг хүмүүс нилээд их байдаг гэдгийг та өчигдөрийн Rank of Language post-с харсан байх. Жилээс жилд Япон соёл болон хэлийг сонирхон судлагчдын тоо нэмэгдсээр байна.
Манай оронд ч мөн адил Япон хэлийг шамдан суралцаж буй залуусын тоо улам олширч байгаа. Тиймээс Япон хэлийг эхлэн суралцагчиддаа зориулж Гадаад хэлний блогын зүгээс цуврал хичээлүүдийг хүргэхээр зорьлоо. Миний бие бээр япон хэлэнд нэвт шувт айхтар том Профессор биш тул өөрийн хэмжээнд тайлбарлаад явах болно.

Эхний хичээлээ "цагаан толгой"-оор эхлье. Япон хэлний үсэг нь Хирагана, Катакана болон Хятад-с орж ирсэн Ханз үсэгүүдээс бүрдэнэ.
Катакана үсэгийг гадаадаас орж ирсэн үгнүүдийг илэрхийлэхэд хэрэглэдэг.

Япон хэлэнд 5 эгшиг үсэг байна.
[ a ]-a, [ i ]-i , [ u ]-u , [ e ]-e , [ o ]-о дуудлага бүхий сайтаас орж сонсоно уу,,
Хирагана, Катакана үсгүүд нь дангаар хэлэгдэхгүй ба んー"N" үсгээс бусад нь ардаа эгшиг авна. Мөн зарим тохиолдолд はー"Ha" үсэг "va"-р ,ひー"Hi" үсэг "e"-р дуудагддаг..
Аливаа хэлэнд эхний алхам бол Үсэг цээжлэх байдаг. За хичээгээрэй-Ganbatte-がんばって。

Хирагана:
(Зураг дээр дарж томруулан үзээрэй.)


Катакана:


---------------------------------------------------------------
"You cannot depend on your eyes when your imagination is out of focus."

Mark Twain
, A Connecticut Yankee in King Arthur's Court
US humorist, novelist, short story author, & wit (1835 - 1910)

Book: みんなの日本語

初級I初級で読めるトピック25.

Япон хэл эхлэн суралцаж байгаа залуучууддаа зориулж анхан шатны 25 сэдэв бүхий энэхүү номыг орууллаа. Энэ ном нь японоор унших чадвараа дээшлүүлэхэд тань хэрэглэх болох байх.
Гарчигаас нь товч дурдвал:

お国はどちらですか
ジュースをお願いします
こうべまでいくらですか
いつ行きますか
何時の飛行機で?
お花見
もらいました・あげました
町の生活・山の生活
日本が好きです
美術館〔ほか гэх мэт...



---------------------------------------------------------------------------------
"Бид чадна. Яагад гэвэл бид “чадна” гэж бодож байгаа учраас."

Virgil
Roman epic poet (70 BC - 19 BC)

Webpage of the Day: frenchecole.libsyn.com 2007/05/22

http://frenchecole.libsyn.com/

Подкэйстүүд ч борооны дараах мөөг шиг бие биеээ залгаад гарч өгч байх шив дээ. Бид нарт л сайн биз. Ихэнхи нь.. за бараг бүгдээрээ шахуу үнэгүй. Подкэйст нь үнэхээр Интернэт ашиглан хэл сурах аргачлалыг шинэ түвшинд гаргаж чадсан тун аятайхан эд дээ. Хэрэв та урд нь Подкэйстийн талаар сонсож байгаагүй болон сонссон ч ойшоож үздэггүй байсан бол нэг туршаад үзээрэй. Заавал таалагдах ёстой. Энэ удаа би Франц хэлний подкэйстийг онцлон орууллаа.. Таалан соёрхоно уу.



------------------------------------------------------------------------
"There is no wisdom without love."

N. Sri Ram

Rank of Language

Дэлхийн бүх хүн нэг хэлээр ярьдаг байсан бол ямар байх байсан бол... Хүн төрлөхтний хөгжлийн явц өнөөдрийнхөөс хамаагүй дээгүүр явж байх байсан даа. Communication ээ дагаад аугаа нээлтүүд ар араасаа угсраад л.. Интернэтийг 20 биш 2 дугаар зуунд нээх байсан биз. За тэр фантаазлах ч яахав. Ер нь энэ дэлхий гээч бөөрхий бөмбөрцөг ганц хэлтэй болох нь хир боломжит зүйл вэ? За боломжтой гэж үзэхэд 6 хол давсан тэрбум толгой аль хэл дээр нэгдэх бол? Би лав "Монгол хэл" гээд тас гүрийнэ. Гэхдээ бүх Монгол дуу хоолойгоо нэгтгээд төрлөх хэлнийхээ төлөө "Ура" хашгирсан ч ялах магадлал тун бага л даа. Харин дэлхийн цорын ганц хэл болох энэхүү өрсөлдөөн ихтэй сонгуульд хамгийн өндөр шанстай байж болохуйц хэлүүдийг жагсаая.


RankХэл
Хэлний аймаг
Яригчдын тоо
Бүс нутаг
1Мандарин Хятад
Сино-Төвд
885,000,000Хятад
2Испани
Индо-Европ
332,000,000Латин Америк, Испани
3АнглиИндо-Европ322,000,000Хойд Америк, Англи, Австрали
4БенгалиИндо-Европ189,000,000Бангладеш, Энэтхэг
5Хинди
Индо-Европ182,000,000Энэтхэг
6Португали
Индо-Европ170,000,000Бразил, Португали
7Орос
Индо-Европ170,000,000Орос
8Япон
Япон125,000,000Япон
9Стандарт Герман
Indo-European98,000,000Герман
10У Хятад
Сино-Төвд77,175,000Хятад
11Жава /Javanese/Өмнөд Номхон далайн арлууд
75,500,800Индонез
12СолонголСолонгос
75,000,000Солонгос
13ФранцИндо-Европ72,000,000Франц
14Ветьнам
Астро Азийн
67,662,000Ветьнам
15ТелүгДравидын66,350,000Энэтхэг
16Юүэ Хятад
Сино-Төвд66,000,000Хятад
17МаратИндо-Европ64,783,000Энэтхэг
18Тавил
Дравидын63,075,000Энэтхэг
19Турк
Алтайн59,000,000Турк
20UrduИндо-Европ58,000,000Пакистан

Энэ 20 хэлээр эх хэлээ хийсэн 3,2 тэрбум хүн байдаг байна. Дэлхийн хүн амын тэн хагас... Гэтэл дэлхий дээр 5000 орчим хэл байдаг гэж байгаа. Дээрх тоонд 2 догч хэлээр эдгээр 20 хэлээс сонгосон хүмүүсийг оруулаагүй. Тэгээд бодохоор дэлхийн бүх хүн ам энэ хэлүүд дээр төвлөрч байгаа юм шигээ.. Дэлхий нэг биш юмаа гэхэд нижгээдхэн хэлээр ярьдаг болох мөч тун ойрхон байж магадгүй байна шүү.

-----------------------------------------------------------------
"Some people never go crazy. What truly horrible lives they must lead."

Charles Bukowski, From "Betting on the Muse"
US (German-born) author & poet (1920 - 1994)

Tnx all!!! 2007/05/21

Яг одоогоор 3 хоногийн настай миний блогт хүмүүс 330 гаруй удаа зочилж, урмын сайхан үгтэй 3 гаран комент (Нэг хүн коментоо устгасан байсан учир арай 4 болж чадсангүй) үлдээсэн байх юм. Надад энэ 3 гэсэн тоо их ээлтэй байх шиг байна. Миний блогоор зочлоод гарсан хүн бүрт талархжийнаа. Блог дээрээ сонин содон юм их тавьж байнаа..






----------------------------------------------------------------------------------
"I always knew I was going to be rich. I don't think I ever doubted it for a minute."

Warren Buffett
(American Businessman, the most succeeded Investor)

BlogReader 1.01 2007/05/20









Хэээй олон түмэээээн... Монголын залуус үнэхээр юм хийж чаддаг болжээ. Би Монголын програмистуудыг ийм өндөр түвшинд хүрсэн гэдгийг ёстой мэдээгүй явж. Сая нэг програм хэрэглэж үзээд үнэн бишрэв.Яг иймэрхүү програм олох юмсан гэж бодож байсныг ч хэлэх үү маш их таалагдав... Энэ програмын нэр нь BlogReader 1.01 юм байна. Нэрнээс нь хараад л та блог уншихад зориулагдсан програм юм байна гэдгийг ойлгосон байх. Би урьд нь блог ун
шихдаа Google reader г ашигладаг байсан. Харин BlogReader 1.01 GoogleReader с хамаагүй илүү санагдлаа. Энэ хоёрыг харьцуулж үзээд BlogReader 1.01 ийн давуу талуудаас нь хэд гурвыг олж мэдлээ:

1. Interface. Google reader ямаршуухан нүүр царайтай гэдгийг та сайн мэдэх байх. Хир баргийн сайхан хийгдсэн блогийг гутааж орхидог. Ерөнхий дүр төрхийг нь харьцуулан харуулая

Google reader нэг ийм:















Харин BlogReader ийм байна:



















Эх хэл дээрээ ийм програм харсан чинь сайхан гэж жигтэйхэн. Зохиж байна гэж ванлий...

2. Та Blog Reader- ийг Google reader шиг ганц л янзаар харагдаад байдаг гэж бодож байна уу. Үгүй юм байна цаадах чинь. Өөртөө аль болох эвтэйхнээр харж болдог юм байна лээ..























Нэг ийм 3 байдлаар харах боломжтой

3. Blog Reader- тэй байхад шинэ бичлэгүүдийг тухай бүрд нь алдалгүй унших боломжтой. Google reader ийн хувьд бид шинэ бичлэг нэмэгдсэнийг өөрсдийн Account- аараа нэвтрэн орж байж л мэддэг. Blog Reader ийг ашиглах явцад System tray дээр Blogger.com лого гарч ирдэг.



Таны блогуудын аль нэг шинэчлэгдэхэд баруун доод буланд товч мэдээлэл нэг ийм байдалтайгаар гарч ирдэг:









4. За тэгээд уг програм нь маш бага хэмжээтэй (6MB орчим), хурдан ачаалагдаж, хурдан хаагддаг, их хэмжээний мэдээллийг хадгалах боломжтой, бүрэн юникод дэмжидэг, өөрийн гэсэн блог менежертэй гээд маш олон давуу тал болон боломжуудтай. Би бүрэн гүйцэд судалж амжаагүй л явна. Та татаж аваад хэрэглээд үзээрэй. Програмын сайт нь:

http://blogreader.idea.mn


Өөр бас бус мэдээллийг дараах линкүүд рүү орж үзээрэй...

http://mikarito.blogspot.com/2007/05/blogreader-101.html

http://community.tsengel.com/index.php?showtopic=842>

-----------------------------------------------------------------------------
"Children... Prepare for Glory..... The New age has begun."

Gerard Butler
(as Leonidas, Spartan King-"300 Spartans" movie)

Learn English with TELL ME MORE

Дэлхий нийтэд нилээд нэр хүнд бүхий хэлний програм. Уг програмыг U.S. State Department, the U.S. Government, the FBI, the Canadian Federal Government, EDS, BMW, Carnival Cruise Lines, Mercedes зэрэг дэлхийн том компаниуд болон 10,000 институт энэ програмыг ашигладаг гэж байгаа. Үнэн л болтугай. Би лав бүрэн итгэхгүй байгаа. FBI хүртэл дунд нь тууж явахдаа яахав дээ. Гэхдээ би өөрийн ком дээрээ суулгаж үзсэн дажгүй нь ч дажгүй эд байна лээ. Олон янзын хөгжилтэй хичээл дасгалуудтай. Үгийн сүлжээ бөглүүлэх, үг таалгах г.м. Энэ програмын хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл интерфэйс. Яг л дээд зэрэглэлийн интериертэй сургалтын танхимд байгаа мэд сэтгэгдэл төрөхөөр..

Энэ програмыг ашигласнаар та англи хэлний дуудлагаа нилээн сайжруулж авч болох юм. Учир нь энэ програм тэр тал дээрээ муухай ааштай, хатуухан багш л гэсэн үг. Цэвэр, зөв хэлэхгүй бол дахин дахин давтуулаад л байна..

За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг нь доорх линкийн дагуу орж үзээрэй. Үнэ нь 195 ам.долл
Tell Me More - English

Үнэ төлбөргүйгээр олдохгүй бол надад хэлээрэй. Тэр чигээр нь мэйлээр чинь явуулчихна гэж худлаа ярьж чадахгүй нь. 2-3 ГБ учраас. Харин татаж авах линкийг нь явуулнаа.

хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Sorry!!! Татаж авах линкүүдийн 16 болон 18 дугаар хэсэг устсан байна. Битгий татаарай... 2007-06-29

хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх
---------------------------------------------------------------------
"Better to remain silent and be thought a fool than to speak out and remove all doubt."

Abraham Lincoln
Sixteenth U.S President (1861-1865)

Learning German on Your Own - The Complete Idiot’s Guide

Энэ номонд Герман хэлний дүрэм, дуудлага, харилцан яриа, шинэ үгс гээд юм юм орсон байгаа. Герман хэл суралцагч нараас гадна Герман руу түр хугацаагаар явах гэж буй жуулчид, бизнесмэнүүдэд ч бас энэ номыг ашиглаж болох юм.

Хэрэгтэй бол хэлээрэй...









---------------------------------------------------------------
"When you go to buy, use your eyes, not your ears."

Czech Proverb

English Vocabulary In Use - Elementary

Англи хэлний үгийн сангаа баяжуулах гэсэн хүмүүст зориулагдсан ном. Англи хэлээр өөрийн санаа бодлоо нилээд чөлөөтэй илэрхийлдэг болохын тулд дор хаяж 2000 үг цээжинд бэлэн байх шаардлагатай. Энэ номонд хамгийн өргөн хэрэглэгддэг 1250 үг багтсан байгаа. Мөн та үгээ мэдэж байгаа хирнээ хэзээ, хаана, аль үгтэй нийлүүлж яаж ашиглахаа мэдэхгүйгээс түг таг хийгээд байдаг бол энэ ном танд ч бас хэрэгтэй гэсэн үг.

Энэ номны гэдэс дотор нь:

Part 1 - Learner Training
Part 2 - Everyday Verbs
Part 3 - words And Grammar
Part 4 - Peple
Part 5 - The World
Part 6 - At Home
Part 7 - School And Workplace
Part 8 - Leisure
Part 9 - Social Issues



За тэгээд ямар нэгэн байдлаар энэ ном таньд үнэ төлбөргүй олдохгүй бол надад мэйл хаягаа үлдээнэ биз...

-----------------------------------------------------------------
" What the world needs is more geniuses with humility, there are so few of us left."

Oscar Levant

(1906 - 1972)

English Grammar in Use

Дунд шатныханд зориулсан Англи хэлний дүрмийн ном. Гэхдээ хааяа нэг дүрмээ мартчихдаг дундаас дээгүүр болон ахисан түвшнийхэнд бас их хэрэгтэй. Хэрэв та Англи хэлийг бие даан

судлах гэж

СУДЛАЖ байгаа бол энэ ном үнэхээр зүгээр сонголт. Хэдийгээр Англи хэл дээр бичигдсэн ч энгийн бөгөөд ойлгомжтой.

Татах линкийг холбоочин гээд нөхөр комментоор үлдээсэн байгаа...








-----------------------------------------------------------------------
"The things that one most wants to do are the things that are probably most worth doing."

Winifred Holtby

O Magazine, September 2002

Webpage of the Day: BBC


http://www.bbc.co.uk/languages/

Энэ вэб хуудсыг мэдэхгүй гадаад хэл судлаж байгаа хүн ховор байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ... Хэн нэгний хажуу хавиргаар энэ нөхөр бултаж, булгиад гарчихсан ч юм билүү. Тэгвэл бариад өгчий.

Мэдээллийн том агент болох BBC ээс гаргадаг тус сайтад Франц, Испани, Герман, Мандарин Хятад, Итали, Португали, Грек болон бас бус хэлүүд багтсан. Энэ сайтнаас та маш чухал зөвлөгөө , зөвлөмж, төрөл бүрийн сургалт, дасгал, тест гэх мэт зөндөөөөөөө олон хэрэгтэй зүйлс олох болно.

Хэрэв та Англи хэлийг аль хэдийн өөрийн болгочихоод 2 дахь хэл рүүгээ ханцуй шамлан орох гэж байгаа бол энэ сайт таньд яг тохироно.

Харин Англи хэлийг алхсан дээр дурдсан хэлүүдээс үзэж эхлэх гэж байгаа бол энэ сайт төдийн л тохиромжтой биш. Учир нь энэ сайт нь төрлөх англи хэлтнүүдэд 2 догч хэлээ сурахад нь зориулагдсан бөгөөд бүхий л тайлбар, зөвлөмжүүд нь Англи хэл дээр юм.

Харин та Англи хэл сурч байгаа бол:

BBC- Learn English

Have a fun!


--------------------------------------------------------------
"It is not sufficient that I succeed--all others must fail."

Genghis Khan

Great Khan of Mongol Empire (1162 - 1227)

Япон хэл сурагчидад 2007/05/19

Англи хэлийг сураагүй хүн дэлхий ертөнцөөс хоцрогдох төлөвтэй байгаа энэ үед Азийн орноос япон хэлийг чухалд тооцож байна. Япон хэлээр нийтдээ 126 сая хүн ярьдаг. Мөн солонгос, хятад хэлээр ярьдаг иргэдээс япон хэлийг хоёрдахь хэлээ болгон сонгосон хүмүүс 800 мянга орчим байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн хилийн чанадад тухайлбал, Хавайн арал, Өмнөд болон Хойд Америкийн япон гаралтай иргэд, мөн XX зууны эхэн үед Японы хараат улс байсан Тайван, Солонгос, Микронейзийн япон хэл суралцагч хүмүүс япон хэлийг хэрэглэж байна. Анхны алхам. Энэ хэлийг сайн сурахын тулд дараах хоёр алхмыг юуны түрүүн хийх хэрэгтэй. Үүнд: 1. Компьютертаа японоор бичих. Ингэхийн тулд таны компьютер япон фонт таньдаг байх шаардлагатай. Яагаад энэ алхам чухал вэ гэвэл хэрэглээ үүсч байж хэл сурдаг. Тэгвэл та ганц үг харах болоход гарын дор ганц товчлуур дараад л япон үсэг, үг гаргаж ирэх боломжтой. 2. Ханз хайх. Интернэтээс, номноос, өөр хаанаас ч хайж болно. Ингэхэд сайн нүдлэгддэг. Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна. • Зогсож болохгүй өдөр болгон дасгал хийх. Заавал бичих албагүй ч байнга тогтоо. Зарим өдөр сонсож, заримдаа ярьж, хааяа цээжил. Мөн бичих, ганцаараа ярих, унших, багшаар заалгах, хүнээс асуух гэх мэт өөртөө сонирхолтой байж болох бүх хэлбэрийг хайгаад үз. • Тухай бүрдээ юу сурсныгаа байнга тэмдэглэж урам зориг авч байх. Цээжилсэн үгээ бичээд байх тусам, тэр нь өдөр бүр нэмэгдэж буйг хараад хүн өөрийн эрхгүй урамшдаг. • Зурагт их үзэх. Ингэхдээ болж өгвөл хөгжмөндөө бичлэг хийж аваад байнга давтагддаг хөтөлбөрүүдийг ойлгодог болохыг зорих хэрэгтэй юм Хэлбэрүүд. Маш олон янзын хэлбэр байдаг ч дараах идэвхтэй гурвыг сонгож ашиглахад гэмгүй. 1. Бичлэгтэй ном буюу Listening 2. Телевизийн нэвтрүүлгийн байнгын хэллэгүүдийг цээжлэх 3. Ашиглаж буй компьютерийнхаа бүх үзүүлэлтийг японоор тогтоох 4. Чихэвчний хөгжим. Энэ нь сонсгол сайжруулдаг. Хүн нэг ч монгол үг сонсохгүй зөвхөн япон үгийг нэг жил сонсоход паралель сэтгэл зүй нь автоматаар бүгдийг нь сурсан байдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Бэлтгэл. Япон хэл үзэж эхлэхийн өмнө юу юу бэлдэх вэ? Мэдээж үүнд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч дараах хэдэн зүйл гарын дор байхад тун ч хэрэгтэй. Толь бичиг. Хэд хэдэн янз байж болно. Тухайлбал, Электрон толь бичиг. Энд анхаарах зүйл гэвэл Англи-Япон, Япон-Англи, Англи-Англи гэсэн товчнууд байгаа эсэхийг сайтар нягтлах. Мөн super jump, ханз хайх товчлуур байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Хэл сурахад болон электрон толь бичиг ашиглахад дээрх функцууд хамгийн чухал нь байдаг. Нэмж хэлэхэд Японд очоод гар утас авсан тохиолдолд өөртөө толь бичигтэйг сонгох хэрэгтэй. Япон-Монгол толь бичиг. Хэлбэрийн хувьд том, жижиг ямар ч байж болно. Гол нь Япон үгийг шууд монгол хэл рүү орчуулж ойлгоход тохирох нь илүү байдаг. Харин англиар дамжуулахад зарим үг нь огт ойлгомжгүй болох тохиолдол бий. Онлайн толь бичиг болон орчуулагч. Хэрэв та компьютер болон интернэт ашигладаг бол дараах хаягийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй. Үүнд: o http://honyaku.yahoo.co.jp/ Энэ сайт англи руу болон англиас өгүүлбэр орчуулах боломжтой. Энгийн хэрэглээнд тун ч тохирно. o http://www.popjisyo.com/ Ямар нэг вэб сайт руу орохдоо үүнийг ашиглаад харж байгаа хуудсан дотроо аль ч үг рүү хулганаа аваачихад шууд орчуулагддаг. Хэллэгүүд. Ер нь хэл сурахад их цээжлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин япон үгийг цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд, нийлмэл утгыг нь дараа цээжлэх нь логик уялдааг олоход хэрэгтэй байдаг


----------------------------------------------------------------------
"Do not seek to follow in the footsteps of the men of old; seek what they sought."

Matsuo Basho

Japanese philosopher, writer

Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа


Хамгийн тvрvvнд аль бо­лох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зєв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хv­нээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар.

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хаз­гай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг аме­рик танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэ­лvvл­лээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган єгвєл єнєєх маань “Лувсандаш” гэж бич­сэн. Эндээс та анзаараа биз ээ. Англи хэл сурЧ Яах юм, цаашаа Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд зааз­лагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, єєр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvv­лэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг єгнє гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээ­гvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай єєр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй. Єнєєдєр их, дээд боловс­рол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зєвхєн мон­гол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг анг­ли хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл да­гуулыг устгаж дэлхийд шуу­гиан тарьсан хятад инже­нерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо. АлхгVй хVн ганц хадаас Ч дийлэхгVй Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манай­хан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюут­нуу­дын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэд­лэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбар­ла­сан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цєєдєж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, на­рийн мэргэжлийн vгсийн тайл­барыг олж болдог. Хэл сурах дЄт зам гэж юу вэ? “Чадах хэрээр их унш” /Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэг­дvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зєвлєн бичсэн байдаг. Зарим хvн єдєр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зєвлєж байна. Иймээс та нэг биш, боломж­той vедээ 6, 8, 10 цаг ч зар­цуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч єдєр бvр зарцуу­лах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сур­сан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ. Гадаад хэлийг шууд дvр­мээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт. Орчин vед англи хэл дээр хялбар­шуул­сан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаа­дын хэвлэлийн газрууд гар­гаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй. Англи хэл суръя гэж шийд­сэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай но­мыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломж­той. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн єєрєє анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм. Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиг­лаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дєт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мєнгє єгєєд л, тэр багш л сургаж єгєх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн єєрєє л сурдаг. Мэ­дээж, сайн багш гараас нь хєтєлнє л дєє. Ном, сурах бичгийг сон­гох­доо болж єгвєл Англи, Америк, Кембриж, Оксфор­дын их сургуульд хэвлэгд­сэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, єгєєжтэй номыг сонгохыг хичээ. TOEFL хэцVV юу? Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын тєлбєртэй, мате­риалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуу­дын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, анг­ли єгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо єгдєг. Таны оноог зєвхєн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ. Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын тєв єргєєнд байрлах Боловсролын зєвлєгєє мэ­дээл­лийн тєвєєс тєлбєргvй тараадаг. Хоёр жилийн ємнє “Абсо­лют” хэлний тєвийн урилгаар TOEFL тvвшин тог­тоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Єєрийн­хєє тvвш­нийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хv­нээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дєрєв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хєдєлмєрч, нэлээд єндєр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд єндєр байх ёстой. Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар тєлєєд Institutional TOEFL єгєєд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь єнєє vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хууд­сыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо. Ямар ном, багшийг сонгох вэ? Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судал­бал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний тєвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Єгєєжтэй байвал тэр баг­шаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын тєлбєрєє хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мєнгєний гарз болдог. Сvvлийн vед “Англи хэл­ний жинхэнэ хар ярианд су­ралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, хараг­даач, хулхидах, хошги­руулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сєрєг нєлєєтэй. Ингэж ярихад анг­ли, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр євєрмєц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэ­мээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг.

Мэдээллийг нийтлэгч нь Daily News

------------------------------------------------------------
"We shall not fail or falter; we shall not weaken or tire...Give us the tools and we will finish the job."

Sir Winston Churchill

BBC radio broadcast, Feb 9, 1941,British politician (1874 - 1965)

Webpage of the Day: OnDemand-English.com

OnDemand-English.com

Эхний онцлох вэбээр Англи хэл сурч буй хүмүүст зориулсан дээрх подкэстийг оруулмаар санагдлаа. Энэ подкэст нь Elementary, Lower Intermediate, Upper Intermediate, Advanced гэсэн 4 түвшинтэй тул та эхлэн суралцагч ч эсвэл баруун солгойгүй ярьдаг нэгэн ч бай ороод үзэхийг зөвлөж байна.


4.Advanced

3.Upper Intermediate

2.Lower Intermediate

1.Elementary


-------------------------------------------------------------

"Having been poor is no shame, but being ashamed of it, is."

Benjamin Franklin

US author, diplomat, inventor, physicist, politician, & printer (1706 - 1790)

Software: Babylon Text Translation and Dictionary Software

Дэлхийд номер нэг электрон толь бичиг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. 75 гаруй хэлийг өөр хооронд нь орчуулах чадвартай, бие жижигтэй ч бэлчээр томтой айхтар програм. Гол гол бусад электрон толь бичгээс ялгарах шинж нь гэвэл..

1. Дэлхийн хамгийн сайн гэгдэх толь бичиг, нэвтэрхий толиудыг өөртөө багтаасан. Britannica Concise Encyclopedia, Oxford Concise Dictionary and Thesaurus, Merriam-Webster's Collegiate® Dictionary г.м...








2. Ашиглахад нэн хялбар.
3. Хэлний сонголт өргөн.
4. Дэлхийн томоохон 17 хэлний хооронд өгүүлбэрээр орчуулах чадвартай.
5. Монгол хэлний толь бичигтэй гэх мэт давуу талууд асар их. Хэл судалж байгаа хүн бүрт заавал байх ёстой зүйлүүдийн нэг юм.

Доорх албан ёсны сайтаас нь дэлгэрэнгүй мэдээллийг авна уу...

Babylon Text Translation and Dictionary Software

Уг электрон толь бичиг нь 89 ам.дол-р худалдаалагдаж байгаа. Монголчуудын хувьд онлайн худалдаа гэж айхтар том асуудал байнаа. Хичнээн худалдаад авах мөнгө, сэтгэл, хүсэл байлаа ч төлбөр тооцооны найдвартай систем байхгүйгээс болоод мухарддаг.

За тэгээд дээрх тольний триалыг татаж аваад лиценз кодыг нь олж чадахгүй бол надаас аваарай.

Асуулт: "...Deer ta trialiin lisence heregtei bol heleerei gesen bna l daa! Herevee bi hudaldaa avchihval yamar neg asuudalgui hereglej boloh uu? Mun bi uuriin computer bolon uur hunii computer deer suugaad tuhain lisence-R dahin holbo boloh bolov uu?..." by Gerlee

Хариулт: "Сайн уу, Гэрлээ. Чи 89 ам.доллараар лиценз кодыг нь худалдаж авахаар шийдээ юу? Мөнгөө төлөөд авчихвал мэдээж ямар ч асуудал байхгүй. Кодоо өөр хүнд алдчихгүй л бол шүү дээ. Гэхдээ чи яагаад доор комментоор үлдээсэн байгаа үнэгүй лиценз кодыг аваад зааврын дагуу хэрэглэж болохгүй гэж. Өнөөдрийг хүртэл надад ямар ч асуудал гарахгүй л байна. Ажил гэрийн ком дээр хоёулан дээр нь суулгасан. Хэдэн ч ком дээр суулгаж болно. 89 ам.долл гэдэг чинь бага мөнгө биш шүү дээ..."

------------------------------------------------------------
"One man alone can be pretty dumb sometimes, but for real bona fide stupidity, there ain't nothin' can beat teamwork."

Edward Abbey

US radical environmentalist

Book: The Linguist A Personal Guide to Language Learning By Steve Kaufmann

Huizi said to Zhuangzi, “This old tree is so crooked and rough that it is
useless for lumber. In the same way, your teachings have no practical use.”
Zhuangzi replied, “This tree may be useless as lumber, but you could rest
in the gentle shade of its big branches or admire its rustic character. It only
seems useless to you because you want to turn it into something else and
don’t know how to appreciate it for what it is. My teachings are like this.”

Steve Kaufmann нь өөрийн бичсэн "The Linguist" номоо Эртний хятадын хэл судлаач Zhuangzi-ийн дээрх түүхээр эхлүүлдэг. Steve Kaufmann хэмээх энэ нөхөр нь залуу зандан насандаа бадарчингийн амьдарлаар дэлхийгээр нэг хэсч яваад 9 хэлэнд нэвт шувт нэгэн болж авчээ. Эдгээрийг нь дурдбаасуу... Мандарин Хятад, Франц, Япон, Испани, Герман, Швед, Кантониз Хятад, Итали хэлүүд бөлгөө. Тэрээр энэ номондоо тухайлан нэг хэлийг биш ер нь гадаад хэл гээчийг хэрхэн сурах талаар өөрийн туршлагадаа үндсэлэн гаргасан "Муу арга" уудаасаа оруулжээ. Хэрэв та Англи хэлийг судлаж байгаа бол энэ номыг заавал унших хэрэгтэй гэж зөвлөж байна. Та урьд нь англи хэл дээр ном уншиж байгаагүй ч байж болно. Энэ номыг бичихдээ Steve Kaufmann нь Англи хэлний хамгийн өргөн ашиглагддаг 4000 гаруй үгийг оруулжээ. Өөрөөр хэлбэл та энэ номыг уншиж дууссаны дараа энэ 4000 үгийг аль хэдийн өөрийн болгочихсон байна гэсэн үг юм.

Steve Kaufmann болон түүний "The Linguist" олон улсын хэлний онлайн сургалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линкийн дагуу зочлоорой.

www.thelinguist.com


---------------------------------------------------------------
"If you would be a real seeker after truth, it is necessary that at least once in your life you doubt, as far as possible, all things."

Rene Descartes

French mathematician & philosopher (1596 - 1650)

Шинэ блог...

Одоо үед хэл сурна гэдэг хүн бүрийн хамгийн том асуудлуудын нэг болчихоод байгаа. Эхээс заяасан ганц хэлээ хэд салаалах гэж хутгаар зүсэх нь холгүй хүмүүс энэ тэрүүгээр явцгаахын.. Тэгэх хэрэггүй шүү. Тэрний оронд үнэхээр чи хэл сурахаар шийдсэн бол хааяаа нэг ийшээ шагайчихаж байгаарай.

Би та нарт чадах чинээгээрээ туслъя.

Янзан бүрийн гадаад хэл дээрх ном, зохиол болон гадаад хэл сурахад зориулагдсан программ, зөвлөгөө заавар гэх мэтийн материалуудыг энд оруулж байя. Энд тавигдах материалуудын татаж авах линкийг блогт шууд байрлуулахгүй ба хүссэн хэн бүхэнд мэйл хаягаар нь татаж авах линк эсвэл тэр чигээр нь хүргүүлэх болно. (Учир нь Гүүглийн ах эгч нар иймэрхүү юманд дуртай биш байх...)

-------------------------------------------------------------
"A journey of a thousand miles begins with a single step.

Confucius (孔子)

Chinese philosopher 551 BC - 479 BC