Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

9 сарын 1 2007/08/31

Өнөөдөр чинь 9 сарын 1 юм байна... Баярын мэнд, баярын мэнд. (Нээх гоё цэцэг баглаа болсон зураг олоод тавих гэсэн чинь олддоггүй. Тэгээд нэг ийм л зураг олох шив дээ...)

The Economist 2007-08-25

Путин гуай ер нь яах гээд байнаа.. Цоо шинэ оросыг барих гээд байгаа юм боловуу. Саяхан Хятадтай нийлж маш том цэргийн бэлтгэл, сургуулалт хийсэн. Арай Монголыг мань авах гэж байгаа юм биш биз.. хэхэ.. Гэхдээ л "Сибирийн баавгай", "Дорнын луу" хоёр ойртож, нөхөрлөх нь хир сайн байдаг юм бол доо.

Орос дахь Путины нөлөө хэрхэн өсч байгаа, мөн түүний КГБ-ын талаар сонирхмоор байвал "The Economist" сэтгүүлийн энэ 8 сарын 25 ны дугаарыг татаж аваад уншаарай.

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа...

Japanese for busy people: Kana Workbook

Хэд хоног ёстой айхтар завгүй гүйлээ. Болдог бол биеээ хэд хуваагаад хоногийг 34 цагтай болгочих юмсан. Гэхдээ завгүй байх тусмаа л их юм амжуулах юм даа. За тэр ч яахав... Завгүй хүмүүстээ зориулаад нэг ном оруулмаар санагдлаа. "Завгүйчүүдэд зориулсан Япон хэл". Энэ номыг уншаад л шууд Япон хэлийг сурчихна гэж бодохгүй л байна. Гэхдээ нэмэр болно.

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа...

TOP 5 2007/08/29

Блогоо нээснээс хойш 3 сарын хугацаанд 100 орчим ном сэтгүүл, програм, тоглоом зэргийг оруулсан байна. Эдгээрээс заримыг нь ганц хоёр хүн татсан байхад зарим нэгийг нь хэдэн зуун хүн татаж авсан байх юм. Тэгээд хамгийн эрэлттэй байгаа 5-ыг нь нэг дор оруулчихая гэж бодлоо. Эдгээрийн хажуугаар анзааралгүй өнгөрсөн ч юм уу эсвэл дөнгөж шинээр миний блогт зочилж байгаа хүмүүст хэрэгтэй байж магад. ТОП 5-ын жагсаалт:

1. 400 Must-Have Words for the TOEFL


2. Word Town - Basic English Vocabulary


3. Answers to All TOEFL essay Questions


4. Websters New World Essential Vocabulary


5. Gladiator (Penguin readers)

Free Image Hosting at www.ImageShack.us


Бүгд л англи хэлний ном байх юм. Өө нээрээ, эдгээр номуудыг rapidshare.com-с татаж авах гээд ямар нэгэн проблемоос болоод татаж авч чадаагүй хүмүүс байвал мэйл хаягаа комментоор үлдээх юмуу эсвэл gadaadhelblog@gmail.com хаяг руу мэйлдчихээрэй. Ирсэн хаягуудыг нэг бөөгнүүлж байгаад энэ бүтэн сайнд (2007-09-02) бүгд рүү нь дээрх номуудыг зэрэг мэйлдчихэе. Миний upload хийх хурд үнэн мэлхий болохоор нэг ингээд бөөндчихсөн нь амар.

Advanced English - grammar practice 2007/08/28


Би Advanced түвшнийхнийг бүр таг мартаж орхисон бололтой. Энэ талаар блогтоо юм оруулснаа бодоод бодоод олсонгүй. Сая Cbox дээр Ээгийг хэлэхээр нь нэг юм сигнал авлаа. Тэгээд доорх номыг оруулав... Хэрэв та "My name is...", "Do you ... ?", "Are you ...?", "a, the" ... мэтээс залхаж эхэлсэн бол уг номыг татаж аваарай. Энэ номонд "Error correction", "Stress and Relaxation", "Emphatic structures", ... гэх мэтийн сэдвүүдийн дагуу дасгал ажлууд, хариултын хамт багтсан байгаа.

Хэрхэн татаж авах вэ?

Зарим хүмүүс энэ блог дээрээс файл хэрхэн татах талаар асуусан учир энэ талаар бичие гэж бодлоо. Энэхүү блог дээр тавигдсан ном, сэтгүүл, програм болон бусад материалуудыг татаж авах линк тухайн сэдэвийнхээ доор коммент(сэтгэгдэл) хэлбрээр байгаа. Татаж авах процессыг дугаарлан зургаар харуулбал:

1. Блогын бичлэгүүдээс татаж авах зүйлээ хайж олоод comments гэсэн линк дээр дарна. Ингэснээр таны сонирхосон зүйлийн татаж авах линк гарч ирэх ёстой. Жишээ нь: өчигдөр оруулсан "Дуугаар Япон хэл сурах нь" хэмээх номыг татаж авах бол уг бичлэгийн доод талд байгаа 1 comments гэсэн линк дээр дарна.


2. comments гэсэн линк дээр дармагц сэтгэгдэл үлдээх болон унших талбар гарч ирнэ. Энэ хэсэгт таны сонирхсон зүйлийн татаж авах линкийг holboochin хэмээх нэртэй хэрэглэгч үлдээсэн байгаа. Тэр линк дээр дараад л татаж авах дараагийн шатандаа орно доо.


3. Ихэнхи файлуудыг rapidshare.com дээр байрлуулсан байгаа. Зарим нэг номыг MiHD.net-ээр тавьсан байгаа бөгөөд тэр талаар эндээс уншаарай. Сүүлийн үед MiHD.net нэг л жигд ажиллаж чадахгүй байгаа учраас rapidshare.com дээр файлуудыг байршуулж байна. rapidshare.com-ээс файл татах үед 2 сонголт гарч ирдэг нэг нь Premium, нөгөөх нь Free. Хэрэв та төлбөр төлөөгүй л бол Free гэсэн товч дээр нь дарах ёстой.
4. Хамгийн сүүлийн алхам. Free товч дээр дарсны дараа доорх цонх гарч ирнэ. Код, код оруулах талбар, татаж авах товч харагдаж байх ёстой. Дунд хэсэгт байгаа тод томоор бичсэн кодыг(жишээ дээр 32SW гэж байна), код бичих талбарт оруулж өгнө. Үүний дараа татаж авах товчыг дараад л дуусна даа...


Анх татахад бага зэрэг төвөгтэй санагдаж магадгүй. Надад лав анх rapidshare.com-оос файл татаж авах их хүндрэлтэй санагдаж байсан. 2, 3 татаад үзсэний дараа сурчихдаг юм байна лээ. Аа нээрээ тийм, хэрэв та IP-гаа хэн нэгэнтэй хувааж хэргэлдэг бол нөгөө хүн чинь rapidshare.com-оос юм татаж байгаа та татаж болохгүй. Мөн та эсвэл таны IP хамтран эзэмшигч чинь дөнгөж сая файл татсан бол бас болохгүй. Ийм тохиолдолд хэсэг хугацаанд хүлээсний дараа дахиад оролдоод үзэх хэрэгтэй. За тэгээд дээрх тайлбараас ойлгомжгүй зүйл гарвал асуугаарай. Чаддаг, мэддэг хэмжээндээ туслая. Харин яаж Grab хийх, яаж үнэгүй Premium эрхтэй болох зэрэг Advanced tip-үүдийн талаар ёстой мэдэхгүй учир өөр таньдаг мэддэг IT талын хүмүүсээсээ асуугаарай.

Firefox and Firefox Add-ons 2007/08/26




Дээр үеэс л Firefox интернэт хэрэглэгчдийг Internet Explorer-с урвуулах ажлаа эхэлсэн. Олон ч хүн уравсан. Би ч саяхныг хүртэл үерхэлдээ үнэнч байна гээд тэсээд л байлаа. Тэгээд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд татаж аваад үзсэн чинь Firefox ч арай л ондоо юм аа..

Яг үнэндээ бол том ялгаа байхгүй биз гэж бодоод байгаад байсан юм. Тэгээд нэг хэрэглээд үзсээд үнэхээр илүү гэдгийг нь мэдлээ. Эртхэн суулгаад хэрэглэж байдаг байж. Надад Firefox-ын хамгийн их таалагдсан зүйл нь Add-ons-ууд нь... Ямар их хэрэгтэй юмнууд байдаг юм бээ. Блогчидод, вэб хөгжүүлэгч нарт, хэл судлагч нарт зориулсан, хэрэг болохуйц маш олон өрөгтгөлүүд байдаг юм байна. Ихэнхи хүмүүс нь энэ өрөгтгөлүүдийн талаар мэддэг, сонсож байсан байж магад. Гэхдээ л би өөрийн блогтоо Firefox болон хэл сурахад хэрэг болохуйц түүний Add-ons-уудын талаар оруулая гэж бодлоо. Хэн хэндээ ч ашигтай юм байна лээ. Хэрэв над шиг одоо болтол Internet Explorer хэрэглээд явж байгаа хүмүүс байвал шууд одоо татаж аваарай гэж зөвлөх байна. За тэгээд хамгийн их сонирхол татсан, хэл сурч байгаа хүнд нэмэр болж болмоор санагдсан өрөгтгөлүүдийг жагсаалаа..

1.Hyperwords. Энэ extension нь таньд броузертаа тааралдсан ямар ч үгийг төвөггүй орчуулах боломжийг олгоно. Доорх бичлэгийг үзнэ үү.



2. BBDict. Хятад хэл сурч байгаа хүмүүст зориулсан толь бичиг. Хэрэглэхэд үнэхээр хялбар. Англи болон хятад хэлний хооронд орчуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх...

3. IrregularVerbs. Англи хэлний дүрмийн бус үгсийг өөрийн болгоход тань туслах болно.









4. Энэ нэмэлт үнэхээр сайн болж чадсан байна лээ. Хэрэв та Хятад хэл судалж байгаа бол заавал браузертаа суулгаарай. Үүнийг суулгасны дараа дурын хятад хэл дээрх вэб рүү ороод аль нэг ханз дээгүүр гүйлгэхэд тухайн ханзны орчуулга, пинг, дуудлага, зурлага гэх мэт тухайн ханзны бүхий л мэдээлэл гарч ирдэг. Зөвхөн нэг утга илэрхийлдэг ганц ханзыг орчуулаад зогсохгүй нийлж үг бүтээдэг нийлмэл ханзуудыг ч нэгтгэн орчуулах чадвартай. Яг энэ өрөгтгөл нь мөн Япон хэл дээр ч бас байдаг.


















5. translator. Олон хэлний хооронд орчуулга хийх нэмэлт...




















... гэх мэт нилээд тооны хэлтэй холбоотой нэмэлтүүд байна лээ. Сонирхосон хүмүүс нь орж үзээрэй.

https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:1/cat:37

Харин Firefox-н хамгийн сүүлийн хувилбарыг татаж авахыг хүсвэл доорх зураг дээр үзүүлсний дагуу блогын зүүн хэсэгт оруулсан Firefox-н логотой товч дээр дарж татаж аваарай.

Learning Japanese from Songs


Дуу дуулангаа япон хэлээ сайжруулмаар байна уу, тэгвэл татаад аваарай. Гадаад дуу дагаад дуулахаар тухайн хэлний тань дуудлага сайжирдаг сайн талтай... Татаж авах линкийг комментоор үлдээсэн...

Татаж авсан програмаа хэрхэн суулгах вэ? 2007/08/22



Миний блог дээрээ оруулсан програмууд ихэнхи нь(за бараг бүгд) .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg гэх мэт учир битүүлэг өрөгтгөлтэй байгаа. Ер нь интернэтэд байрлаж байгаа ихэнхи томоохон програм, тоглоомууд эдгээр форматаар байдаг. Тэгвэл эдгээрийг хэрхэн ажилуулах ёстой вэ гэдэг талаар бичие гэж бодлоо. Би өөрөө програмын талын хүн биш учир яагаад эдгээр форматууд дээр байдаг цаад учрыг нь сайн мэдэхгүй. Гэхдээ татаж авсан програмаа хэрхэн ажилуулах талаар чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээе.

Дээрх өрөгтгөлтэй програмыг ажилуулахын тулд танд Daemon tools хэмээх нэмэлт програм хэрэг болно. Энэ програм warez.tsengel.com дээр байна лээ. Эндээс татаж авна биз. Daemon tools-ыг суулгахад ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж бодож байна. Хэрэв та компьютертээ зөв суулгаж чадсан бол дэлгэцний тань баруун доод буланд(цагны хажууд) бяцхан аянганы дүрс гарч ирэх ёстой.

Free Image Hosting at www.ImageShack.us

За одоо жинхэнэ ажилдаа ороё. Та энэ блогоос татаж авсан програмаа задалбал .iso, .cue, .mds, .bwt, .cdi, .ccd, .mds, .nrg өрөгтгөлүүдийн нэг байгаа байх. Би жишээ болгон "English Grammar in use With Answers and CD-ROM"-ыг сонгон авлаа. Уг програмыг татаж авахад нилээд олон тооны .rar файл байгаа. Үүнийг задалсны дараа .iso өрөгтгөлтэй ганц файл гарч ирнэ. Уг файл хаана байрлаж байгаа замыг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Үүний дараа дэлгэцний баруун доод буланд байрлах жижиг аянганы дүрс бүхий Daemon tools-ын лого дээр хулганы баруун тал дээр дарахад доорх шиг цэс гарч ирэх ёстой.

Free Image Hosting at www.ImageShack.us

Дараах дарааллаар явна...
1. Virtual CD/DVD-ROM цэс рүү орно.

Free Image Hosting at www.ImageShack.us


2.Device 0: [X:] No Media цэс рүү орно

Free Image Hosting at www.ImageShack.us


3. Mount image командыг сонгоно

Free Image Hosting at www.ImageShack.us

4. Суулгах гэж байгаа файл, програмаа сонгоно.
5. Open товчыг дар...

Free Image Hosting at www.ImageShack.us


Ингээд л яг CD хийсэн юм шиг л ажилаж эхлэх ёстой. Үүнээс хойших бүх юм бусад програм суулгадагийн адилаар маш энгийн явах болно.

Free Image Hosting at www.ImageShack.us

За хэтэрхий деталчилж тайлбарлачих шиг боллоо. Энэ талаар сайн мэддэг хүмүүс нэмэж хэлэх юм байвал комментоор үлдээгээрэй. Харин болж өгөхгүй байгаа хүн байвал асуух юмаа бас үлдээчихнэ биз. Би өөрийн хэмжээндээ туслая...

Жич: Хэрэв таны програм Daemon tools ашиглахгүй суучихсан хирнээ яг ажилуулах гэхээр CD хий гээд байвал яг дээрхийн адилаар ажилуулаад үзээрэй. Болох л ёстой.

Англи хэлний өвөрмөц хэлц №3 2007/08/21

Өмнөх өвөрмөц хэлцүүдийг цээжилсэн байх гэж бодож байна. Хэрэв үзэж амжаагүй бол ийшээ мөн ийшээ ороод үзээрэй.

1. come around (to) - ямар нэг юмны талаар бодлоо өөрчилөх, зөвшөөрч эхлэх.
Example: I want to go, and I think she'll come around and we'll actually take a vacation.

2. as a matter of fact - үнэн хэрэгтээ
Example: I did vote for her, as a matter of fact.

3. back the wrong horse - буруу хүнээ сонгох
Example: It was only after we'd invested all the money that we discovered we'd been backing the wrong horse.

4. dream up - зохион бүтээх, шинэ юм бодож олох
Example: She's dreamed up a great new way to waste time.

5. eyes bigger than one's stomach - хэрээсээ хэтрүүлэх, хэтэрхий ихийг өөртөө үүрэх
Example: I can't finish this piece of cake. I'm afraid my eyes were bigger than my stomach as usual.

Дээрх үгсийг цээжилчихвэл бас нэг алхам урагшиллаа гэсэн үг... :)

Япон ханз №4



Япон ханз цуварлын 4 дүгээр.. Оруулж байгаа ханзууд аажим аажимаар хүндрээд явах болно...

Free Image Hosting at www.ImageShack.us

Free Image Hosting at www.ImageShack.us

Free Image Hosting at www.ImageShack.us

Free Image Hosting at www.ImageShack.us

Duden - Bewerbungsset 2007

Free Image Hosting at www.ImageShack.us

Герман хэл дээр баримт бичиг бэлтгэхэдээ асуудалтай бол энэ програмыг хэрэглээд үзээрэй. Хэрэг болохуйц материалууд орсон байгаа...

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа...

Webpage of the Day: www.learnkoreanlanguage.com

Free Image Hosting at www.ImageShack.us


Солонгос хэл сурч байгаа хүмүүстээ зориулан нэгэн сайтыг танилцуулж байна. Уг сайт дээр Солонгос хэлний төрөл бүрийн хичээл, Солонгос улсын түүх, соёл зэргийн талаар багагүй материал байгаа... Ороод үзээрэй.

www.learnkoreanlanguage.com

eBooks: Gladiator (Penguin readers) 2007/08/19

Free Image Hosting at www.ImageShack.us


Penguin readers нь Англи хэл сурагчидад зориулан төрөл бүрийн сонирхолтой ном зохиолуудыг гаргадагаараа алдартай билээ.Тэд өөрсдийн номуудаа 7 шатанд хуваасан байдаг бөгөөд тухайн түвшинд таарсан үгсийн санг ашиглан номуудаа бичдэг. Жишээ нь: Easystarts буюу эхлэн суралцагчидад зориулсан анхан шатны ном нь 200 гаруйхан үгээс бүрдсэн байхад Advanced түвшнийх дор хаяж 3000 гаруй үгийн сан шаардагддаг байна.

Одоо миний энд оруулж байгаа ном бол Penguin readers-ээс гаргасан "Гладиатор" юм. Та уг зохиолоор хийгдсэн холливудын "Gladiator" киног нь лав үзсэн байх. Гоё кино шүү. Penguin readers-ээс гаргасан "Гладиатор" ном нь эх зохиолыг нилээд хялбаршуулсан учир уншихад тийм ч хүнд биш.. Гэхдээ 4 дүгээр түвшнийхэнд зориулагдсан тул эхлэн суралцагчидад бага зэрэг хүнд санагдаж магадгүй. За тэгээд татаж аваад үзээрэй. Хэмжээ 1,3МВ.

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа.

Япон ханз №3



Япон ханзны цуварлын 3 дугаар.. Мэддэг нэг нь үзсэнээ баттагаад, мэддэггүй нь цээжилнэ бизээ...




Англи хэлний өвөрмөц хэлц №2

Англи хэлний өвөрмөц хэлц цуварлынхаа 2 дугаархыг хүргэж байна. Нэг оруулахдаа 5 хан үг оруулаад байгаа болохоор цээжилэхэд юу байхав... Гэхдээ ашиг тусын хувьд бол их шүү.

1. kill two birds with one stone - 2 ажлыг нэг дор хийх. Манайхаар бол "нэг сумаар 2 туулай буудах"...
Example: I killed two birds with one stone and saw some old friends while I was in Leeds visiting my parents.

2. long face - уруу царайлах. Ажил, амьдрал нь бүтэмжгүй барайгаад явж байгаа амьтныг "long face" гэдэг байх нь байна шүү.
Example: 'Why've you got such a long face?' 'My boyfriend doesn't want to see me any more.'

3. jump for joy - хөөрч баярлах. Бид нар "Гуяа алгадаад давхих..." гэж ярьдаг байхаа.
Example: Tina jumped for joy when she found out she'd be in the team.

4. spick and span - Дэндүү цэвэрхэн. Манайхаар "шил толь мэт цэвэрхэн" гэж ярьдаг шиг л...
Example: the apartment was immaculate

5. things are looking up - нөхцөл байдал сайжрах.
Example: Things are at last looking up.

Хэрэв та дээрх үгүүдийг цээжилчихсэн бол Англи хэлэнд ус цас болоход нэг алхам ойртлоо :) ...

Websters New World Essential Vocabulary 2007/08/16


Websters New World-ын толь бичиг анх 1951 онд хэвлэгдэн гарч байсан. Харин одоо бол Америкийн хэлний томоохон брэндүүдийн нэг болж чадсан билээ. Webster's-н маш олон толь бичиг байдгийг манайхан мэдэх байх. Энэ удаа хамгийн өргөн хэрэглэгддэг, мэдэж байх учиртай, гол гол үгсүүдийг түүж оруулсан "Websters New World Essential Vocabulary" номыг орууллаа. Дотроо янз бүрийн жишээ, энгийн ойлгомжтой тайлбартай. Websters New World Essential Vocabulary нь Англи хэлний дунд түвшнийхэн ашиглахад тохиромжтой. За тэгээд татаж авч үзээд таалагдвал намайг кофегоор дайлна биз..

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа.

Түвд-Англи толь бичиг

Нэг хүн ийм толь бичиг олж өгөөч гэсний үндсэн дээр орууллаа. Өөр хэрэгтэй хүн байвал татаж авна биз ээ. 3 хэсэг болгосон байгаа. Эхний 2 нь 19МВ хэмжээтэй, харин сүүлийн хэсэг нь 2,5МВ. Татаж авах линкийг комментоор үлдээсэн...

Япон ханз №2