За энэ ном зарим хүмүүст үнэхээр хэрэг болно гэж бодож байна. Манай Монголын маш олон залуус хилийн чандад, ялангуяа эрх чөлөөний өлгий нутаг Америкт сурахыг хүсдэг билээ. Түүний тулд багагүй шалгуур, шалгалтуудыг давах шаардлагатай болдог. АНУ-ын их сургууль, коллежид элсэн ороход гадаад оюутнууд 2 төрлийн шалгалтыг өгсөн байх хэрэгтэй. TOEFL ба SAT. Эхнийх бол ойлгомжтой. Очоод наад зах нь багш, докторынхоо лекцийг ойлгох хэмжээнд Англи хэлийг эзэмшисэн байна уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд TOEFL-ын шалгалт авдаг. TOEFL нь таны Англиар унших, ярих, сонсох, бичих чадварыг шалгана.
Харин SAT бол таны ерөнхий мэдлэгийг сорих болно. Америк оюутнууд ч ялгаагүй их сургууль, коллежид элсэн орохын тулд энэ шалгалтыг өгсөн байх ёстой байдаг. SAT-ыг College Board хэмээх ашгийн бус корпариацаас боловсруулан гаргадаг. Уг шалгалт нь дотроо Mathematics, Critical Reading, Writing гэсэн 3 гол хэсгээс бүрдэнэ. Хэрэв би зөв санаж байгаа бол шалгалтын хураамж нь 70 орчим ам.доллар байдаг санагдаж байна. 1901 оноос хойш авч эхэлсэн энэ шалгалтын онооны систем хэд хэдэн удаа өөрчлөгдөж ирсэн түүхтэй.
Энэ удаа блогтоо SAT-ын Critical Reading-ын талаарх номыг татаж авахаар орууллаа. Номын нэрээс нь харахад л таныг уг шалгалтанд мэрэгшихэд тань туслах болно гэдэг нь харагдаж байна. Гэхдээ хичнээн сайн ном байгаад эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй шүү дээ :). За тэгээд энэ номыг ашиглаад хамгийн чансаатай сургуульд нь 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад ирээрэй гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн бария.
Татаж авах линкийг доор комментоор оруулсан болно...

1 сэтгэгдэл:
Downlaod from RapidShare
Download from Depositfiles
Download from easy-share
Post a Comment