Аливаа хэлийг сурахад хүн бүр өөрт тохирсон аргыг сонгон авах хэрэгтэй. Зарим хүмүүст сургалт семинарт хамрагдвал илүү өгөөжтэй байхад заримд нь зүгээр өөрийн дураар бие даан үзэх нь илүү байдаг. Ер нь бусдаар залгах, өөрөө бие даан судлах аль ч арга замыг сонгосон бай тухайн хүн өөрийгөө дээд зэргээр дайчилахгүйгээр амжилтанд хүрч чадахгүй. Тэгвэл ямар чиг шугамыг баримтлан хэл үзэх хэрэгтэй вэ? Хэрэв та одоо болтол өөрийн арга барилаа нэг л олж өгөхгүй байгаа бол дараах зөвлөмжүүд тус болж магадгүй. Доорх зөвлөмжүүд нь Канадын дипломат Стив Кауфмэнн-ийн санал болгодог зөвлөмжүүд юм. Би урьд нь түүний "The Linguist" номыг оруулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хэрэв та энэ номыг авч амжаагүй бол эндээс татаж аваарай.
1. Аль болох их цаг зарцуул. Хэл сурахад хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Та хэр их цаг хэл судлахдаа царцуулна тэр чинээгээрээ хурдан амжилтанд хүрнэ. Гэхдээ их цаг зарцуулна гэдэг нь номоо дэлгэж тавьчихаад зурагт үзэх, найз нөхөдтэйгээ хэрэгтэй хэрэггүй юм бурна гэсэн үг биш. Өөрийн судалж буй хэл дээрээ маш их унших, бичих, сонсох, ярих, үг цээжилэх хэрэгтэй гэсэн үг юм.
2. Өдөр бүр давт. Хэрэв та үнэхээр гадаад хэл сурахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол өдөр алахсахгүй хэлээ үзэх хэрэгтэй. Нэг өдөр өнжинө гэдэг бол асар хортой зүйл. Үүнийг шаар үлээхтэй адилтгаж болох юм. Шаар үлээхийн тулд та тасралтгүй үлээх хэрэгтэй болно, хэрэв амсарыг нь хаалгүйгээр 5 секунд л үлээхээ зогсооход таны бүх хөдөлмөр талаар өнгөрнө. Дахиад л эхнээсээ... Тийм болохоор өдөр бүр давт. Шинээр юм нэмж үзэхгүй юмаа гэхэд үзсэн зүйлээ ч болтугай эргээд харах хэрэгтэй. MP3 тоглуулагч дээрээ гадаад хэлний ямар нэгэн юм хуулж аваад алхахдаа эсвэл автобус, таксинд сууж байхдаа сонсоод явж байсан ч болно шүү дээ...
3. Үг, өгүүлбэр цээжил. Хэл гэдэг бол үг, өгүүлбэрийн цуглуулага юм. Тиймээс үг цээжилэхгүйгээр хэл сурна гэж хаана ч байхгүй. Өөрийн уншиж байгаа ном болон, сонсож байгаа зүйлд чинь ямар үг яаж орсон байна, ямар утга санааг илэрхийлж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. Үг цээжилээд л байдаг, цээжилээд л байдаг ямар ч хэрэг болохгүй мэт санагдаж болох юм. Үүнд санаа зовх хэрэггүй. Энэ бол хэвийн л зүйл. Илүү их уншаад, яриад, сонсоод ирэхийн цагт таны өмнө цээжилсэн үгнүүд жинхэнэ ид шидээ үзүүлэх болно.
4. Хэл сурах үйл явцдаа илүү хариуцлагатай ханд. Та хэл сурахдаа хааш яааш ханддаг бол үр дүн тань тийм л байх болно. Хэл сурахдаа аль болох өөрийн тань сонирхолтой санагдсан арга замуудыг сонгох хэрэгтэй. Учир нь өөрт сонирхолгүй зүйл байнга оролдвол сурах хүсэл, эрмэлзэл сулрана. Хэл сурах үйл явцдаа яг л хүүхэд шиг сониуч, идэвхитэй хандах хэрэгтэй.
5. Relax and enjoy yourself! Та цээжилсэн зүйлсээ мартчихаад ерөөсөө санахгүй байна уу? Мөн судалж байгаа хэл дээрх зүйлээ ойлгохгүй, бас ярьж чадахгүй байна уу? Тэгвэл үүндээ огтхон ч санаа зовох шаардлагагүй. Та илүү сайжирч, сурч байгаадаа итгэлтэй байж болно. Таны тархинд энэ бүхэн далд, чимээгүйхэн боловсорч байгаа. Энэ үйл явц нь бидний хяналтаас гадуур зүйл юм. Гагцхүү та хэл судлахдаа илүү их цагийг үр бүтээлтэйгээр зарцуул. Энэ бол таны амжилттай хэл сурах хамгийн найдвартай баталгаа...
Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)
Гадаад хэлийг амжилттай сурах арга... 2007/09/08
Published by: Foreign language Time: 9:14 AM
Label: Learning Language Tips
Subscribe to:
Post Comments (Atom)
1 сэтгэгдэл:
"The Linguist" nimiig tataj avah holboos:
Tataj avah
Post a Comment