Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Зохиолч: Япон хэлний институт- Японы нийгэмлэг
Нийтлэгч: NHK боловсролын корпораци
Нийтлэгдсэн: 2007
Хэмжээ: 5.74 Gb
Анги: 1 - 19
Формат: AVI
Хэл: Япон, Англи тайлбар бичигтэй
Анги: 20 - 25
Формат: MP4, TV-Rip
Video: MPEG4 Video (H264) 426x320
Audio: AAC 48000Hz stereo 127Kbps
Хэл: Япон, тайлбар бичиггүй
Татаж авах: Рапидшэйр, дипозит файл
25 Episodes Series been aired in Japanese TV to teach JAPANESE BASICS to foreigners. Maybe someone outthere can still remember the very good series "Yan and the Japanese People - Lets learn Japanese" from 1986, with is still very popular amount Students of japanese language. The 2007 Series is called Erin ga Chosen ! NIHONGO DEKIMASU and also comes from Japan Foundation. Nihongo dekimasu is highly recommended to everyone how wants to learn japanese - even its just for next travel as tourist to Japan. The Series is funny to watch (presented by Anime Characters ) but its not just aiming to kids and teenagers.
In this beginning Japanese language television course it introduces various useful Japanese phrases through a series of skits featuring an exchange student Erin who attends a Japanese school and starting to learn.
The program includes skits by rising actors and fun and easy explanations by anime characters, and it is designed to help viewers not only to learn the language but also to cultivate an attitude of cultural understanding and offers additionally information about japanese culture.
You will be surprised how much fun it can be to learn this wonderful language !
Татаж авах холбоосуудыг коммент хэсэгт үлдээлээ

To Tsigaanaa: Pastor of Saddleback Church, a Southern Baptist mega-church in southern California with weekly attendance of more than 15,000, Warren now applies his highly successful "purpose-driven" framework, developed in the best-seller The Purpose-Driven Church, to individual experience. The same principles Warren has taught to thousands of pastors to help churches be healthy and effective can also drive lives, he says. The book argues that discerning and living five God-ordained purposes-worship, community, discipleship, ministry and evangelism-is key to effective living.
Татаж авах линкийг комментоор үлдээсэн болно...

Анх гадаад хэл сурахтай холбоотой блог нээе гэж бодож байхдаа "юу гэж нэрлэх вэ..." гэж өөрөөсөө асуухад хамгийн түрүүнд толгойд орж ирсэн нь "Хэлтэй бол хөлтэй" гэсэн үг байв. Энэ үгийг би яагаад ч юм Монгол ардын зүйр үг гэж бодож явдаг байлаа. Гэтэл энэ үгийн талаар сонирхолтой түүхийг
Galaarid-н блогоос олж уншидаг юм байна. Тэгээд энэхүү бичилэгийг оруулмаар санагдлаа. Galaarid-аас зөвшөөрөл авалгүйгээр оруулчихлаа, уучлаарай. Хэрэв эх хувилбараас нь уншихыг хүсвэл
энд дараарай...
Хэлтэй бол хөлтэй. Энэ үгийг одоо мэдэхгүй хүнгүй болжээ. Анх монгол хэлнээ нэвтэрсэн түүхийг нь мэдэх хүний хувьд сонин болгоод ярьчихъя. 199О-ээд оны эхээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар, зохиолч Д.Жамъян, Ж.Дашзэгвэ нар тэргүүлэн мань мэт араас нь чирэгдэн байж Улаанбаатар хотын нам, захиргааны сониныг салган нийслэлийн төр, захиргааны "Улаанбаатар" сонин гэдгийг анх бий болгосон юм. Тэгэхэд манайд яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг эгч ажилд орж, анх удаа япон хэлний хичээлийг сониноороо явуулж эхэлсэн юм. Хичээлээ эхлэхийн өмнө ямар нэртэй явуулах вэ хэмээн хэлэлцэхэд Оюунаа эгч маань японы "Хэлтэй бол хөлтэй" гэж үг байдаг юм, түүгээр булангаа нэрлэвэл ямар вэ гэснээр энэ үг бүхний танил болж билээ.
Өчигдөр орой манай отгон телевизүүдийн нэг "ntv"-гээр нэгэн нэвтрүүлэг хараад энэ дурсамж сэргэв. Тэд маань "Монголын гаднах монгол алдартан" гэдэг хөөрхөн нэвтрүүлэг санаачлан анхны дугаараа толилуулж байх юм. Анхны нэвтрүүлгийн баатар нь Борхүүгийн Амархүү гэдэг 19 настай хүү. Оросын төв телевизийн "Народный артист" гэдэг шилдэг дуучин шалгаруулах үндэсний хэмжээний томоохон проектод оролцон түрүүлжээ.
Тус проектыг хэрэгжүүлэгч нь "Бид Амархүүгээр дамжуулан Монголыг илүү сайн мэдэрлээ. Амархүүд сайхан хоолой, хөдөлгөөний гайхалтай эвсэл, ер нь бүх юм бий. Ганцхан дутагдалтай. Тэр нь юу вэ гэвэл тэр дэндүү залуухан. Дөнгөж 19-хөн настай. Оросын эстрадын тайзанд олон жил од болон гялалзах боломж түүнд бий. Гэхдээ сонголтоо хийх эрх түүнд нээлттэй. Бид авьяастныг тодруулах үүрэгтэй. Түүнийгээ амжилттай биелүүллээ. Дараагийн сонголт өөрийнх нь" гэх утгатай зүйл яринэлээ.
Нэгэн монгол хүүд өөрийгөө, эх орноо наана хэлэхэд оросоор яригч 250 сая хүн, цаашилбал бүр олон сая хүнд илэрхийлэх алтан боломж нээгджээ. Амархүү орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшээгүйсэн бол дуучны агуу авьяастай төрлөө ч зөвхөн Монголдоо л байх ч байсан юм бил үү?
Түүн шиг эрдэм, авьяас, хэлний төгс мэдлэг, хувь хүний шалгуур даах үзүүлэлтээрээ гадаад ертөнцийг гайхуулах монгол хөвгүүд охид улам олон төрөөсэй. Бид үгүйдээ гэхэд хоёр талын асар том зах зээл, цаашлаад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц супер хувь хүмүүсийг бэлдэх талаар онцгой анхаарвал "Алт" хөтөлбөр хэрэгжүүлж авдрынхаа буланг маажин амиа аргацаахаас хавьгүй өгөөжтэй байхсан. Хөрсөн доорх эрднээс гадна хүмүүний толгой дахь эрдэм, авьяасыг үнэлэх алтан цаг үе хэлтэй бол хөлтэй гэдэг юутай үнэн үг болохыг нотлоод байнам бус уу...

Өнөөдөр ажлынхаа завсар зайгаар зарим нэг блогуудаар шагайж яваад
Өнөржаргалын блогоос
"Цагийг хий дэмий үрэгчид л өдрийн богинод гомдолдог" гэсэн үг олж уншлаа. Өдөр 25 цагтай ч байсан болоосой, 24 цаг 1 секунд ч байсан яахав гэж нэг бус нилээд хэдэн удаа бодож байсан болохоор дээрх үг орой руу орох шиг л болов.
Ер нь "цаг ашиглалт" гэдэг бол хэтэрхий хурдтай өөрчлөгдөж, урагшилан хойшилж байгаа өнөө үед олон хүний толгойны өвчин болоод байгаа. Тиймээс энэ удаа зовлон нэгт нөхөддөө зориулж Marion E. Haynes-ийн "Personal Time Management" хэмээх номыг орууллаа /Ойрд жаахан гол сэдвээсээ хадуурч байнаа. Айкү, Тайм менежмент ч гэх шиг.../. Бусад энэ чиглэлийн номыг бодоход хоосон онолдоогүй Практик тал рүү нилээд анхаарсан шиг санагдсан. Өөрөөр хэлбэл цагаа хаана үрээд яагаад байна гэдгийг чинь өөрөөр чинь гаргуулахыг эрхэмлэсэн гэхүүдээ. Энэ нь уг номонд орсон төрөл бүрийн сонжоо, далгаваруудаас харагдаж байгаа юм. За тэгээд та авах зүйлийг нь авч, гээх зүйлийг нь гээнэ буйзаа..
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно.

Нилээд дээхнээс манай томд тооцогдох байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа АйКү-гийн тест гэж айхтар юм авдаг болоод байгаа. Хэрэв АйКү энэ тэрээ сайжруулая гэж бодож байгаа хүн байвал энэ номыг татаж аваад үзвэл зүгээр байх. Сайжруулах ч юу байхав.. Энэ номын зохиогчын хэлснээр хүний айкү 18 хүртлээ өсөх боломжтой түүнээс цааш яаж ч машиндаад сайжирдаггүй гэнэ дээ. Харин сайн давтаад байвал Айкүгийн тестэндээ овоо дүн авдаг болж болно гэнэ дээ. Мөн түүний айлдсанаар уг номд орсон тестүүд нь стандарт АйКүгийн тестүүдээс илүү ахисан түвшний учир хүндэвтэр асуулт бодлогууд байгаа гэнэ.
Татаж авах линкийг уламжлал ёсоор сэтгэгдэл дунд үлдээсэн байгаа...