Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Англи хэлний өвөрмөц хэлц №4 2007/09/02


Хэлц үгнийхээ цуварлыг нилээд хугацаанд завсаралчихлаа. Ингээд цуварлын 4 дүгээр нь...

1. show off - өөртөө бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн юм хийх
Example: He shows off all the time, and you wonder if he's ever just a regular, real person.

2. day in and day out - бүх л өдрийн турш, өдөржингөө
Example: he plays chess day in and day ou.

3. break up - ямар нэг юмнаас салах, болих- тухайлбал: найз охин эсвэл найз залуугаасаа салах
Example: They argued, and their friendship broke up.

4. carried away - сэтгэл хөдлөлд автах
Example: I got carried away and bought four new shirts.

5. Have a heart! - өрөвч байх. Хэн нэгнийг та илүү хүнлэг энэрэнгүй байхыг хүсээд түүнд нилээд хүчтэй хэлэхийг хүсвэл зүгээр л Have a heart!
Example: Have a heart! I can't walk another step!.

Дээрх үгсийг цээжилчихвэл бас нэг алхам урагшиллаа гэсэн үг... :)

1 сэтгэгдэл:

Anonymous said...

day in and day out -> Өдөр бүр
gevel arai onowchtoi yum bish uu?