Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Word Town - Basic English Vocabulary 2007/08/14


Англи хэл эхлэн суралцаж байгаа хүмүүст зориулан бяцхан бэлэг бэлдлээ. Доор татаж авахаар тавьсан байгаа жижигхэн тоглоом ч гэх юм уу, програм ч гэх юмуу нэг флаш файл байгаа. Түүнийг татаж аваарай. Та уг програмыг ажилуулснаар нэгэн бяцхан хотод зочилох болно. Эмнэлэг, сургууль, албан байгуулга, айл, дэлгүүр, далайн эрэг, вокзал гээд бүхий л юм энэ хотод бий. Та тэр бүгдийн дотор нь орж нарийвчлан танилцах боломжтой юм.


Та курсороо хаана аваачина тэр зүйлийг програм Англиар хэлэх бөгөөд текстийг харуулна. Жишээ нь та эмнэлэг дотор ороод өвчитний гэмтэж хөхөрсөн газар дээр нь дарвал "bruise" хэмээн Англиар нь хэлээд, хэрхэн бичихийг гаргах болно. Гэх мэтээр та өдөр тутам хамгийн ихээр хэрэглэгддэг үгсийг маш хялбар, хөгжилтэй байдлаар сурах боломжтой. Зургаар илэрхийлэгдсэн учраас тун ойлгомжтой.



1 сэтгэгдэл:

Anonymous said...

Mash ikh bayarlalaa. chamd amjilt husye