Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Хэрхэн татаж авах вэ? 2007/08/28

Зарим хүмүүс энэ блог дээрээс файл хэрхэн татах талаар асуусан учир энэ талаар бичие гэж бодлоо. Энэхүү блог дээр тавигдсан ном, сэтгүүл, програм болон бусад материалуудыг татаж авах линк тухайн сэдэвийнхээ доор коммент(сэтгэгдэл) хэлбрээр байгаа. Татаж авах процессыг дугаарлан зургаар харуулбал:

1. Блогын бичлэгүүдээс татаж авах зүйлээ хайж олоод comments гэсэн линк дээр дарна. Ингэснээр таны сонирхосон зүйлийн татаж авах линк гарч ирэх ёстой. Жишээ нь: өчигдөр оруулсан "Дуугаар Япон хэл сурах нь" хэмээх номыг татаж авах бол уг бичлэгийн доод талд байгаа 1 comments гэсэн линк дээр дарна.


2. comments гэсэн линк дээр дармагц сэтгэгдэл үлдээх болон унших талбар гарч ирнэ. Энэ хэсэгт таны сонирхсон зүйлийн татаж авах линкийг holboochin хэмээх нэртэй хэрэглэгч үлдээсэн байгаа. Тэр линк дээр дараад л татаж авах дараагийн шатандаа орно доо.


3. Ихэнхи файлуудыг rapidshare.com дээр байрлуулсан байгаа. Зарим нэг номыг MiHD.net-ээр тавьсан байгаа бөгөөд тэр талаар эндээс уншаарай. Сүүлийн үед MiHD.net нэг л жигд ажиллаж чадахгүй байгаа учраас rapidshare.com дээр файлуудыг байршуулж байна. rapidshare.com-ээс файл татах үед 2 сонголт гарч ирдэг нэг нь Premium, нөгөөх нь Free. Хэрэв та төлбөр төлөөгүй л бол Free гэсэн товч дээр нь дарах ёстой.
4. Хамгийн сүүлийн алхам. Free товч дээр дарсны дараа доорх цонх гарч ирнэ. Код, код оруулах талбар, татаж авах товч харагдаж байх ёстой. Дунд хэсэгт байгаа тод томоор бичсэн кодыг(жишээ дээр 32SW гэж байна), код бичих талбарт оруулж өгнө. Үүний дараа татаж авах товчыг дараад л дуусна даа...


Анх татахад бага зэрэг төвөгтэй санагдаж магадгүй. Надад лав анх rapidshare.com-оос файл татаж авах их хүндрэлтэй санагдаж байсан. 2, 3 татаад үзсэний дараа сурчихдаг юм байна лээ. Аа нээрээ тийм, хэрэв та IP-гаа хэн нэгэнтэй хувааж хэргэлдэг бол нөгөө хүн чинь rapidshare.com-оос юм татаж байгаа та татаж болохгүй. Мөн та эсвэл таны IP хамтран эзэмшигч чинь дөнгөж сая файл татсан бол бас болохгүй. Ийм тохиолдолд хэсэг хугацаанд хүлээсний дараа дахиад оролдоод үзэх хэрэгтэй. За тэгээд дээрх тайлбараас ойлгомжгүй зүйл гарвал асуугаарай. Чаддаг, мэддэг хэмжээндээ туслая. Харин яаж Grab хийх, яаж үнэгүй Premium эрхтэй болох зэрэг Advanced tip-үүдийн талаар ёстой мэдэхгүй учир өөр таньдаг мэддэг IT талын хүмүүсээсээ асуугаарай.

0 сэтгэгдэл: