Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Divided by a Common Language 2009/04/16


Цаг хугацааны эрхэнд зарим хэл мартагдан мөхөж байхад зарим нь хоёр гурав салаалан цааш хувьсан өөрчлөгдөж байдаг. Бидний Монгол хэл гэхэд л ар, өвөр гээд хуваагдсан байх жишээтэй. Хоорондоо бас ч үгүй нилээд ялгаатай. Энэ ялгааг тоглоом шоглоомоор илэрхийлсэн үгсийг idea-ийн блог дээрээс дээр үед уншиж байсан юм. 

Волейболын тэмцээн- Арьсан бөмбөгийг араас нь алгадах уралдаан
Авто ралли-Яршиг төвөгтэй замын уралдаан
Уран гулгалт- Галбирын халтиргаа
Мөхөөдөл идэх - Хөлдүүс мөлжих
Хайр дурлал- Бачим учир
Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Эмэгтэйчүүдийн эмнэлэг- Салтаа байцаах газар
Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
Татвар авах өрөө-Сүйтгэл хураах газар
Хүчиндэх -Даран бузарлах
Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч

:P гэх мэт...

Яг үүн шиг биш ч Америк болон Британы англи хэлүүд хорондоо нилээд ялгаатай байдаг. Хэрэв таньд American ба British English ийн ялгааг нарийвчлан судлах шаардлага гарсан бол Christoper Davies -ийн "Divided by a Common Language" номыг татаж аваад үзэхийг зөвлөж байна.

Татаж авах линкийг доор комментоор үлдээв...

6 сэтгэгдэл:

Foreign language said...

Uploading эсвэл GoGo Share эсвэл Megaupload

piglet said...

bayrlalaa ;)

XCuluun said...

Манай гадаад хэл мөн ч хэрэгтэй юм оруулна шүү хэхэ баярлалаа хөгшөөн

Э. Баярсайхан said...

Монгол хэл уруудаж яваа гэдгийг анхаараарай!!!

Gantulga said...

Heregtei zuil hiijeee.
http://gantulga.wordpress.com deeree blogroll hiichihlee.

SFS-NUM said...

Link-ee shinechilj ogooch!