Хуучин” TOEFL-ийн шалгалт нь сонсох, унших, дүрэм болон эссе бичих ур чадвар гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Эхний гурав нь бэлэн хариултуудаас сонголт хийгээд явдаг бөгөөд тус тусдаа 670 оноогоор үнэлэгддэг, харин эссе бичих даалгавар нь тусдаа, 6.0 гэсэн оноогоор үнэлэгддэг. Харин одоо огт өөр.
Шинэ TOEFL-ийн онцлог, ялгаа
Илүү хэрэглээний шинжтэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тус шалгалтыг авдаг төв болох ETS нь их дээд сургуулиудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн энэхүү шинэ бүтцээ гаргажээ. Шинэ шалгалтаар тухайн хүний унших, бичих, сонсох чадвар болон дүрмийн мэдлэгийг нь илүү нэгтгэсэн байдлаар шалгаж үнэлэх юм байна.
Шинэ TOEFL нь дөрвөн хэсэгтэй байх бөгөөд ойролцоогоор 4 цаг орчим үргэлжилнэ.
Унших
Унших хэсэгт өмнө нь 5 текст ирдэг байсан бол одоо 3 текст орж ирнэ. Өмнө нь уншаад ойлгосноо хариулдаг байсан бол одоо уншингаа хариулах боломжтой болж байгаа. Тест өгөгчийн ойлгох, анализ хийх чадварыг нь шалгана.
Сонсох
Хоёр болон түүнээс дээш харилцан ярилцагчийн 2 урт өгүүлбэр гарна. Мөн дөрвөн лекц буюу илтгэл сонсгоно. Өмнө нь сонсож дуусаад бөглөдөг байсан бол одоо сонсонгоо бөглөх боломжтой болсон. Мөн тухайн ярьж буй хүний сэтгэл хөдлөл, хандлага, зорилгыг нь тодорхойлох асуулт орж ирнэ. Аль нэг лекц нь Британи эсвэл Австрали аялгатай байна.
Ярилцлага
Нийтлэг сэдэвтэй хоёр даалгавартай. Шалгуулагч нь сэдвийн дагуу илтгэнэ, тайлбарлана, мөн өөрийн туршлага, мэдлэгийг ашиглан жишээгээр баяжуулж батална. Мөн унших, сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар бий. Энэ нь богино хэмжээний унших болон ярилцах тексттэй. Эндээс олсон мэдээллээ нэгтгэх чадварыг шалгах асуулт бий. Мөн сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар орж ирнэ. Энэ нь богино хэмжээний лекц эсвэл ярилцлага байх бөгөөд гол утга санааг нь гаргах асуултад хариулах ёстой.
Шалгагч нь таны сэдвийг хөгжүүлж байгаа чадвар буюу ойлгосон байдал, мэдээллүүдийг хооронд нь уялдуулж, холбогдох мэдээллээр нь баяжуулж байгаа чадварыг шалгуур болгоно. Мөн ярих чадвар, цэвэр дуудах, дүрмийн дагуу ярьж байгаа эсэх, үгийн сонголт, уялдаа холбоо, дэс дарааллыг гаргаж байна уу гэдэг чадваруудыг харна.
Бичих
Унших, сонсох, бичих чадварыг зэрэг шалгах нэг даалгавар ирнэ. Тест өгөгч нь тухайн текстийн гол утга санааг гаргах, энэ нь бусад өгүүлбэрүүдтэйгээ хэрхэн холбогдож байгааг асуултанд хариулна. Тест өгөгч нь уншаад, дараа нь асуултанд хариулах хоорондоо дахин текстийг унших боломжтой. Мөн тэмдэглэгээ хийх боломжтой.
Мөн тухайлсан сэдвээр хийх нэг даалгавар байна. Тухайн сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан, мэдэгдэл хийх, түүнийгээ тайлбарлах, жишээгээр баяжуулж дэмжих ёстой. Энэ нь хуучин TOEFL-той төстэй.
Шалгагч нь таны аливааг тунгаан бодох, ойлгох, зөв цэвэрхэн, ойлгомжтой, дэс дараатай бичих чадварыг шалгуур болгоно.
Дээрхээс харахад шинэ TOEFL-ийн агуулга нь их, дээд сургуулиуд дээр болдог өдөр тутмын хэрэглээг илүү голчилсон, өмнө нь сонсох, унших чадварыг чухалчилдаг байсан бол одоо ярианы болон бичгийн чадварыг чухалчилсан байна. Тест боловсруулах төвийн мэдээлснээр, шинэ шалгалтыг боловсруулахын тулд их, дээд сургуулиуд дээр хамгийн их хэрэглэгддэг 2.7 сая үг, өгүүлбэрийг ашигласан гэлээ.
Онооны үнэлгээ
Онооны үнэлгээ дараахь байдлаар өөрчлөгджээ.
Сонсгол 0-30
Унших 0-30
Ярилцлага 0-30
Бичих 0-30
Нийлбэр нь 120 оноо.
Онооны дүнг шалгалт авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор онлайнаар болон цаасан хувилбараар илгээнэ. Оноо нь өмнөх TOEFL-той адил 2 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Ярилцлагын хэсгийг дүгнэхдээ, 6 даалгавар бүрт 0-4 оноо өгнө. Эдгээрийн нийлбэр нь 0-30 онооны аль нэг ангилалд орно. Харин бичгийн чадварыг дүгнэхдээ, 2 даалгавар тус бүрт 0-5 хүртэл оноо өгөх бөгөөд мөн адил 0-30 онооны аль нэг ангилалд орно. Дээрх дөрвөн хэсгийн ярилцлага болон бичгийн чадварыг хүмүүс дүгнэнэ, харин нөгөө хоёрыг тодорхой системийн дагуу дүгнэх юм.
Нэг талаас илүү хүнд болсон мэт санагдаж байгаа боловч нөгөө талаас үнэхээр хэрэглээд сурчихсан хүнд хялбар болж байгаа аж. Тухайлбал байнга бичдэг, хүмүүстэй харилцаж, ярьдаг хүнд өндөр оноо авах боломж нэмэгдэж байна. Харин байнга харилцдаггүй хүмүүст хэцүү санагдаж болох талтай. Гэхдээ энэ бол ямар ч их дээд сургуульд суралцахад зайлшгүй шаардлагатай чадварууд учир сайтар бэлтгэх л хэрэгтэй болж байна.
ganstelmeg, MGLclub.com
Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)
Шинэ үеийн TOEFL 2007/07/16
Subscribe to:
Post Comments (Atom)
1 сэтгэгдэл:
Үнэхээр хэрэгтэй юм бичжээ. Баярлалаа
Post a Comment