"Та ямар хэл судалдаг вэ?" mini судалгааныхаа дүнг гаргалаа. 2 сарын хугацаанд нийт 555 санал өгөгдсөн байна. Англи хэл ч аргагүй хамгийн эрэлттэй хэл юм аа. Бусад хэлээ хол тасархай хаясан байна гээч... Нийт саналын 58% буюу 345 хүн англи хэл, 16% буюу 96 хүн япон хэл, 7% буюу 42 хүн Орос хэл, 7% буюу 41 хүн Хятад хэл, 5% буюу 31 хүн Герман хэл, 6% буюу 35 хүн бусад хэлийг судалдаг гэсэн байна. Цаашид блогтоо Англи, Япон хэлний материалуудыг түлхүү оруулнаа (одоо ч бас тэгж л байгаа л даа). Бусад хэлээ ч бас орхигдуулахгүйг бодно. Энэ mini судалгаанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласанаа илэрхийлэе.
Харин дараагийн судалгаа маань "Таньд хэлний ямар материал хэрэгтэй вэ?". Сонголтууд:
- Ном, Сэтгүүл
- Програм
- Цуврал хичээл
- Зөвөлгөө
- Тоглоом
Судалгаанд та бүхэн идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна
Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)
Poll Result. Language 2007/07/30
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment