Бага байхад зурагтаар "I'm Muzzy. Big Muzzy" гэж ирээд л нэг айхтар том ногоон амьтан гарч ирдэг байж билээ. Нэг хичээлийг нь ч алгасахгүй үздэг байж билээ. BBC-н хүүхдэд зориулан гаргасан энэ Англи хэлний нэвтрүүлгийг миний үеийн залуучуудаас мэдэхгүй хүн бараг л байхгүй байх . Энэ нэвтрүүлгийнхээ дагуу BBC нь "MUZZY" нэртэй ном гаргаж байсныг блогтоо орууллаа. Татаж авах линкийг заншил ёсоороо доор комментоор оруулсан байгаа. Тус ном нь анхан шатныханд зориулагдсан (Hi! Hello-соо эхлээд л явна..) бөгөөд Испани, Франц, Итали, Герман хэл дээр давхар бичигдсэн учир эдгээр хэлийг эхлэн суралцаж байгаа хүмүүст ч бас хэрэг болно гэж бодож байна. Хэрэв надтай адилхан бага байхдаа BBC-н "MUZZY in Gondoland" нэвтрүүлгийг үздэг байсан хүн байвал доорх бичлэгийг үзэж хальт хүүхэд насаа дурсана бизээ...
Хэрэв хүмүүст сонирхолтой байвал киног нь дараа бүтнээр нь блогтоо тавьнаа...
Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)
MUZZY in Gondoland 2007/07/19
Subscribe to:
Post Comments (Atom)
3 сэтгэгдэл:
Tataj avah
Ёстой мартагдсан дурсамж байна. Бага байхдаа хэлийг нь ч мэдэхгүй үзээд л байдаг байсан. Сүүлд нь нэг уранхай ном олж авч байсан санагдаж байна. Одоо хаачсан ч юм бүү мэд.Бvтэн ангийг нь үзэе ээ.
Manai angid 1 MUZZY baij bilee,hehehe ichmeerch damshig daa,hoorhii haana yavaa bol,odoo ene kino ch bas goy shuu!Amarhan yum baih chini bilee angli hel hedeg chini,hehehe
Post a Comment