Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Өнөөдөр ажлынхаа завсар зайгаар зарим нэг блогуудаар шагайж яваад
Өнөржаргалын блогоос
"Цагийг хий дэмий үрэгчид л өдрийн богинод гомдолдог" гэсэн үг олж уншлаа. Өдөр 25 цагтай ч байсан болоосой, 24 цаг 1 секунд ч байсан яахав гэж нэг бус нилээд хэдэн удаа бодож байсан болохоор дээрх үг орой руу орох шиг л болов.
Ер нь "цаг ашиглалт" гэдэг бол хэтэрхий хурдтай өөрчлөгдөж, урагшилан хойшилж байгаа өнөө үед олон хүний толгойны өвчин болоод байгаа. Тиймээс энэ удаа зовлон нэгт нөхөддөө зориулж Marion E. Haynes-ийн "Personal Time Management" хэмээх номыг орууллаа /Ойрд жаахан гол сэдвээсээ хадуурч байнаа. Айкү, Тайм менежмент ч гэх шиг.../. Бусад энэ чиглэлийн номыг бодоход хоосон онолдоогүй Практик тал рүү нилээд анхаарсан шиг санагдсан. Өөрөөр хэлбэл цагаа хаана үрээд яагаад байна гэдгийг чинь өөрөөр чинь гаргуулахыг эрхэмлэсэн гэхүүдээ. Энэ нь уг номонд орсон төрөл бүрийн сонжоо, далгаваруудаас харагдаж байгаа юм. За тэгээд та авах зүйлийг нь авч, гээх зүйлийг нь гээнэ буйзаа..
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно.

Нилээд дээхнээс манай томд тооцогдох байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа АйКү-гийн тест гэж айхтар юм авдаг болоод байгаа. Хэрэв АйКү энэ тэрээ сайжруулая гэж бодож байгаа хүн байвал энэ номыг татаж аваад үзвэл зүгээр байх. Сайжруулах ч юу байхав.. Энэ номын зохиогчын хэлснээр хүний айкү 18 хүртлээ өсөх боломжтой түүнээс цааш яаж ч машиндаад сайжирдаггүй гэнэ дээ. Харин сайн давтаад байвал Айкүгийн тестэндээ овоо дүн авдаг болж болно гэнэ дээ. Мөн түүний айлдсанаар уг номд орсон тестүүд нь стандарт АйКүгийн тестүүдээс илүү ахисан түвшний учир хүндэвтэр асуулт бодлогууд байгаа гэнэ.
Татаж авах линкийг уламжлал ёсоор сэтгэгдэл дунд үлдээсэн байгаа...

Англи хэлэнд Idioms буюу өвөрмөц хэлц гэж нэг том асуудал байдаг. Ийм проблемтэй хүн байвал 101 American English Idioms номыг татаж авна биз...
Уг номыг Аудио файлын хамт татаж авахаар комментоор үлдээлээ..

Сүүлийн үед залуучууд фото зургийг эрчимтэй сонирхох болж. Тэрнийгээ дагаад ч авч байгаа зураг дүрснийх нь чанар чансаа улам сайжирч байгаа нь Монголын фото блогууд болох suuder.com, agshin.mn зэргээс харагдах юм. За тэгээд энэ талаар сонирхолтой хүн байвал Photography сэтгүүлийг татаж авна бизээ.
Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа...

Хичээлийн шинэ жил эхэлж хүүхдүүд сургууль сургуульдаа явцгааж байгаа биз. Энэ удаа US News сэтгүүлийн Америкийн шилдэг их сургуулиудын талаар тусгай дугаар бэлтгэн гаргасныг блогтоо орууллаа.
Татаж авах линкийг мэдээж сэтгэгдэл дунд үлдээсэн байгаа...