Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

2007 он баяртай!!! 2007/12/31

Хэдхэн цагийн дараа шинэ он гарлаа даа... Та бүхнийг шинэ ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байх болтугай гэж ерөөе. Миний хувьд энэ сард найр наадам нь ихдээд дэндүү завгүй байлаа :). Блогтоо 12 сард дөрөв, тавхан бичлэг хийсэн байх юм. Он гаргаад идэвхитэй хөтөлнөө.

Нээрээ би 2008 оныг маш том бэлэгтэй угтаж байгаа юм байна. Жил бүр Ганбаа оны шилдэг блогчидыг санал, асуулгаар шалгаруулдаг. Тэгсэн тэрэн дунд нь миний муу блог "2007 оны төрөлжсөн блог"-оор шалгарчихсан тууж байх юм. Санаандгүй байсан болоод ч тэр үү баярласан гэж жигтэйхэн. Time сэтгүүлийн оны хүнээр шалгарчихаад ч би ингэж баярлаж байгаагүй юм байна, гээд мөрөөдөөд байвал.. ккк.. Ямартаа ч миний хувьд маш том бэлэг байлаа...

2007 оны турш миний блогоор надтай хамт байсан бүх хүмүүстээ баярллаа... жилийн дараа 2008 онд уулзацгаая..


The Economist 15th December 2007 2007/12/18


"Economist" сэтгүүл уншидаг хүмүүс байвал татаж аваарай...

--------------------------------------------
Tatah holboosiig door comment oor uldeesen bolno...
Please read comment for the Download links ...

501 Grammar and Writing Questions 2007/12/11

Англи хэлний дүрэм дээрээ анхаарал хандуулж байгаа хүмүүс энэ номыг татаж аваарай. Уг ном нь дотроо 501 тестийг агуулсан. Мэдээж асуулт бүрийн хариулт номын ард хэсэгт орсон байгаа. Гэхдээ зүгээр нэг хариултуудыг хэлээд орхиогүй, яагаад энэ хариултыг сонгох ёстойг тайлбарын хамт оруулснаараа бусад тест бүхий номуудаас ялгаатай. "501 Grammar and Writing Questions" ном нь Англи хэлний дүрмийн мэдлэгтэй түүнийгээ батжуулах, сэргээхийг хүсэж буй хүмүүст илүү тохиромжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх.. За тэгээд татаж авах линкийг уламжилал ёсоор доор комментоор үлдээсэн байгаа.

A Comprehensive Grammar - Japanese 2007/12/03

"A Comprehensive Grammar - Japanese" нь Япон хэлний дүрмийн ном. Мөн бүх шатныханд тохиромжтой. Токио болон Цүкүбагийн их сургуулийн хэл судлалын том профессорууд бичсэн болохоор та энэ номны чанарт итгэж болно.

--------------------------------------------
Tatah holboosiig door comment oor uldeesen bolno...
Please read comment for the Download links ...

A Comprehensive Grammar - Chinese


Блогоо эргэлгүй овоо хэд хоночихож. Ойрд Англи хэлнээс өөр хэлний ном зохиолууд түлхүү оруулж байгаа. Энэ удаа урьд хөршийн хэлний сурах бичгийг оруулав. "A Comprehensive Grammar" хэмээх энэ ном нь Хятад хэлний дэлгэрэнгүй дүрмийн ном юм. Хятад хэлний талаар ойр зуурын мэдлэгтэй л бол аль ч түвшнийхэн ашиглах боломжтой. Энгийн нэр үгээс авахуулаад нүсэр бүтэцтэй өгүүлбэр зүй хүртэл өргөн хүрээг хамарсан ном.

--------------------------------------------
Tatah holboosiig door comment oor uldeesen bolno...
Please read comment for the Download links ...