PDF | Англи хэл | 24 MB
Татах линкийг доор комментоор оруулав
Skip to: Content | Navigation | Footer
Books, Magazines, Software, Lessons, Tips, dictionary, Games, TOEFL, IELTS,HSK, JLPT, GMAT ...
Published by: Foreign language Time: 12:02 PM 1 сэтгэгдэл
Label: English
Tell me more English програмын татаж авах 18 линкүүдийн 16 болон 18 дахь нь ажилгаагүй болсон байна. Зарим хүмүүс арай гэж татаад дуусдагийн даваан дээр гайтай энэ хэсгүүд нь байхгүй болчихож... Дээрх устсан хэсгүүдийг би upload хийх боломжгүй (учир нь part.rar файлуудаа харднаасаа аль хэдийн устгачихсан).
Ямар нэгэн томоохон хэмжээний юм татахдаа эхлээд бүх линк ажиллаж байгаа эсэхийг шалгаж байж татаж эхэлж байгаарай. Тэгэхгүй бол энэ filehost ууд устгах их дуртай, ялангуяа зохиогчын эрхтэй файлуудыг.
Published by: Foreign language Time: 8:37 PM 0 сэтгэгдэл
Label: General
Анх англи хэл дээр бизнес захиа бичих гэж нилээн юм болж байж билээ. Захиагаа яаж эхлүүлэх үү, формат нь ямар байх ёстой юм бол, ямар үг хэллэг хэрэглэвэл илүү тохиромжтой юм бол, яаж захиагаа дуусгах уу гээд л... бөөн асуудал. Тэгээд ямар ч байсан бичээд явуулсан. Олигтой юм болоогүй санагдаж байна.
Хэрэв таньд англи хэл дээр бизнес захиа бичих шаардлага гарвал, эсвэл бизнес захиа бичиж сурахыг хүсэж байвал энэ програмыг татаж аваарай. 3000 жишээ захиатай. Энэ програмыг ашиглан бичсэн захиагаа MS Word програм руу шууд хөрвүүлж болдог нь энэ програмын бас нэг онцлууштай тал нь юм байна лээ.
Published by: Foreign language Time: 8:19 PM 4 сэтгэгдэл
Published by: Foreign language Time: 7:45 PM 5 сэтгэгдэл
Хүүхдэд Англи хэл заадаг хүмүүст үнэхээр чухал вэб хуудас. Хэрэв та өөрийн бага насны хүүхэддээ Англи хэл заахыг хүсч байгаа бол энэ вэб рүү ороод гараарай. Хэрэгтэй юм их байгаа. Эхлэн суралцаж байгаа хүмүүс ч гэсэн сонирхоход илүүдэхгүй болов уу.
Published by: Foreign language Time: 2:05 PM 1 сэтгэгдэл
Label: English
Манай монгол орос хэл судалдаг хүн олон л байдаг байлгүй дээ. Дэлхий дээр Орос хэл дээр хамгийн их ном байдаг гэж байгаа. Ялангуяа шинжилэх ухааны номууд. Оросууд бас айхтар шүү.. Блогтоо тавьж байгаа энэ тайлбар толь нь 100,000 гаруй үг жишээний хамт байгаагаас гадна дүрмийн оруулгатай. 2004 онд хийгдсэн, хэмжээ нь 9 МВ. Багахан хэмжээтэй юм чинь татаж аваад ком дээрээ байлгаж байхад илүүдэхгүй байх.
Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа
----------------------------------------
A man is judged by his deeds, not by his words.
Russian Proverb
Published by: Foreign language Time: 5:29 AM 3 сэтгэгдэл
Label: Dictionary, Russian, Softwares
Хятад хэлний програм.
Тус програмд дараах боломжууд байгаа:
- Ханз үсэг бичиж сурах
- Өргөн хэрэглэгддэг хэлцүүдийг сурах
- Төрөл бүрийн 70 хичээл
- 100,000 гаруй үгтэй толь бичиг ашиглах
- Хятад үсэг уншигч зэрэг маш олон хэрэгтэй зүйл байгаа.
Он: 2005
Хэмжээ: 200 МВ
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа
--------------------------------------------
Give a man a fish and you feed him for a day. Teach a man to fish and you feed him for a lifetime.
Chinese Proverb
Published by: Foreign language Time: 6:56 AM 9 сэтгэгдэл
Зохиогч: Margherita Pagani
Нийтлэгч: Idea Group Publishing
Он сар: 2005
Хуудас: 1218
Формат: PDF
Хэмжээ: 13.1m
The Encyclopedia of Multimedia Technology and Networking provides in-depth coverage of the most important concepts, issues, trends and technologies in the multimedia discipline. This encyclopedia is a valuable collection of articles that presents perspectives from over 220 researchers from 32 countries, providing a thorough explanation of emerging multimedia technologies and applications. This contemporary encyclopedia offers, in detail, an understanding of many topics related to multimedia evolution, design, communications, e-commerce, education, security, and virtual communities. In addition, it offers over 1,350 terms and definitions and more than 3,200 references, and is a valuable reference source for all libraries.
Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа
-------------------------------------------------
It is a very sad thing that nowadays there is so little useless information.
Oscar Wilde,
Irish dramatist, novelist, & poet (1854 - 1900)
Published by: Foreign language Time: 7:52 AM 1 сэтгэгдэл
Мэдээлэл технологийн англи хэл дээрх нэвтэрхий толь. Wikipedia байхад ч энэний хэрэг бага л байх. Гэхдээ ихэвчилэн оффлайн байдаг эсвэл томоохон танин мэдэхүйн сайтуудыг хаачихдаг Хятад мэтийн цензуртай улсад сурч, амьдардаг хүмүүст хэрэг болох биз. Энэхүү 5 боть 3256 хуудас бүхий нэвтэрхий толийн бас нэг том давуу тал бол томоохон шинжилгээ судалгаа дээр үндэслэн хийгдсэн учир мэдээллийн үнэн зөв байдал бараг 100 хувь юм. IDEA GROUP-н гаргасан нэвтэрхий толиуд энэ тэндхийн арилжааны сайтууд дээр 300-400 ам.дол-т худалдаалагдаж байгаа. Үнэхээр сайн хийгдсэн чансаатай нэвтэрхий толь.
Формат: PDF
Хэмжээ: 22,9 МВ
Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа.
Published by: Foreign language Time: 6:52 AM 4 сэтгэгдэл
Би өөрөө нилээн сонирходог болоод ч тэрүү Дорнын соёлын нэгэн төлөөлөл болох Calligraphy-н талаар бага сага юм оруулмаар санагдлаа. Calligraphy гэдгийг манайхан бийрэн бичлэг гэдгээр нь илүү мэдэх байх. Дорнын Calligraphy нь Хятадаас үүсэлтэй бөгөөд 8 дугаар зуунаас Японд нэвтэрч эхэлсэн. Эхний үед Япон болон Хятадын Calligraphy-н хооронд ялгаа гээд байх зүйл бараг байсангүй. Харин 10, 11 дүгээр зуунаас японы Calligraphy өөрийн гэсэн хэв шинжтэй болж эхэлсэн юм. Японы Calligraphy-н гол хэрэгсэл бол бийр болон хар бэх. Энэ л 2-хон зүйлийг ашиглаад гайхамшигтай урлагийг бүтээнэ дээ.. Хальт харах юм бол хэдэн зураасны цуглуулга. Гэхдээ энийг хэн дуртай аавын хүү бүтээчихдэг эд биш гэдгийг хэдэн удаа сараачиж үзсэний хувьд би баттай хэлж чадна. Япон Calligraphy цаанаа л elegant. Хятадын Calligraphy, Японы Calligraphy-г бут цохих зүйл нилээд байдаг ч энэ талаараа харин ч нэг гүйцдэггүй юм шиг надад санагдаад байдаг юм.
За тэгээд Calligraphy-н талаар өөрийн бэлтгэсэн видео хичээлийг болон хэдэн ханзны бичилтээ доор орууллаа.. гэчихсэн мөрөөдөж байвал... Худлаа шүү хүмүүс итгэчихээд зуруулая гээд хүрээд ирвээ.:)
1. Бирний талаар. Бийрийг ихэвчилэн амьтны үсээр хийдэг. Энэ бичлэгт гарч байгаа нөхрийн (Hirokazu Kosaka)бийрүүд нь зааны чихний дотор талын үс, Монгол морьны дэл, туулай, халим, үхрийн, үс гээд есөн зүсийн амьтны үсээр хийсэн байх жишээтэй.
2. Бэх. Доорх бичлэг нь бэх болон түүний дагалдах хэрэгслүүдийн талаар..
3. Бичилт. Мод, ой, уйтгар гуниг, гэр зэрэг ханзыг хэрхэн бичиж байгааг доорх бичлэгээс үзээрэй..
4. Эртний ханзууд..
5. Бийрэн бичэлтүүдээс...
Хайр
Намар
Шинэ
Өвөл
Цэцэг
Хавар
Харцага
Луу
Нинжа
гэх мэт... Манайхан үндэсний монгол бичгээрээ Монгол Calligraphy бага сага бичдэг. Бас л гоё харагддаг шүү. Тэрийг бүүр цааш нь сайн хөгжүүлээсэй...
Хэрэв танд таалагдсан бол бичих гээд оролдоод үзээрэй. Далд авъяс нь чинь илрэх ч юм билүү. Бүүр болохгүй бол энд дараад япон Calligraphy-н фонд компьютер-таа сулгаад сайхан шивж болно.
----------------------------------------------------
Art is the illusion of spontaneity.
Japanese Proverb
Published by: Foreign language Time: 3:59 AM 0 сэтгэгдэл
Rosetta Stone бол хэлний багц програм юм. Өмнө нь би блог дээрээ U.S. State Department, the U.S. Government, the FBI, the Canadian Federal Government, EDS, BMW, Carnival Cruise Lines, Mercedes зэрэг дэлхийн том компаниуд ажилчидаа сургадаг гэх "TELL ME MORE" программын Англи хэлнийхийг тавьж байсан. Харин энэ удаа Rosetta Stone програмын Япон хэлнийхийг орууллаа. Энэ Rosetta Stone программаар NASA болон Peace Corps ажилчиддаа гадаад хэлэнд сургадаг гэнэ дээ. Базар ваань... Надад энэ програмын бүтэц, зохион байгуулалт нь энгийн, ойлгомжтой санагдсан. Харин интерфэйс, ашигласан зураг, зураглал зэрэг нь TELL ME MORE програм шиг сайн биш юм байна лээ. Гэхдээ хэлээ сурч л байвал тэр програмын интерфэйс энэ тэр ямар хамаа байна. За тэгээд програмын ерөнхий харагдах байдал нэг иймэрхүү:
Хэлний програмууд дүрс, дуу, бичлэг дотроо агуулж байдаг учраас харьцангуй том хэмжээтэй байдаг. Энэ програм ч бас овоо том. Тийм болохоор татаж авахад жаахан тэвчээр шаардах болов уу. Доор комментоор тавьсан байгаа линкийн дагуу Rosetta Stone Japanese-г татах линкүүдийг нэгтгэсэн notepad(txt)файлыг татаж аваарай.
With Rosetta Stone, you will learn Japanese the way you learned your own native language, without translation or memorization. Native speakers, real-life images, speech recognition and fully interactive software teach you like you learned your first language—naturally. Програмын сайт:
http://www.rosettastone.com
**********
Rosetta Stone is self-contained and intuitive to use. There are no complicated lists to memorize or handbooks to read. With Dynamic Immersion™, you can start learning immediately. Join NASA, Fortune 500® executives, U.S. diplomats and millions of learners worldwide in discovering the fastest way to learn Japanese.
----------------------------------------------------
In a quarrel, the higher voiced person will win.
Japanese Proverb
Published by: Foreign language Time: 7:57 PM 3 сэтгэгдэл
Label: Japanese
Эртээ урьдын цагт хүн төрлөхтөн дэлхий бол хавтгай гэж үздэг байжээ. Гэтэл хэсэг бүлэг эсэргүүний нөхөд Дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй гэж хавь ойроор нэг хашигарч эхэлдэг юм байна. Хүн төрлөхтнийг мунхарлаас аврахын тулд сайн санаат хэсэг хүмүүс тэдгээр эсэргүүний нөхдийг дүүжлэхийг нь дүүжилж, шатаахыг нь шатааж, хорихыг нь хорьж гэнэ л дээ. Үүнээс хойш нилээд хэдэн зууныг дэлхий ертөнц элээв ээ.. Техник, технологи ч сайжрав. Тэгээд нэг нартай өдөр Гагарин хүү сансарт нисээд эх дэлхийгээ гаднаас нь нэг харсан чинь бөндийсөн бөөрөнхий юм байдаг юм байна. Ингээд л хүн төрлөхтөн дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй гээд бүх нийтээрээ арай гэж итгээд байж байтал бас нэг эсэргүүний нөхөр гарч ирээд Дэлхий бол хав хавтгай гээд гараад ирэх юм. Энэ зарим хүмүүс яахаараа ийм хачин зөрүүд байдаг байна аа. Thomas L. Friedman гэх энэ зөрүүд нөхрийн бичсэн "The World is Flat" ном гараад багагүй хугацаа өнгөрсөн ч уг номыг тойрсон шуугиан намжаагүй л байна.
Та энэ номыг татаж авахыг хүсвэл холбоосыг нь доор комментоор үлдээсэн байгаа.
Энэ номыг асар сонирхолтой гэж үзсэний үндсэн дээр энд оруулж байгаагаас гадна өөр бас нэг шалтгаан бол өнөө маргаашгүй "Дэлхий бол бөөрөнхий биш" нэртэйгээр тус ном Монгол хэл дээр хэвлэгдэн гарах гэж байгаа явдал юм. Хоёр өөр хэл дээрх номыг хооронд нь харьцуулж унших нь хэл сурахад маш өгөөжтэй байдаг. Гэхдээ болгоомжтой унших хэрэгтэй. Ямар ч сайн орчуулагдсан ном яг жинхэнэ утга санаанаасаа их, бага хэмжээгээр хазайсан байдаг. Энэ номны хувьд л гэхэд "The World is Flat"("Дэлхий бол хавтгай") гэсэн номын нэрийг "Дэлхий бол бөөрөнхий биш" гэж орчуулсан байх жишээтэй.. Зохиогч Thomas L. Friedman нь номоо нэрлэхдээ дэлхийг бөөрөнхий биш гэснээс гадна гүдгэр ч биш, хотгор ч биш,"ХАВТГАЙ" гэж зааж өгсөн нь цаанаа учиртай. Энэ тухай номын орчуулагч нар тайлбарлахдаа:
"1. Nomiin utgaar bol delhii physic utgaaraa havtgai bolchihson gesen ug bish(Мэдээж физик утгаараа хавтгай биш.. Г.Х.Блог). Ene ih bolomj delhiin tavzan deer togloh humuusiig neg garaanaas ehluuleh bolloo gesen utgatai. Ooroor helbel buh zuil tegsh erhtei bolloo gesen ug. Togtson hev zagvariig oorchloh zohiolchiin sanaag harin ch tusgah uudnees ene neriig songoson. Yu gevel hun bolgon l delhii booronhii gej boddog. Ene ni ch unen bogood ter togtson setgelgeed evdeh uudnees uguisgesen helber ashiglasan. Mon delhii bol havtgai gedgees mongol unshigchdad delhii booronhii bish gesen ni iluu tusah ym bolov uu gej bodson marketingiin asuudal ch bgaa. Uuniig omnoh ug deer ni Baabar ih ayataihan tailbarlasan bgaa.
2. Orchuulga gedeg bol zohiogchiin helsen bolgoniig ug usegchlen orchuulahdaa gol ni bish. Gazghuu tuhain heleer hunii setgehuid hamgiin oir buuj bgaa ug hellegiig ashiglaj zohioliig barag dahin bichne gesen ug. Chi Pushkinii altan zagasnii ulger deerees
Horst altan delhiin hovoo hyazgaar nutagt
Hoh zenher tengisiin ereg irmeg gazart gesen ugs haigaad uzeerei. Baihgui gedgiig bi batlaad ogson ch chadna. Harin uuniig Damdinsuren guai mongoloor ertee urdiin zagt dalain ereg deer emgen ovgon 2 amidarch baijee gej orchuulsan bol her hunii setgehuid buuh bsan bol?" гэжээ
Номыг ойлгох нэг өөр, орчуулж бусдад хүргэнэ гэдэг бүүр шал өөр зүйл гэдгийг эдгээр залуус маань мэдэх байлгүй дээ.. Ямар ч байсан энэ сайхан номыг эх хэл дээрээ орчуулж олон хүнд хүргэж байгаа орчуулагч нарт нь миний зүгээс гүнээ талархаж байна..
Номын вэб хуудас: http://www.worldisflat.in.mn/
Сонирхуулах үүднээс энд Алтангадас сэтгүүл дээр нийтлэгдэж байсан номын хэсгээс оруулав...
"Намайг унтаж байх хооронд…
Глобальчлалыг гурван үе шатанд авч үзэж болох. 1492 онд эхэлсэн Колумбийн аялалаас эхлээд 1800-аад оныг хүртэл үргэлжилсэн худалдаа, наймааны үеийг глобальчлалын 1.0 үе гэж нэрлэж болно. Энэ үе бол булчин шөрмөс, морины хүч, уур болон салхины хүчээр тодорхойлогдож байсан үе. Дараагийн 2.0 үе нь 1800-2000 хүртэлх, Дэлхийн I, II дайн хийгээд Их Уналтын үеээр тодорхойлогдоно. Энэ бүхэн нь дэлхий хичнээн жижигхэн болохыг харуулж, дэлхийг улам жижигхэн болгож хумьсан гэхэд болно. Харин 3.0 үе эхэлснээр дэлхий илүү жижигхэн болохын зэрэгцээ тоглолтын талбай хавтгай болсон. Нэгдүгээр үед дэлхийн улс орнууд, хоёрдугаар үед компаниуд глобальчлагдсан бол гуравдугаар үед хувь хүмүүс глобальчлагдах болсон. Өмнөх үеүүдээсээ ялгаатай нь, 3-р үе бол хувь хүнд маш их хүч, нөлөө, бололцоог компьютер, шилэн кабель, дижитал технологоор дамжуулан нээж өгсөн явдал юм.
Би яагаад, хэзээнээс ийм дүгнэлтэнд хүрэв ээ?
Бурхны авралаар америкийн сэтгүүлчийн ажлыг энэтхэгт байгаа хэн нэгнээр орлуулах боломжгүй. Учир нь миний бичдэг буланг Хойд Солонгост байгаа хэн нэгнээр хийлгээд эхэлбэл уншигчид хүлээн авахгүй учраас гэж би боддог байлаа…
Дэлхий даяар тархсан Ройтерсийн 2300 гаруй сэтгүүлч, 197 төлөөлөгчийн газрууд нь хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн биржүүд, сонин, телевиз, радиогийнхонд зориулан өдөр шөнөгүй ажилладаг билээ. Гэвч интернет хөгжсөнөөр Ройтерсийн захирал Том Глошер аутсорсингийн талаар маш сайн экспертийн хувьд яаж зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх талаар боджээ. Тэрээр нэгэн шинэ гарц олсон байна.
Ямар ч сэтгүүлч-тоймч, сэтгүүлч-шинжээчид өгүүлэл, нийтлэл бичихэд их хэмжээний баримт, тоо, жишээ шаардлагатай болдог. Үүнийг хайх, цуглуулах нь мэдээж цаг хугацаа, хөдөлмөр хэрэгтэй. Том Глошер энэ дамжлагыг мэдэхийн хувьд, жинхэнэ эх сурвалжууд дээр буюу орон оронд суугаа сэтгүүлчдийг хөлслөн авч, Энэтхэгт буй энэтхэг сэтгүүлч улсынхаа, Хятадад буй хятад сэтгүүлч Хятадынхаа… гэх мэт болж буй эдийн засаг, бизнесийн чухал үйл явдлууд, тоо, баримтуудыг мэдээний хамгийн энгийн хэлбэрээр бичиж шуурхай, цаг алдалгүй интернэтээр явуулаад, түүнийхээ төлөө цалинжих системийг бий болгосон юм. Ингээд Том Глошер улс орнуудад суух, ажиллах төлөөлөгчийг өндөр үнээр цалинжуулах биш, илүү хямд зардлаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна…
Дэлхийг хавтгай болгогч 10 хүчин зүйлс
Нэг. 11/9/89
БҮТЭЭМЖИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ХАНА НУРЖ, ЦОНХ ОНГОЙХ ЦАГААР
1989 оны 11-р сарын 9-ний өдөр Берлины хана нурснаар хоёр Герман нэгдэж, олон зуун хүмүүсийг чөдөрлөж байсан хориг саад үгүй болсон төдийгүй дэлхийн улс орнуудын хүчний тэнцвэр хангагдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан эдийн засгийг бий болгох үйл явц эхэлсэн юм.
Нобелийн шагналт эдийн засагч, Харвардын их сургуульд багшАмартья Сен энэ талаар “Берлины хана бол германчуудыг зааглаж байсан бэлэг тэмдэг байгаад зогсохгүй дэлхийн ирээдүйг бүхэлд нь харах бидний харааг хязгаарлаж байсан… Харин энэ хана нурснаас хойш бид дэлхийг нэгэн бүхэл зүйл гэж харах боломжтой болоод зогсохгүй бид бие биенээсээ суралцах маш их боломжууд нээгдсэн. Үүнийх нь төлөө энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй…” гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна 1981 онд анх компьютер гарч, 1985 онд Виндоус /цонхнууд/ үйлдлийн систем зохиогдож, хана нурснаас хойш ердөө зургаахан сарын дараа энгийн хэрэглэгч ашиглах боломжтой Виндоус-3 үйлдлийн систем бүхий компьютерууд худалдаанд гарснаар хувь хүмүүст хязгааргүй их боломжууд нээгдсэн.
Хоёр. 8/9/95
ХАРИЛЦААНЫ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ВЕБ ХҮРЭЭЛЭЛ НЭМЭГДЭЖ, NETSCAPE НИЙТЭД ОЙРТОВ
World Wide Web буюу бий болгосон мэдээллээ өөрөө зохион байгуулж, нийтэд дэлгэж, тэр нь интернэтээр дамжин дэлхийн хаанаас ч хайж олох боломжтой болсон энэ системийг анх Британийн шинжлэх ухааны ажилтан Тим Бенерс-Ли зохион бүтээсэн юм. Хүмүүс дэлхийн хаана байгаагаас үл хамааран мэдээллээ богино хугацаанд солилцож, нэгэн ижил мэдээлэл бүгдэд нэгэн зэрэг хүрэх боломжийг энэхү веб хуудсууд та бидэнд олгосон билээ.
Бернерсын дараахан Нейтскейп хайлттын систем гарснаар дэлхий урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ижилссэн гэхэд болно. Үүнээс хойш интернет буум үүслээ. Ном, сонин, дуу, хөгжим, худалдаа арилжаа, зураг, сурталчилгаа гээд л олон зүйл интернетийн тусламжтайгаар эргэлтийн хурд нь хэд дахин нэмэгдэж, компаниудад дэлхийн тавцанд гарах цоо шинэ боломжуудыг нээсэнд Нейтскейпын гавьяа оршино.
Зөвхөн худалдаа арилжааг хөхиүлээд зогсохгүй Нейтскейпын үр дүнд дэлхий нийтэд нэгэн стандарт мөрдөгдөх эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Майкрософт корпораци системүүддээ тохирсон Виндоус 95-ыг гаргаж, Sun бүтээгдэхүүнээ серверүүдтэйгээ нэгэн ижил горимд үйлдвэрлэх болсон. Үүнээс улбаалаад дижитал эрин үе эхэлсэн гэхэд болно.
Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж, хүмүүс бие биедээ өдөр тутам мэйл илгээж, захиа, зураг, дуу, мэдээллээ хэдэн ч хувиар хувилаж, солилцох бололцоо нээгдсэн. Энэ бүхэн мэдээж хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүү, бизнесийн ертөнцөд томоохон “дахин хуваарилалтыг” хийсэн. Ямар ч жижигхэн компани интернэтээр дамжуулан дэлхийн хаана ч бүтээгдэхүүнээ сурталчилж, мэдээллээ өгөх маягаар өрсөлдөх чадвар нь ямар ч том компанитай гарааны нэгэн ижил түвшинд зэрэгцэн ирсэн юм.
Товчхондоо бол, Веб хийгээд Нейтскейп хайлтын систем бол дэлхийг хавтгай болгоход ихээхэн суурь нөхцөл болсон юм.
Гурав. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УРСГАЛ
2004 оны өвөл би нэгэн уулзалт дээр Уолт Дисней кинокомпанид хөдөлгөөнт кино, хүүхэлдэйн зураг захиалгаар нийлүүлдэг Wild Brain компанийн захирал Scott Hyten-тай таарлаа. Тэнд бид хоёр дэлхий хавтгай болох талаар нэлээд удаан маргав. Тэрээр миний үндэслэл, нотолгоонуудыг сонссоныхоо дараа “…Дэлхий бол хавтгай гэдгийг би мэднэ. Таны туслалцаанд баярлалаа” гэсэн утга бүхий мэйл илгээсэн байв. Дараа нь би түүнтэй дахин холбогдож, тэрээр намайг ажил дээрээ урин, хөдөлгөөнт хүүхэлдэйн зургийн зах зээл хэрхэн ажилладаг талаар ярьж өгсөн юм. Жишээ нь хамгийн сүүлд хийгдэж буй нэгэн хүүхэлдэйн киноны дуу оруулах хэсэг нь Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад, дизайн нь Сан Францикод, харин зурагнууд нь Флорида, Лондон, Нью-Йорк, Чикагод гэртээ ажлаа хийдэг чөлөөт зураачид, харин хөдөлгөөн буюу “амь оруулах” хэсэг нь Энэтхэгийн Бангалор хотод 8 дизайнерын удирдлага дор хийгдэж буйг харуулсан юм. Мэдээж энэ бүх ажил интернэтээр, утсаар явагдаж байлаа.
Энэ бол ажиллах хүчний урсгал хэрхэн явагдах болсны шинэхэн жишээ юм. Одоо дэлхийн олон сая хүмүүс ажлаа иймэрхүү хэлбэрээр хийх болсон бөгөөд дэлхийн ажиллах хүчнийг хэрэгцээтэй газар нь хамгийн үр ашигтайгаар, хамгийн богино хугацаанд ашиглах боломж нэгэнт бүрджээ.
Шанхайд ажилладаг нэгэн бизнесмен байна. Нэр нь Лу. Тэрээр 30 ажилтантай бөгөөд salesforce.com-ын мэдээллийн баазыг ашиглан Хятадад бизнесээ явуулж буй Sony, Hyatt, Estee Lauder зэрэг дэлхийн том компаниудын бүтээгдэхүүнийг веб, мэйлээр сурталчилах ажлыг нь хариуцэн хийдэг байна. Энэ жижигхэн бизнесмен л гэхэд жилд 1 сая долларын ашигтай ажилладаг. Жижигхэн компани том том “акул”-уудтай өрсөлдөх боломж бүрдсэн нь үүнээс харагдаж байна.
Дөрөв. UPLOADING
Террорист Аль-Каеда бүлэглэл BBC-г хүлээхгүйгээр тайлан, мэдэгдэл, байр суурь, мэдээллээ дэлхий нийтэд илүү хурдан цацах болж. Хүмүүс ч гэсэн өөрийн байр суурь, үзэл бодол, мэдлэг, мэдээллээ ямар ч байгууллага, мэдээллийн хэрэгсэл, эсвэл мэргэжлийн програмистын тусламжгүйгээр, интернетийг ашиглан бусадтай хуваалцах боллоо. Ийнхүү мэдээллээ интернетэд өөрөө байршуулж, шинэчилж, сэргээж, нэмэхийг uploading гэж ойлгож болох. Үүний тусламжтайгаар хүмүүс зөвхөн хэрэглэгчид байгаад зогсохгүй, бүтээгчид, үйлдвэрлэгчид болж хувирч байгаа юм. Upload хийх олон хэлбэрүүд байдаг ч хамгийн түгээмэл болох олон нийт хөгжүүлж боломжтой програм хангамж, Wikipedia, blogging/podcasting гэсэн хэлбэрүүдийг авья.
Олон нийт хөгжүүлэх боломжтой програм хангамж: Үүнийг нээлттэй програм хангамж гэж ойлгож болно. Мэргэжлийнхний зохион бүтээж, интернетэд үнэгүй тавьсан энэхүү програм хангамжийг хэн дуртай нь татаж аваад, өөрийнхөө хүсэл, зорилго, хэрэгцээнд нийцүүлэн бага зэрэг өөрчлөөд ашиглах боломжийг энэхүү нээлттэй програм хангамжууд олгож байгаа юм. Үүний ачаар Майкрософтын өрсөлдөгчид нэмэгдэж, програм хангамжийн үнэ “навс” буусан билээ. Энгийн нэгэн програмист, инженерүүд Linux, Mozilla, Fireof, Apache гээд л олон олон програмуудыг зохион интернетэд үнэгүй тавих болсон нь энэ салбарт томоохон эргэлтийг авчирсан юм. Одоо ч энэ үйл явц үргэлжилж байна.
Wikipedia: Хүмүүсийн хамтран зохион бүтээсэн, байнга шинэчилж, баяжуулж байх боломжтой нэвтэрхий толь гэж нэрлэж болно. Тухайн вебд дурын хэрэглэгч Edit this page гэсэн товчлуурыг дараад л мэдээлэл нэмэх боломжтой гэсэн үг. 2001 оны 1-р сард үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү төсөл эхний жилдээ л тун амжилттай болж 20.000 гаруй нийтлэл, өгүүлэл, судалгааны ажил, орчуулгын материалууд веб хуудсанд орсон бол 2005 оны эцэст 2,5 тэрбум хуудас гаруй мэдээллийг багтаасан веб хуудас болтлоо өргөжжээ. Үүнээс улбаалаад Encarta, Britannica гэх мэт дэлхийн олон мянган иргэдийн өөрсдөө хамтран “бичсэн” нэвтэрхий толь, толь бичгүүд бий болсон билээ.
Blogging: 2005 оны 7-р сарын 7-нд Лондон хотод болсон дэлбэрэлтийн дараа YaleGlobal вебсайтын сэтгүүлч Mark Glaser тус дэлбэрэлтийг харсан, сонссон хүмүүсээс дэлбэрэлттэй холбоотой зураг байвал илгээхийг хүссэн зарлалыг вебдээ тавьжээ. Ердөө 24 цагийн дотор болсон явдлын талаар бичсэн 20 мянга гаруй нийтлэл, тэмдэглэл, 1000 гаруй фото, 20 орчим видео бичлэг хүлээн авч. Тэрээр энэ тухай ”Энэ бол сэтгүүл зүйн ямар ч боловсролгүй энгийн уншигчид ч мэдээллийг бий болгох, улмаар иргэний сэтгүүл зүйг хөгжүүлж буй хэлбэр юм. BBC, Guardian, MSNBC.com зэрэг том мэдээллийн хэрэгслүүд үүний ачаар уншигчдынхаа “дунд” байж чаддаг” хэмээн тэмдэглэжээ.
Үйл явдал дунд идэвхтэй оролцоно гэдэг бол байгаа булчингаа сайн ашиглахтай агаар нэг. Хүн бүр ямар ч үйл явдалд оролцох боломж одоо нэгэнт нээгдсэн учир uploading хэмээх энэ үйл явц улам илүү хөгжиж, өргөжинө үү гэхээс хэзээ ч буурахгүй. Ямар ч хүнд сурталтай, олон шат дамжлагатай байгууллага үүнийг хэрэгжүүлбэл үр дүнг нь шууд мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Тав. OUTSOURCING
(Орч: Аутсорсингийн талаар манай өмнөх дугааруудад хангалттай нийтэлж байсан учир маш бага хэмжээг сийрүүллээ) Simon&Schuster номын хэвлэн нийтлэлийн компани төрөл бүрийн номны текстийг, ялангуяа ажиллагаа их шаардах, байнга шинэчилж байх шаардлагатай толь бичиг зэргийг компьютерт шивж оруулах ажлыг сард 1000 ам.доллараар америк хүнээр хийлгэхийн оронд энэтхэг ажилтанд сард 50 ам.доллар өгөөд хийлгэдэг байна. Эцсийн үр дүн нь яг ижил.
1994 онд Америк-Энэтхэгийн эмч нарын хамтарсан HealthScribe India компани америкт байгаа эмч нарт зориулан өвчтөний тэмдэглэлийг бичих аутсорсинг компанийг Бангалор хотод байгуулжээ. Эмч нар өвчтөний тэмдэглэлээ дууны карт ашиглан дуут бичлэг болгон бичих бөгөөд тэдний дууг энэтхэг ажилтан сонсоод, компьютерт мэдээллийн бааз болгон оруулдаг. Хоёр орны цагийн зөрүү нь 12 цаг учир америк эмч нар ажлаа дуусч, гэртээ унтах хооронд энэтхэгийн оюутан, эсвэл хэн нэгэн ажилтан гэртээ суугаад энэ ажлыг гүйцээнэ…
Зургаа. OFFSHORING
2001 оны 12-р сарын 11-нд Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэний дараа Америкт боловсрол эзэмшсэн хятад менежер
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн хурдан арслангаас ч хурдан гүйхгүй бол араатны хоол болно гэдгээ мэднэ.
Өглөө бүр арслан нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн удаан гөрөөсийг барихгүй бол өлбөрч үхнэ гэдгээ мэднэ.
Та арслан байна уу, гөрөөс байна уу, хамаа алга.
Өглөө болж, наран мандахад та гүйж эхлэх нь л чухал.
гэсэн алдарт зүйр үгийг гаргажээ.
Аутсорсинг бол та ажлынхаа аль нэг хэсгийг илүү хямд зардлаар, илүү богино хугацаанд, илүү сайн гүйцэтгэж чадах өөр хэн нэгнээр хийлгээд, түүнийгээ бүхэл үйл ажиллагаандаа нэгтгэхийг хэлнэ. Харин оффшоринг гэдэг нь та Охайо мужид байрладаг үйлдвэрээ Хятадруу нүүлгэж, эцсийн бүтээгдэхүүнээ эргүүлэн Америктаа импортлон авахыг хэлнэ. Яг ижил бүтээгдэхүүнийг ижил технологи, ижил түүхий эдээр үйлдвэрлэх боловч хөдөлмөрийн хямд зардал, хямд эрчим хүч, хямд татварын нөхцлийг ашиглана гэсэн үг.
ДХБ-д нэгдсэний дараахан Хятадад ийм үйлдвэрүүд олон мянгаараа байгуулагдсан. Учир нь тэд ДХБ-ын мөрддөг бүхий л дүрэм, журам, стандартыг мөрдөж эхэлсэн учир гадаадын хөрөнгө оруулагч нар айх аюулгүй болсон юм. Fortune сэтгүүлийн 2004 оны 10-р сарын дугаарт дурдагдсанаар “90-ээд оны дунд үеээс хойш Хятадаас оруулж ирсэн импорт нь америкийн хэрэглэгчдийн халаасан дахь мөнгийг 600 тэрбум ам.доллараар хэмнэсэн” гэсэн тооцоог гаргажээ.
2003 оны 9-р сарын 25-нд Даймлер Крайслерынхан нэгэн онцгой өдрийг тэмдэглэсэн юм. Энэ бол Мерседес Бенц суудлын тэргийг анх удаа Германд биш, гадаадад (Алабама мужид) үйлдвэрлэх шийдвэр гаргасны 10 жилийн ойн өдөр байв. Тэд зөвхөн зардал хэмнээд зогсохгүй, дэлхийн зах зээлд илүү ойртож, бас шинэ сэтгэхүйтэй, шинэ ажилтнуудтай хамтран ажиллаж эхэлснээ тэмдэглэсэн юм.
Оффшоринг бол үнэхээр дэлхийг хавтгай болгоход өндөр үүрэг гүйцэтгэж байгаа. Америкт өндөр ур чадвартай машинистыг ажиллуулахад сард 3000 гаруй доллар төлдөг бол хятадад ердөө 150 орчим байх жишээтэй. Үүний үр дүнд Америк ч, Европ ч, Хятад ч хожиж байгаа нь гайхамшигтай.
Долоо. СҮЛЖЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Үнэнийг хэлэхэд би Уол Март сүлжээний дэлгүүрийг хэзээ ч тийм ач холбогдол өгч харж байсангүй. Байшингийн маань нөгөө захад байрладаг жижиг цагаан дэлгүүр долоо хоногийн долоон өдөр, 24 цагаар ажилладаг ч хамгийн хямд үнийг санал болгож чадна. Энэхүү энгийн нэгэн сүлжээний дэлгүүрийн ард бүхэл бүтэн систем явагдаж байдаг аж. Хүргэлт, ялгалт хийх, баглаж боох, түгээх, худалдан авах, үйлдвэрлэх, дахин захиалга авах, ялгах, баглаж боох… гээд л.
Энгийн жишээ гэвэл, алдарт Hewlett-Packard зул сарын баярын өдрүүдэд нэг дэлгүүр өдөрт нэг компьютер зарна гэж тооцоход 400 мянган салбар сүлжээгээр 400 мянган компьютерийг нэг өдөрт борлуулж байгаа гээд боддоо.
Энэ цаг үед ухаантай, түргэн ажиллаж чаддаг, сайн сүлжээний дэлгүүртэй байх нь өрсөлдөөнд ялах бас нэгэн давуу тал болж байна. Үндсэндээ Уол-Мартын гурван гол давуу тал бол: 1-рт тэд үйлдвэрлэгчидтэй шууд харьцдаг учир байж болох хамгийн бага өртгөөр бүтээгдэхүүнийг татаж чаддаг, 2-рт тэд дэлхийн хаана ч өөрийн салбар, төвүүдээ нээсэн учир байж болох хамгийн доод зардлаар түгээж, зарж чаддаг, 3-рт тэд мэдээллийн системээ байнга сайжруулж, хөгжүүлж байдаг учир худалдан авагчдынхаа хайж буй зүйлийг цаг тухайд нь лангуун дээрээ байлгаж чаддагт оршдог гэдэг. Маш ухаантай бодож олсон сүлжээнийхээ ачаар тэд дүүрэн ачаатай гарсан ачааны тэрэг замдаа буй бүхий л төвүүдээр дайрч бараагаа түгээгээд, буцахдаа мөн л ажлаа хийсээр ирдэг. Өдрөөс өдөрт нэвтрүүлж буй мэдээллийн технологийн ачаар төв оффис нь сүлжээний дэлгүүр бүрийнхээ бараа бүрийг бар кодтой болгож, ямар бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байгаа, ямрынх нь хадгалалтын горим зөрчигдсөн, ямар нь хагарч цуурсан, ямар нь гэмтсэн зэргийг бүрэн хянах боломжтой болсон байна.
Найм. In-Sourcing
Хүрэн богино өмдтэй залуус яг юу хийдэг вэ?
UPS хэмээх илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компанийг бид сайн мэднэ. Гэвч үнэндээ богино хүрэн өмдөөр ижилссэн энэ залуучууд зөвхөн илгээмж хүргэхээс гадна маш олон төрлийн ажлыг амжуулдаг аж. Би Атланта дахь UPS-ийн төв дээр очиж үзсэнийхээ дараа Луизвиллийн олон улсын онгоцны буудлаар аялж, UPS хэрхэн шөнийн нислэгтээ бэлтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн том, жижиг илгээмжүүдийг ангилж, ялгаж, буцаан онгоцонд ачиж байгааг нүдээр харсан юм (UPS нь өөрийн гэсэн 270 онгоцтой аж).
Үүнийг төсөөлөөд үз дээ: Та Тошиба фирмийн компьютер худалдан авсан боловч баталгаат засварынхаа хугацаанд тэр гэмтжээ гэж төсөөлье. Та энэ талаар Тошибад мэдэгдэхэд, тэд танд UPS илгээмжээр буцаан илгээчих, бид засаад танд эргүүлэн илгээе гэж зөвлөнө. Харин нэг зүйлийг тэд танд хэлэхгүй. Таны компьютер UPS-Toshiba-UPS-Танд гэсэн үе шатаар явна гэж бодож байна уу? Үгүй. UPS өөрийн төв дээрээ таны компьютерийг засаад л танд эргүүлээд явуулчихна. Энэ засварын төвд нь Тошибагийн итгэмжит буюу сургалтанд нь сууж сертификатыг нь өвөртөлсөн UPS-ийн чадварлаг ажилтнууд ажиллана. Тийм ч учраас ердөө 3-хан өдрийн дотор таны асуудлыг шийдчихэж байгаа юм. Энэхүү систем бол гайхамшигтай.
Эсвэл та Nike үйлдвэрээс нэгэн пүүз захиалжээ. Гэхдээ энэ пүүзийг та АНУ-аас ирнэ гэж хүлээж байгаа бол эндүүрэл. UPS-ийн байгуулсан хамгийн ойрын агуулахаас л танд аваачаад өгнө.
Ингэхэд юу болоод байна вэ? Үүнийг л in-sourcing гээд байгаа юм. Байгууллагууд хамтран ажиллах, хэвтээ чиглэлд шинээр үнэ цэнэ бий болгох, дэлхийг хавтгай болгох үйл явцын цоо шинэ хэлбэр.
Хэрэв та Америк дотор илгээсэн бараа тань хаана, ямаршуухан байдалтай явж байгааг харахыг хүсвэл UPS-ийн АНУ-ын гаалийн албатай хамтран бий болгосон сүлжээнд холбогдоход л хангалттай. Таны илгээмж хяналтын талбайд ялгагдаж, ангилагдахаар ирмэгц мэдээллийн систем нь автоматаар UPS-ийн ажилтанд таны ачааг ялган өгч, камерын өмнө харагдахуйц байдлаар гаргана. Энэ бол хяналтын хамгийн тохиромжтой систем юм.
Ес. In-forming
Google, Yahoo, MSN
Эдгээр хайлтын системүүдийн ачаар in-forming өнөөдөр маш өндөр түвшинд хүртлээ хөгжөөд байна. In-forming бол хувь хүн өөрөө өөртөө судлаач, редактор болох боломжийг хүн бүрт олгосон юм. Энэ бол хүн өөрөө мэдлэгээ тэлэх, мэдээлэл олох, өөрийгөө зугаацуулах, бас бусдад мэдээлэл түгээх боломж. Энэ бол өөрөө өөртөө хамт олон, найз нөхөд, баг бүрдүүлэх боломж. Одоогийн байдлаар Google-ээр л гэхэд өдөрт 1 тэрбум гаруй хайлт хийдэг. Хүмүүс ийнхүү мэдээллээр “цангаж” байгааг олж харсан Google-ийнхэн 2004 оноос Мичиганы болон Стэнфордын их сургуулийн номын сангийн номуудыг дижитал хэлбэрт оруулан интернетэд тавих төслөө хэдийнэ эхлүүлээд байгаа юм.
Yahoo-гийн үүсгэн байгуулагчдын нэг Жерри Янг “Хүмүүс өөрийгөө эмчлэх, зугаацуулах, бас хоол хүнс, машин, байр, бүтээгдэхүүн авах гэх мэт бүхий л үйлдлийг хийхээсээ өмнө мэдээлэл хайх болсон. Үүний үр дүнд тэд илүү ухаантай, үр дүнтэй үйл хөдлөл хийх болсон” гэжээ.
Хайлтын систем нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг даган улам боловсронгуй болж, улмаар маш ухаантай сурталчилгааны бизнес болж хөгжөөд байгаа. Хэн ямар мэдээлэл хайж байгаатай нь холбогдуулж түүнд хамааралтай байж болох бүхий л төрлийн сурталчилгаануудыг Google санал болгодог.
Зөвхөн мэдээлэл хайхаас гадна хүмүүс найз нөхдөө олох, холбоотой болох, хамтран бизнес эрхлэх боломжийг ч олгож байгаа нь дэлхийг хавтгай болгоход нөлөөлж буй юм. Одоогоор Yahoo нь 300 сая хэрэглэгчтэй, 4 сая орчим идэвхтэй групуудыг өөртөө нэгтгэж байгаа юм.
Арав. Стероидууд.
Дижитал, Мобайл, Персонал, Виртуаль
Дэлхий тун удахгүй wireless (утасгүй) технологид шилжих нь тодорхой. Угаас энэ үйл явц эхэлчихсэн. Дээр дурдсан бүхий л хүчин зүйлс үндсэндээ миний энэхүү стероидууд гэж нэрлээд байгаа зүйлүүдийг агуулж байгаа юм.
Дижитал технологийн ачаар бид бүхий л зүйлийг нэгэн стандартад хөрвүүлж, жижигхэн багтаамжтай болгож, асар том дуу, дүрс, текст, зураг, бичлэгийг хадгалж, зөөвөрлөж, өөр өөр төхөөрөмжүүд дээр уншуулж, ашиглаж чадаж байгаа билээ. 40 гегабайтын хэмжээтэй 1000 гаруй дууг шүдэнзний хайрцаг шиг жижигхэн iPod-д хадгалж байгаа нь хамгийн энгийн жишээ. Цаашлаад гар утаснаасаа интернетэд холбогдох, өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлэн програм, компьютер, гар утсаа өөрчлөх, тохиргоо хийх боломж, хоёр өөр орон зайнаас нэгэн зэрэг холбоглох, тодорхой бүсийн орчимд утасгүй интернэтэд холбогдох гэх мэт олон шинэ боломжуудыг эдгээр технологиуд хувь хүнд ч, бизнесийн байгууллагуудад ч олгож байгаа билээ.
Дээр хэлснээр ямар ч өрсөлдөөнт бизнесийг эдгээр технологиуд гарааны нэгэн ижил түвшинд аваачсанаар хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй том компани ч, цөөхөн ажилтантай, алс хязгаар нутагт ажилладаг жижиг аж ахуйн нэгж ч өрсөлдөөний нэгэн түвшинд ирж байгаа юм.
Одоо та намайг соносж байна уу? Бид одоо тэгээд хамтран ажиллах боломжтой байна уу?"
Published by: Foreign language Time: 4:44 AM 8 сэтгэгдэл
Нэт-ээр хэсч яваад санаандгүй доорх хэдэн бичлэгийг оллоо. Арван жилийн бололттой хэсэг нөхдүүд Монголын талаар бага хэмжээний хошин нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Түүхээрээ бахархадаг Монгол хүмүүст тийм ч их таашаагдахгүй л болов уу..
Зүгээр сонирхуулах үүднээс оруулав...
1. Монголыг та хэр мэдэх вэ?
2.Монголын эзэнт гүрний талаар...
3.Монголын эзэнт гүрний талаар...
-----------------------------------------------
"My life was too short to acheive
the conquest of the whole world."
Genghis KhanGreat Khan of Mongol Empire
Published by: Foreign language Time: 8:01 AM 0 сэтгэгдэл
Label: General
Урд нь би English Grammar in Use-ийн хамгийн эхний хэвлэлтийг тавьж байсан. Энэ удаа 3 дахь хэвлэлтийг CD-ROM ийн хамт орууллаа. Уг номны дагалдах CD дээр бүх дасгалууд орсон ба дасгал ажлыг хийсний дараа таньд үнэлгээ өгөх, алдаа гаргасан бол аль хичээлийг дахин үзэх шаардлагатайг зааж өгдөг. Үүнээс гадна бүх өгүүлбэр дуудлагын хамт байгаа учир та сонсох болон дагаж хэлснээр өөрийн pronunciation-ээ сайжруулах боломжтой.
Хэмжээ: 440МВ
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа..
Зарим Screenshot-уудаас:
-----------------------------------------------------------------
Education is the best provision for old age.
Aristotle, from Diogenes Laertius, Lives of Eminent Philosophers
Greek critic, philosopher, physicist, & zoologist (384 BC - 322 BC)
Published by: Foreign language Time: 10:49 PM 15 сэтгэгдэл
За сэтгүүл оруулах ажилаа түр завсарлаад дараа үргэлжлүүлэе. Одоо унтахгүй бол 2 нүд надад захирагдах шинж алга.. Дараагийн удаа арай сүүлийн үеийн(5-7 сарын) сэтгүүлүүд оруулнаа. Өө нээрээ классик зохиолд дур сонирхолтой, англи хэл дээр уншихыг хүсэж байгаа хүмүүс байвал http://www.classicreader.com сайтаар ороод гараарай. William Shakespeare-н алдартай бүхий л бүтээлүүд харагдаж байна лээ. Урт хэмжээний роман, зохиолуудад дургүй хүмүүст гэж хэлэхэд овоо хэдэн Short Stories байгаа.
Published by: Foreign language Time: 10:01 AM 1 сэтгэгдэл
Цахилгааны инжнерүүд болон тэр чиглэлд сонирхолтой хүмүүст...
Хэмжээ:8 MB
Формат: PDF
Хэл: Англи хэл
Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа..
Published by: Foreign language Time: 9:46 AM 1 сэтгэгдэл
Business 2.0 сэтгүүлийн энэ дугаарыг та нэг уншаад үзээрэй. Таалагдана гэж бодож байна.
Хэмжээ: 23 MB
Формат: PDF
Хэл: Англи хэл
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа..
Published by: Foreign language Time: 9:39 AM 1 сэтгэгдэл
"Hardcore Gamer" бол компьютер тоглоомд сонирхолтой залууст зориулагдсан. Дуртай тоглоомуудынхаа талаар янз бүрийн мэдээллийг эндээс олж авна бизээ. Дуртай тоглоом чинь байж ч магад, байхгүй ч байж магад. Би энэ дугаарыг нь шагааж үзээгүй байгаа учир мэдэхгүй нь..
Хэмжээ: 18 MB
Формат: PDF
Хэл: Англи хэл
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа
Published by: Foreign language Time: 9:29 AM 1 сэтгэгдэл
Scientific American’s Prehistoric Beasts
Хэмжээ: 2.4 MB
Формат: PDF
Хэл: Англи хэл
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа
Published by: Foreign language Time: 9:20 AM 1 сэтгэгдэл
"Scientific American" нь 1845 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй гарч буй сэтгүүл. Нарийн ширийн зүйл оролддог, шинжлэх ухаанд сонирхолтой нөхдүүдэд энэ сэтгүүл таалагдах байх
Хэмжээ: 1.5 MB
Формат: PDF
Хэл: Англи хэл
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа
Published by: Foreign language Time: 9:09 AM 1 сэтгэгдэл
Currency Trader нь валютын ханшны талаарх мэдээлэл, түүнд хийсэн судалгаа, шинжилгээ чиглэлдээ номер нэг сэтгүүл. Гадаад худалдаа эрхэлдэг бизнесмэнүүд, хөрөнгө оруулагч нар болон Банк, Санхүүгийнханд илүү сонирхолтой байх болов уу даа..
Хэмжээ: 8 MB
Формат: PDF
Хэл: Англи
Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа..
Published by: Foreign language Time: 9:01 AM 2 сэтгэгдэл
Хүн аливаа хэлийг өөрийн сонирхол эсвэл хэрэгцээ шаардлагатайгаа уяалдуулан судалбал бага хүч зарцуулж, богино хугацаанд сурч чаддаг. Тиймээс дэлхийд нэр хүнд бүхий зарим нэг хэвлэлээс нилээд хэдийг оруулаад авая гэж бодлоо..
"Fortune March 12 2007" татах линкийг доор комментоор оруулсан байгаа.
Хэмжээ: 30МВ
Формат: PDF
"Fortune" сэтгүүлийн талаар элдэв янзын тайлбар ч хэрэггүй биз дээ..
Published by: Foreign language Time: 8:44 AM 1 сэтгэгдэл
Harvard ийн их сургуулиас сар бүр эрхлэн гаргадаг "Harvard Business Review" нь бизнес эрхлэгч нар болон Менежерүүдэд зориулагдсан хэвлэл юм. Тус хэвлэлд leadership, шинэ санаа, удирдлагын стратеги, мөн тэдгээрийн талаар Harvard ийн их сургуулийн хийсэн судалгаа, шинжилгээнүүд гэх мэт сонирхолтой сэдвүүд нийтлэгддэг. Энэ удаагийн буюу 6 дугаар сарын дугаарт нь:
# Basic Content Icon
Roger Martin
# Make Your Company a Talent Factory Basic Content Icon
Douglas A. Ready and Jay A. Conger
# Companies and the Customers Who Hate Them Basic Content Icon
Gail McGovern and Youngme Moon
# Scorched Earth: Will Environmental Risks in China Overwhelm Its Opportunities? Basic Content Icon
Elizabeth Economy and Kenneth Lieberthal
# The New Deal at the Top Basic Content Icon
Yves L. Doz and Mikko Kosonen
Татах линкийг доор комментоор оруулсан байгаа..
-----------------------------------------------------------------
Management is doing things right; leadership is doing the right things.
Peter Drucker
American (Austrian-born) management writer (1909 - 2005)
Published by: Foreign language Time: 9:03 PM 3 сэтгэгдэл
Хэл судлаж байгаа хүмүүс өөрөө ч мэдэлгүй тухайн орны соёлд дуртай болсон байдаг. Тухайн орны түүх, дуу хөгжим, ёс заншил гэх мэтэд өөрийн орныхоос дутхааргүй элэгтэй болчихдог. Энэ нь ч бас аргагүй биз.. Яагаад вэ гэвэл хэл гэдэг нь тухайн орны соёлын салшгүй нэг хэсэг, томоохон төлөөлөгч нь юм.
Хэл судлахын хажуугаар тухайн орны талаарх төрөл бүрийн мэдээлэл, сонирхолтой байх боловуу гэсний үүднээс орон ороны түүх, соёлыг харуулсан зураг, материалуудыг оруулж байя гэж бодлоо. Эхний улсаар Японыг сонгож авав.. Одоо оруулж байгаа энэ зургууд нь Япон орны үзэсгэлэнт газруудыг харуулсан байгаа. Нийт 41 зураг байгаа ба 1600х1200 хэмжээтэй, өндөр чанартай учир та дэлгэцэн дээрээ байрлуулах боломжтой. Архивалсан файлын хэмжээ 19.34 MB.
Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа
--------------------------------------------------------------
One kind word can warm three winter months.
Japanese proverb
Published by: Foreign language Time: 7:20 AM 1 сэтгэгдэл
Label: Japanese
Блог дээрээ оруулж буй номоо би аль болох MiHD.net дээр байрлуулахыг боддог. Яагаад гэвэл MiHD.net нь татаж авч буй хүнд ямар нэгэн хүндрэл байхгүй. Жишээ нь Rapidshare.com л гэхэд татаж авахын тулд хэдэн секунд хүлээ гэнэ... Тэгээд татаж авчихаад дараагийн юмаа татах гэхээр хэдэн цагаар хүлээ гэдэг. Мөн ижил IP тай өөр хэрэглэгч файл татаж байвал бас болохгүй.. Бөөн төвөг.. Гэхдээ энэ нь Premium Account-тай хүмүүст хамаарахгүй л дээ. Харин MiHD.net нь ямар ч тийм явдал чирэгдэл байхгүйн дээр татаж авах хурд маш өндөр. Гэхдээ анх татаж авч буй хүмүүст татаж авах линк нь олдож өгөхгүй жаахан асуудал үүсдэг. Тиймээс энд MiHD.net ээс файл хэрхэн татах талаар бяцхан заавар орууллаа.
1. Татаж авах файлынхаа линкийг оруулна..
2. Таньд дараах дэлгэц харагдах ёстой..
Татаж авах линк бага зэрэг нууц газар байдаг. Учир нь танийг Google ийн сурталчилгаа дээр андуурж даруулахын тулд. Энэ сайт нь гүүглийн сурталчилгаанаас санхүүжидэг. яг миний блог шиг.
Татаж авах линкийг ил гаргаж ирэхийн тулд зүүн дээд буланд байрлах Request Download Link (Зураг дээр улаанаар тэмдгэлсэн байгаа)гэсэн бичиг дээр дарах хэрэгтэй.
3. Request Download Link дээр дарсны дараа таньд дараах дэлгэц харагдана..
Тэгээд Download File гэсэн линк ил гарч ирэх ба түүн дээр дараад л файлаа татаж авна даа. Ингээд л болоо..
---------------------------------------------------------------
The greatest good you can do for another is not just share your riches, but to reveal to him his own.
Benjamin Disraeli
British politician (1804 - 1881)
Published by: Foreign language Time: 3:04 AM 5 сэтгэгдэл
Label: General
Masahiro Tanimori-ийн бичсэн "A Handbook of Japanese Grammar" ном нь япон хэл сурч буй оюутнуудад зориулагдсан. Энэ номонд япон хэлний хамгийн өргөн ашиглагддаг 600 гаруй үг, тайлбар жишээний хамт орсон байна.
Хуудас-277
Хэмжээ-16МВ
Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа.
--------XXX----------
It is the author's hope that students using this book will make great progress in their study of the Japanese language. He has made every effort to include both everyday and exceptional usage in the example sentences presented here, for in grammar, there are no rules without exceptions.
----------------------------------------------------------
When the character of a man is not clear to you, look at his friends.
Japanese Proverb
Published by: Foreign language Time: 9:24 PM 3 сэтгэгдэл
Grammar Point – Past Perfect Pronunciation
To express regrets about past events, we use the subject, followed by wish/wishes,
followed by the past perfect (subject + had/hadn't + past participle).
There is a long form and a short form of pronunciation.
Regrets about the past:
To express regrets about past events, we use the subject, followed by wish/wishes,
followed by the past perfect (subject + had/hadn't + past participle).
Positive: I wish I had bought a new coat
Negative: I wish I hadn’t bought a new coat
Question: Do you wish you had bought a new coat?
Pronunciation - long form:
In the past perfect clause, the subject and 'had' are pronounced separately.
I wish I had bought a new coat.
I wish you had bought a new coat.
I wish he had bought a new coat.
I wish she had bought a new coat.
I wish we had bought a new coat.
I wish you had bought a new coat.
I wish they had bought a new coat
Pronunciation – short form:
In the past perfect clause, the subject and 'had' are pronounced together: the had is
shortened to 'd.
I wish I'd bought a new coat.
I wish you'd bought a new coat.
I wish he'd bought a new coat.
I wish she'd bought a new coat.
I wish we'd bought a new coat.
I wish you'd bought a new coat.
I wish they'd bought a new coat.
General regrets
To express general regrets about states or things which happen regularly, we use the
subject, followed by wish/wishes, followed by the past simple (subject + verb).
Positive: I wish I had more money
Negative: I wish I wasn't so fat
Question: Do you wish you lived in the city?
Pronunciation
We don’t usually use a short form when we use wish to talk about general regrets.
I wish I'd more money – WRONG
I wish I had more money – RIGHT
Problem areas
Problems with listening and pronunciation of sentences with 'wish' occur for 2 reasons:
1. The listener can't hear the 'had' when past perfect is used.
2. The past simple form of some verbs is the same as the past participle.
1. The listener can’t hear the 'had' when past perfect is used.
This can happen when the speaker is talking very quickly.
For example:
I wish she'd worked harder' might sound like 'I wish she worked harder
I wish you'd listened to me' might sound like 'I wish you listened to me
It is an especially common problem when the verb after 'had' begins with a t or d.
For example:
I wish you'd told me' might sound like 'I wish you told me
I wish I'd danced with you' might sound like 'I wish I danced with you
In the above the meaning changes from a general regret to a specific past regret when
'had' is used.
The past simple form of the verb is the same as the past participle. All the above
sentences are grammatically correct, even though the meanings are different.
When the past simple form is not the same past participle, it is easier to work out whether
the speaker said 'had'.
For example:
I wish you'd taken your medicine
I wish you took your medicine
To deal with these problems, you need to listen carefully to both the pronunciation and
the grammar of the sentence.
----------------------------------------------------------------
Study without desire spoils the memory, and it retains nothing that it takes in.
Leonardo da Vinci
Italian engineer, painter, & sculptor (1452 - 1519)
Published by: Foreign language Time: 6:19 AM 0 сэтгэгдэл
Эдийн засагтай холбогдолтой дахиад нэг ном оруулчихая.. Та энэ номыг татаж аваад өөрийнхөө бизнесийн Англи хэлний үгийн баялагаа шалгаад үзээрэй. Би буруу тоолоогүй бол энэ номонд 66 тест түлхүүрийн хамт орсон байгаа. American болон British English-ийн аль альнаас нь оруулсан байгаа. Өө нээрээ дунд шатныханд зориулсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх... Зиак тэгээд GOOD LUCK!!!
Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа.
----------------------------------------------------------------
There's no business like show business, but there are several businesses like accounting.
David Letterman
US comedian & television host (1947 - )
Published by: Foreign language Time: 6:01 AM 1 сэтгэгдэл
Манай Монголд Эдийн засаг, менежментийн чиглэлээр сурч байгаа маш олон оюутан байдаг. Тэдгээр оюутан залууст энэ ном маш их хэрэгтэй болуу.. Paul T. Heyne-ийн бичсэн энэ ном нь дотроо эдийн засгийн чухал чухал ойлголтыг багтаасан бөгөөд энгийн ойлгомжтойгоор тайлбарлажээ. Энэ номонд орсон сэдэв бүр нь дэлгэрэнгүй тайлбартай, тухайн ойлголт ухагдахуун нь хэрхэн бий болсон талаар түүхэн баримттай. Тийм учраас та 70 хуудас бүхий энэ номыг уншсаны дараа гол, гол Эдийн засагтай холбогдолтой үгсийг Англи хэл дээр мэддэг болоод зогсохгүй өнөөгийн бидний амьдарч буй эдийн засгийн орчин хэний хүүгийн санааны үндсэн дээр хэлбэршин тогтсоныг олж мэдэх юм.
Татаж авах холбоос доор комментоор үлдээсэн байгаа..
-------------------------------------------------------------------
It is not from the benevolence of the butcher, the brewer, or the baker, that we expect our dinner, but from their regard to their own self-interest. We address ourselves, not to their humanity but to their self-love, and never talk to them of our own neccessities but of their advantages.
Adam Smith
Published by: Foreign language Time: 5:45 AM 3 сэтгэгдэл
Нэгэн зочныхоо хүсэлтээр J.K.Rowling -ийн "Harry potter" зохиолын 1-5 дугаар ботийг орууллаа. Монгол дээр орчуулсантай нь харьцуулаад уншвал уйдах завгүйгээр нилээд их үг цээжлэх байх шүү. 6 ба 7 дугаар ботийг тун удахгүй оруулах болно. Энд орсон ботиуд нь:
1. Harry Potter and the Sorcerer's Stone
2. Harry Potter and the Chamber of Secrets
3. Harry Potter and Prisoner of Azkaban
4. Harry Potter and the Goblet of Fire
5. Harry Potter and the order of the Pheonix байна.
Доор комментоор татах линкийг оруулсан байгаа...
---
By now there's not much that can be said about the Harry Potter phenomenon that hasn't been said already. Worshipped by kids, enjoyed by adults, this modern myth has become an accepted classic worldwide. Pull any copy of the series off a shelf anywhere in the world and you're holding magic.
It's not hard to see why. Right from the first page of "Harry Potter and the Sorcerer's Stone" (or "Harry Potter and the Philosopher's Stone" for those reading in the UK) Rowling proves that she knows a thing or two about the kind of magic that brings stories to life.
The book starts with Harry as an infant, the child of a wizard and witch. He is suddenly left orphaned after an attack by the evil and powerful wizard Voldemort, a villain so dastardly that most wizards and witches refer to him as "You-Know-Who". Mysteriously, Harry survives and Voldemort, his power apparently broken in his attempt to kill the child, disappears leaving many to think he's gone for good. Codex Alera spreads fast and Harry is hailed as a hero. Even though he's just a baby his victory over Voldemort makes him an overnight celebrity among magic users the world over...
------------------------------------------------------------
The truth. It is a beautiful and terrible thing, and should therefore be treated with great caution.
J. K. Rowling, Harry Potter and the Sorcerer's Stone, 1997
British fantasy author
Published by: Foreign language Time: 4:26 AM 5 сэтгэгдэл
Япон хэл 80,000 гаруй ханзны тэмдэгттэй. Хирагана үсэгнээс бүтсэн үгнүүд ханз үсэгээр илэрхийлэгдэх бөгөөд Катакана үсэгнээс бүтсэн гадны үгнүүд ханзгүй байдаг. Ханзыг бичих дараалал гэж байдаг ба дээрээс доош, баруунаас зүүн гэсэн ерөнхий дарааллаар бичнэ.
Япон хэлний ихэнх ханз нь Onyomi, Kunyomi гэсэн 2 дуудлагатай байдаг.
Ханз үсгээр бичсэн хамгийн анхан шатны ханзны ойлголтыг өгөх зорилгоор доорх үсгүүдийг орууллаа.
----------------------------------------------------------
Beginning is easy - Continuing is hard.
Japanese Proverb
Published by: Foreign language Time: 2:01 AM 1 сэтгэгдэл
© Learning Foreign Language | Back to top