Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Divided by a Common Language 2009/04/16


Цаг хугацааны эрхэнд зарим хэл мартагдан мөхөж байхад зарим нь хоёр гурав салаалан цааш хувьсан өөрчлөгдөж байдаг. Бидний Монгол хэл гэхэд л ар, өвөр гээд хуваагдсан байх жишээтэй. Хоорондоо бас ч үгүй нилээд ялгаатай. Энэ ялгааг тоглоом шоглоомоор илэрхийлсэн үгсийг idea-ийн блог дээрээс дээр үед уншиж байсан юм. 

Волейболын тэмцээн- Арьсан бөмбөгийг араас нь алгадах уралдаан
Авто ралли-Яршиг төвөгтэй замын уралдаан
Уран гулгалт- Галбирын халтиргаа
Мөхөөдөл идэх - Хөлдүүс мөлжих
Хайр дурлал- Бачим учир
Шилэн кабель - Гэрэл чавхдагч
Эмэгтэйчүүдийн эмнэлэг- Салтаа байцаах газар
Хөхний даруулга - Мөрнөөс дэмжигч
Татвар авах өрөө-Сүйтгэл хураах газар
Хүчиндэх -Даран бузарлах
Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч

:P гэх мэт...

Яг үүн шиг биш ч Америк болон Британы англи хэлүүд хорондоо нилээд ялгаатай байдаг. Хэрэв таньд American ба British English ийн ялгааг нарийвчлан судлах шаардлага гарсан бол Christoper Davies -ийн "Divided by a Common Language" номыг татаж аваад үзэхийг зөвлөж байна.

Татаж авах линкийг доор комментоор үлдээв...

Helping English Language Learners Succeed 2009/03/25

Хэлний багш нарт зориулсан ном. Хэрхэн хэл сурагч нарт амжилттай суралцахад нь туслах вэ... Олон удаагийн туршилт болон судалгаагаар батлагдсан арга техникүүдийг уг номд оруулсан байна. Багш нараас гадна хэл сурч байгаа хүмүүс өөрсдөө уншаад зарим санааг олж авч болох юм шүү.

Татаж авах линкийг комментоор үлдээлээ...

Essential Phrasal Verbs Dictionary 2009/03/11


Phrasal verb ээр дагнасан толь бичиг. Phrasal verb гэхээр зарим хүний санаанд буухгүй байж магадгүй. Жишээ нь: bail something out, slap something down, smell something up гэх мэт...

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно

Analyzing the Grammar of English 2009/03/10


Англи хэлний дүрмийн ном. Энэ ном хэрэгтэй байгаа хүн байвал татаж аваарай.

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн.

Grammar and Style 2009/02/21


Англи хэл эхлэн суралцаж байгаа хүмүүст adverb, clause, preposition гэх мэт толгой эргүүлсэн дүрмийн олон янзын ойлголтуудтай гарцаагүй нүүр тулдаг. Тэгээд жаахан судлаад ирсний дараа ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг сонин завсрын үед ороод явчихдаг. Хэрэв тийм зүйл таньд тохиолдоод байгаа бол энэ номыг нэг үзчихэд гэмгүй байх шүү. Энгийн тайлбартай, жишээг хайр найргүй оруулсан тун дажгүй ном... 

Татаж авах линкийг доор сэтгэгдлээр үлдээсэн болно...