Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Check your vocabulary for law 2009/01/27


Хуулийн чиглэлээр суралцдаг болон энэ чиглэлээр англи хэлийн үгийн сангаа сайжруулахыг хүссэн хүмүүст зориулан "Check your vocabulary for law" хэмээх номыг орууллаа.

Татаж авах линкийг комментоор үлдээсэн болно

Ханз тийм ч хэцүү биш 2009/01/22


Зохиолч: Yoshiaki Takebe
Хэвлэл: Aruku (ALC Press)
Хэвлэгдсэн: 1993
Хуудас: 170
Формат: PDF
Хэмжээ: 112 mb
Японы алдарт Васедагийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны профессор Ёшиаки Такэбэгийн бичсэн энэ ном нь ерөнхийдөө гадаад хүмүүс Япон хэл сурахад зориулагдсан юм. Гадныхан ханзыг их хэцүү гэж боддог. Тиймээс 24 дүрмийн дагуу сурвал ханз бол юу ч биш гэдгийг тайлбарласан байна. Манай Япон хэлтнүүдэд бас хэрэгтэй л эд. ALC гээд энэ хэвлэлийн газар гадныханд зориулсан Япон хэлний сурах бичиг, ном зохиолуудыг гаргадаг олон жилийн туршлагатай байгууллага байгаа юм. Олон жилийн өмнө гаргасан ном ч гэсэн нээгээд нэг харчих нь зөв байх.

Татаж авах линкийг комментоор үлдээв.

Ace the TOEFL Essay 2009/01/17


Author: Timothy Avants
Size: 1,09 MB
Format: rar'd pdf
EVERYTHING YOU NEED to write the TOEFL essay with confidence. And the essay, also known as the Test of Written English, is the hardest part of the test-one that keeps many test takers from succeeding. Ace the TOEFL Essay (TWE) gives you simple and clear instruction on what you need to know to score well and provides real essay samples that you can relate to. You'll get the lowdown on what you need to score high in an easy-to-understand format, with everything from lessons on punctuation to real sample essays, plus more than 50 pages of exercises.

INSIDE YOU'LL DISCOVER:
How to write the essay
A complete crash course in grammar
10 real sample essays
Study exercises to hone your skills
And much more!

Don't let the essay stand between you and the score you want. Ace the TOEFL Essay (TWE) is the resource you need to tackle the most challenging section of the TOEFL.

Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн болно.

Basic Korean 2009/01/12


Хэвлэл: Routledge
Зохиолч: A Byon
Хэвлэл : 2008 он
ISBN: 041577487X
Формат: Pdf
Хэмжээ: 1.6Mb

Америкийн Нью-йорк-н их сургуулийн Солонгос хэлний багшын гаргасан дүрэм болон дасгалын номыг тавьлаа. Дотроо 25 төрлийн зайлшгүй хэрэглэгддэг дүрмийг тайлбарлан оруулж өгсөн энэ ном нь анхан шатны хэлтнүүдэд зориулагдсан юм байна. Гөү гөү дээр тавьсан учир татаж авах хүмүүс нь яараарай.

Татаж авах холбоосыг комментоор үлдээлээ.

An Essential Grammar

Зохиолч: James Naughton /Хэвлэл: Routledge/ Хэвлэгдэж гарсан: 2005-04-11
ISBN: 0415287847/ Хуудасны тоо: 282/ Формат: PDF/Хэмжээ: 2 Mb

Чех хэл судалж байгаа, тэнд дөнгөж очоод хэл сурах сонирхолтой нилээн олон хүмүүс байдаг гэнэ. Чухал дүрэмүүд нэг дор байгаа энэ номыг татаж аваад хараарай. Хэрэг болж юу магад. За Чех хэлтнүүддээ амжилт хүсье.

Татаж авах холбоосыг комментоор үлдээсэн байгаа.

The Audacity of Hope- Barack Obama 2009/01/08



Америкийн шинэ ерөнхийлөгч Барак Обамагийн тухай дуулиан, шуугиан одоо ч хүртэл сайн намжаагүй л байна. Манай Монголчууд ч хүртэл энийг тойрсонгүй бололтой. Саяхан нэг блог уншиж байгаад Обамагийн The Audacity of Hope номыг орчуулж байгааг мэдлээ. Удахгүй Монгол хэл дээр хэвлэгдээд гарах юм шиг байна. Тэрнээс нь өмнө манай англи хэлтнүүд татаж аваад эх хэл дээр нь уншаад нэг үзээрэй. Гөү гөү дээр байрлуулсан байгаа учир татаж авах хүмүүс нь хурдан аваарай.
Жич: Энд, энд, бас энд номны орчуулга, тайлбарын тухай бичлэг байна лээ. Сонирхоод бас харна биз.

Татаж авах линкийг коментоор үлдээлээ.

NIHAO-2 2009/01/07


Хятад хэлний анхан шатны өөрөө сурах бичгийн Нихао номны 2 дугаарыг мөн дасгалын номтой нь хамт тавьлаа. Татаад авна биз.

Татах холбоосыг коментоор үлдээлээ.

NIHAO-1


Хятад хэл өөрөө сурах бичиг тавиад өг гэж нэг зочин маань хүссэний дагуу Нихао гэж анхан шатны хятад хэлний сурах бичгийн 1 дүгээр хэсгийг дасгалын номны хамт орууллаа. Энэ номыг үзэхэд бага зэргийн англи хэл, хятад хэлний хөгний тухай анхны мэдэгдэхүүн байх хэрэгтэй. Бүүр гарын ном болгохгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр хэрэг болох байхаа.

Татаж авах холбоосыг комментоор үлдээсэн байгаа.

Der Spiegel 50 2009/01/06


Amra-ын хүсэлтийн дагуу 1974 оноос 1982 оны хооронд Германы канцлер байсан Helmut Schmidt-ийн 90 насны ойд зориулан гаргасан Der Spiegel сэтгүүлийн ээлжит дугаарыг орууллаа. Энэ хүн хүйтэн дайны үед Германыг толгойлж явсан гэснээс өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй юм байна. Helmut Schmidt-ийн талаар сонирхолтой мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаарай, хүмүүсээ.

Татаж авах линкийг комментоор үлдээсэн болно.

Der Spiegel 2009/01/04


Герман хэлээр | PDF формат | 119 хуудас | 13 MB хэмжээ
Ойрд Англи хэлнээс өөр хэлний материал бараг оруулсангүй. Тэгээд Герман хэлтэнгүүддээ зориулж Der Spiegel сэтгүүлийн 2009 оны эхний дугаарыг оруулъя. Gogo share дээр тавьсан учир хэрэгтэй хүмүүс нь хурдан татаад авна биз.

Татаж авах линкийг коментоор үлдээлээ.

TIME сэтгүүл 2008.12


TIME сэтгүүлийн 2008 оны сүүлийн дугаар дээр нилээд сайхан сайхан нийтлэлүүд тавигдсан байна. Миний блогоор дамжуулж ном сонин уншдаг хүмүүстээ зориуллаа. Мартсанаас блогоор минь ордог, уншдаг, сурдаг хүмүүстээ бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе.

Сэтгүүлийг татаж авах холбоосыг коментоор үлдээлээ.