Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Хэлтэй бол хөлтэй 2008/10/06

Анх гадаад хэл сурахтай холбоотой блог нээе гэж бодож байхдаа "юу гэж нэрлэх вэ..." гэж өөрөөсөө асуухад хамгийн түрүүнд толгойд орж ирсэн нь "Хэлтэй бол хөлтэй" гэсэн үг байв. Энэ үгийг би яагаад ч юм Монгол ардын зүйр үг гэж бодож явдаг байлаа. Гэтэл энэ үгийн талаар сонирхолтой түүхийг Galaarid-н блогоос олж уншидаг юм байна. Тэгээд энэхүү бичилэгийг оруулмаар санагдлаа. Galaarid-аас зөвшөөрөл авалгүйгээр оруулчихлаа, уучлаарай. Хэрэв эх хувилбараас нь уншихыг хүсвэл энд дараарай...

Хэлтэй бол хөлтэй

Хэлтэй бол хөлтэй. Энэ үгийг одоо мэдэхгүй хүнгүй болжээ. Анх монгол хэлнээ нэвтэрсэн түүхийг нь мэдэх хүний хувьд сонин болгоод ярьчихъя. 199О-ээд оны эхээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар, зохиолч Д.Жамъян, Ж.Дашзэгвэ нар тэргүүлэн мань мэт араас нь чирэгдэн байж Улаанбаатар хотын нам, захиргааны сониныг салган нийслэлийн төр, захиргааны "Улаанбаатар" сонин гэдгийг анх бий болгосон юм. Тэгэхэд манайд яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг эгч ажилд орж, анх удаа япон хэлний хичээлийг сониноороо явуулж эхэлсэн юм. Хичээлээ эхлэхийн өмнө ямар нэртэй явуулах вэ хэмээн хэлэлцэхэд Оюунаа эгч маань японы "Хэлтэй бол хөлтэй" гэж үг байдаг юм, түүгээр булангаа нэрлэвэл ямар вэ гэснээр энэ үг бүхний танил болж билээ.
Өчигдөр орой манай отгон телевизүүдийн нэг "ntv"-гээр нэгэн нэвтрүүлэг хараад энэ дурсамж сэргэв. Тэд маань "Монголын гаднах монгол алдартан" гэдэг хөөрхөн нэвтрүүлэг санаачлан анхны дугаараа толилуулж байх юм. Анхны нэвтрүүлгийн баатар нь Борхүүгийн Амархүү гэдэг 19 настай хүү. Оросын төв телевизийн "Народный артист" гэдэг шилдэг дуучин шалгаруулах үндэсний хэмжээний томоохон проектод оролцон түрүүлжээ.
Тус проектыг хэрэгжүүлэгч нь "Бид Амархүүгээр дамжуулан Монголыг илүү сайн мэдэрлээ. Амархүүд сайхан хоолой, хөдөлгөөний гайхалтай эвсэл, ер нь бүх юм бий. Ганцхан дутагдалтай. Тэр нь юу вэ гэвэл тэр дэндүү залуухан. Дөнгөж 19-хөн настай. Оросын эстрадын тайзанд олон жил од болон гялалзах боломж түүнд бий. Гэхдээ сонголтоо хийх эрх түүнд нээлттэй. Бид авьяастныг тодруулах үүрэгтэй. Түүнийгээ амжилттай биелүүллээ. Дараагийн сонголт өөрийнх нь" гэх утгатай зүйл яринэлээ.
Нэгэн монгол хүүд өөрийгөө, эх орноо наана хэлэхэд оросоор яригч 250 сая хүн, цаашилбал бүр олон сая хүнд илэрхийлэх алтан боломж нээгджээ. Амархүү орос хэлийг төрөлх хэл шигээ эзэмшээгүйсэн бол дуучны агуу авьяастай төрлөө ч зөвхөн Монголдоо л байх ч байсан юм бил үү?
Түүн шиг эрдэм, авьяас, хэлний төгс мэдлэг, хувь хүний шалгуур даах үзүүлэлтээрээ гадаад ертөнцийг гайхуулах монгол хөвгүүд охид улам олон төрөөсэй. Бид үгүйдээ гэхэд хоёр талын асар том зах зээл, цаашлаад дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц супер хувь хүмүүсийг бэлдэх талаар онцгой анхаарвал "Алт" хөтөлбөр хэрэгжүүлж авдрынхаа буланг маажин амиа аргацаахаас хавьгүй өгөөжтэй байхсан. Хөрсөн доорх эрднээс гадна хүмүүний толгой дахь эрдэм, авьяасыг үнэлэх алтан цаг үе хэлтэй бол хөлтэй гэдэг юутай үнэн үг болохыг нотлоод байнам бус уу...

2 сэтгэгдэл:

Anonymous said...

when will you go online?

Juljagahan said...

hey chi ih goy blogtoi ymaa :-)
hamgiin gol n hund heregtei ...
Bi TOEFL-iin shalagaltnad beldej ehleh gesen ymaa, japand bdg bolohoor english deer bichigdsen Toefl-d beldeh nom oldohgui ymaa..
All-in-one maygiin reading,listening,grammar geed buh ymn neg dor bagtaasan, intermediate-ees ehleed (anhan bsn ch bolnoo xexe)
eer olon nom harj tsag aldalgui beldchij bolohoor tiim nom olood,
mash sain beldeh gesen ymaa..
uund beldsneeree bi amidraldaa tom uurchlult hiih ystoi ymaa xexexe , tiim nom bval olj tavij egeech gej guih gesiimaa :-)

Cheh helnii nom bdag bol bas taviarai..please