Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Poll Result. Language 2007/07/30


"Та ямар хэл судалдаг вэ?" mini судалгааныхаа дүнг гаргалаа. 2 сарын хугацаанд нийт 555 санал өгөгдсөн байна. Англи хэл ч аргагүй хамгийн эрэлттэй хэл юм аа. Бусад хэлээ хол тасархай хаясан байна гээч... Нийт саналын 58% буюу 345 хүн англи хэл, 16% буюу 96 хүн япон хэл, 7% буюу 42 хүн Орос хэл, 7% буюу 41 хүн Хятад хэл, 5% буюу 31 хүн Герман хэл, 6% буюу 35 хүн бусад хэлийг судалдаг гэсэн байна. Цаашид блогтоо Англи, Япон хэлний материалуудыг түлхүү оруулнаа (одоо ч бас тэгж л байгаа л даа). Бусад хэлээ ч бас орхигдуулахгүйг бодно. Энэ mini судалгаанд саналаа өгсөн бүх хүмүүст баярласанаа илэрхийлэе.

Харин дараагийн судалгаа маань "Таньд хэлний ямар материал хэрэгтэй вэ?". Сонголтууд:

- Ном, Сэтгүүл
- Програм
- Цуврал хичээл
- Зөвөлгөө
- Тоглоом

Судалгаанд та бүхэн идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна

Tell Me More Japanese for Beginners 2007/07/29


Урьд нь ашиглаж үзээгүй байж байгаад өчигдөр "Tell Me More Japanese"-н анхан шатныханд зориулсан хувилбарыг нь туршиж үзлээ. Учир дутагдалтай зүйлс нилээд хэд байна... Эхлэн суралцаж байгаа хүнд Япон хэлний үндсийн талаар нарийн цэгцтэй мэдлэг өгөхөөр зүйл энэ програмд алга. Програмын хичээлийн явцад шинэ гарч байгаа үг, дүрэм зэрэгт тайлбар, хөтөч байхгүй. Яг ямар зүйлийг хэрэглэгч(сурагч)-д мэдүүлэх гээд байгаа нь нэг л ойлгомжгүй бүрхэг... гэх мэтчилэн сөрөг зүйлсүүд байна. Хэрэв та япон хэлний үндсийн талаар зохих мэдлэгтэй, эсвэл хажууд чинь зааж зөвлөх хүнтэй, ямар нэгэн курс дамжаанд хамрагддаг бол энэ програм таньд сайн хачир болж чадна.

Татаж авах линкийг комментоор орууллаа. 6 хэсэг болгон хуваасан байгаа. Татаж авахын өмнө линк бүр ажиллаж байгааг шалгачихаад татаж аваарай. Өнөөдрийн(2007-07-30) байдлаар бүх линк ажиллаж байна. Устахаас нь өмнө амжиж татаж чадаагүй бол дахин upload хийх боломжгүй гэдгээ энд хэлэх хэрэгтэй байх.

Програмаас авсан Screenshot-уудаас:






Уг програмыг ажилуулахдаа Daemon Tools-ыг ашиглах болохыг анхаарна уу.

Game: Chicktionary 2007/07/27


Тоглоом тоглонгоо Англи хэлний үгийн сангаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа хүмүүст энэхүү Chicktionary хэмээх тоглоомыг зориулж байна. Уг тоглоомын гол агуулга нь та өгөгдсөн үсгүүдийг ашиглан англи үг бүтээх ёстой юм. Жишээ нь "D","P","A","E","P","L","I" гэсэн үсэгнүүд өгөгдсөн байлаа гэхэд та "APPLE","DEAL","IDEA","LIP"... гэх мэт үгс зохиож болно. Их үг бүтээх тусам их оноо авна. Энэ тоглоомыг тоглож байхдаа санаандгүй шинэ үг нээчихвэл түүнийгээ тольноос хараад цээжлээд байх хэрэгтэй. Таны Англи хэлний үгийн санд чинь нэмэр болох байх...



Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа..
Go2USA
----------------------------------------------------
"I am determined that my children shall be brought up in their father's religion, if they can find out what it is."

Charles Lamb

English critic & essayist (1775 - 1834)

Muzzy in Gondoland 2007/07/26


Номыг нь би хэд хоногын өмнө тавьж байсан. Видеогоор нь татаж аваад үзмээр хүн байвал эндээс аваарай. Бүгдийг нь татаж авахын өмнө линк ажиллаж байгаа үгүйг шалгачихад гэмгүй байх шүү. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн асуудалгүй татаж болж байна. Хэд хоногтоо гайгүй байх...

Татах линкүүдийг доор комментоор оруулав.

ebooks

IELTS Examination. Workbook for Students


Энэ ном хэн нэгэнд хэрэгтэй байж магад... Татах линк доор комментоор байгаа

Hiragana Times (No. 250 - August 2007)


Япон хэл судалж байгаа хүмүүстээ. Татах линкийг доор комментоор үлдээсэн байгаа..

ebooks

Harry Potter and the Deathly Hallows 2007/07/24



Саяхан "Harry Potter" цуврал зохиолын хамгийн сүүлчийн ном нь болох "Harry Potter and the Deathly Hallows"-ын нээлт нилээн сүр дуулиантай болсон билээ. Үүнтэй холбогдуулаад уг номыг блог дээрээ тавьлаа. Доор комментоор тавьсан линкийн дагуу татаж аваарай. Энэ ном гарах сургаар л хуурамч ном хэд хэдэн хувилбараараа гарсан. Үүний эсрэг арга хэмжээ авая гэж бодсон уу яасан J.K.Rowling өөрөө номынхоо эхний хэсгийг олон нийтэд уншиж өгсөн. Миний блог дээрээ оруулж байгаа энэ ном түүний уншиж байгаатай овоо таараад байгааг бодоход жинхэнэ нь юм шиг байна лээ.. Бичлэгийг үзье гэвэл доорх линкийн дагуу ороод үзээрэй.

Номын эхний хэсэг


Хэрэв та өмнөх цувралуудыг нь татаж авч амжаагүй бол энд тавьсан байгаа..
-------------------------------------------------
"Remember, if the time should come when you have to make a choice between what is right and what is easy."
Go2USA
J. K. Rowling,
Harry Potter and the Goblet of Fire
British fantasy author

MUZZY in Gondoland 2007/07/19


Бага байхад зурагтаар "I'm Muzzy. Big Muzzy" гэж ирээд л нэг айхтар том ногоон амьтан гарч ирдэг байж билээ. Нэг хичээлийг нь ч алгасахгүй үздэг байж билээ. BBC-н хүүхдэд зориулан гаргасан энэ Англи хэлний нэвтрүүлгийг миний үеийн залуучуудаас мэдэхгүй хүн бараг л байхгүй байх . Энэ нэвтрүүлгийнхээ дагуу BBC нь "MUZZY" нэртэй ном гаргаж байсныг блогтоо орууллаа. Татаж авах линкийг заншил ёсоороо доор комментоор оруулсан байгаа. Тус ном нь анхан шатныханд зориулагдсан (Hi! Hello-соо эхлээд л явна..) бөгөөд Испани, Франц, Итали, Герман хэл дээр давхар бичигдсэн учир эдгээр хэлийг эхлэн суралцаж байгаа хүмүүст ч бас хэрэг болно гэж бодож байна. Хэрэв надтай адилхан бага байхдаа BBC-н "MUZZY in Gondoland" нэвтрүүлгийг үздэг байсан хүн байвал доорх бичлэгийг үзэж хальт хүүхэд насаа дурсана бизээ...





Хэрэв хүмүүст сонирхолтой байвал киног нь дараа бүтнээр нь блогтоо тавьнаа...

djvu өргөтгөлтэй номыг уншуулах програм 2007/07/17

Миний блог дээр тавигдаж байгаа зарим номнууд djvu гэсэн өргөтгөлтэй байгаа. Үүнийг уншуулахын тулд програм татаж авах хэрэгтэй.
djvu file уншдаг програмыг эндээс татаж аваарай.

Answers to All TOEFL essay Questions


TOEFL-д бэлдэж байгаа хүмүүст зориулж бэлэн эссенүүд бүхий ном орууллаа..

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа...

-------------------------------------------------------------------------
Product Details
Format: Adobe Reader
Printable: Most publishers do not allow Adobe e-books to be printed.
Windows Compatible: Yes

Book Description
ETS - TOEFL publishes its official list of TOEFL essay topics on its website. All essays assigned on the actual TOEFL test come from this list. This eBook has 450 sample essays with scores of 6.0. Each essay was written on one of the topics from the ETS official list. The eBook covers 100% of these topics. Each ETS TOEFL writing topic has at least one sample answer of 6.0 score in this eBook.
Students who take the Computer-Based Test of English as a Foreign Language must also compose a written essay that counts towards approximately 50% of their structure score. This eBook contains a total of 450 sample TOEFL essays, offering an intensive preparation for this part of the test.

Шинэ үеийн TOEFL 2007/07/16

Хуучин” TOEFL-ийн шалгалт нь сонсох, унших, дүрэм болон эссе бичих ур чадвар гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Эхний гурав нь бэлэн хариултуудаас сонголт хийгээд явдаг бөгөөд тус тусдаа 670 оноогоор үнэлэгддэг, харин эссе бичих даалгавар нь тусдаа, 6.0 гэсэн оноогоор үнэлэгддэг. Харин одоо огт өөр.

Шинэ TOEFL-ийн онцлог, ялгаа
Илүү хэрэглээний шинжтэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тус шалгалтыг авдаг төв болох ETS нь их дээд сургуулиудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн энэхүү шинэ бүтцээ гаргажээ. Шинэ шалгалтаар тухайн хүний унших, бичих, сонсох чадвар болон дүрмийн мэдлэгийг нь илүү нэгтгэсэн байдлаар шалгаж үнэлэх юм байна.
Шинэ TOEFL нь дөрвөн хэсэгтэй байх бөгөөд ойролцоогоор 4 цаг орчим үргэлжилнэ.
Унших
Унших хэсэгт өмнө нь 5 текст ирдэг байсан бол одоо 3 текст орж ирнэ. Өмнө нь уншаад ойлгосноо хариулдаг байсан бол одоо уншингаа хариулах боломжтой болж байгаа. Тест өгөгчийн ойлгох, анализ хийх чадварыг нь шалгана.
Сонсох
Хоёр болон түүнээс дээш харилцан ярилцагчийн 2 урт өгүүлбэр гарна. Мөн дөрвөн лекц буюу илтгэл сонсгоно. Өмнө нь сонсож дуусаад бөглөдөг байсан бол одоо сонсонгоо бөглөх боломжтой болсон. Мөн тухайн ярьж буй хүний сэтгэл хөдлөл, хандлага, зорилгыг нь тодорхойлох асуулт орж ирнэ. Аль нэг лекц нь Британи эсвэл Австрали аялгатай байна.
Ярилцлага
Нийтлэг сэдэвтэй хоёр даалгавартай. Шалгуулагч нь сэдвийн дагуу илтгэнэ, тайлбарлана, мөн өөрийн туршлага, мэдлэгийг ашиглан жишээгээр баяжуулж батална. Мөн унших, сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар бий. Энэ нь богино хэмжээний унших болон ярилцах тексттэй. Эндээс олсон мэдээллээ нэгтгэх чадварыг шалгах асуулт бий. Мөн сонсох материал дээр суурилсан хоёр даалгавар орж ирнэ. Энэ нь богино хэмжээний лекц эсвэл ярилцлага байх бөгөөд гол утга санааг нь гаргах асуултад хариулах ёстой.
Шалгагч нь таны сэдвийг хөгжүүлж байгаа чадвар буюу ойлгосон байдал, мэдээллүүдийг хооронд нь уялдуулж, холбогдох мэдээллээр нь баяжуулж байгаа чадварыг шалгуур болгоно. Мөн ярих чадвар, цэвэр дуудах, дүрмийн дагуу ярьж байгаа эсэх, үгийн сонголт, уялдаа холбоо, дэс дарааллыг гаргаж байна уу гэдэг чадваруудыг харна.
Бичих
Унших, сонсох, бичих чадварыг зэрэг шалгах нэг даалгавар ирнэ. Тест өгөгч нь тухайн текстийн гол утга санааг гаргах, энэ нь бусад өгүүлбэрүүдтэйгээ хэрхэн холбогдож байгааг асуултанд хариулна. Тест өгөгч нь уншаад, дараа нь асуултанд хариулах хоорондоо дахин текстийг унших боломжтой. Мөн тэмдэглэгээ хийх боломжтой.
Мөн тухайлсан сэдвээр хийх нэг даалгавар байна. Тухайн сэдвийн хүрээнд өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан, мэдэгдэл хийх, түүнийгээ тайлбарлах, жишээгээр баяжуулж дэмжих ёстой. Энэ нь хуучин TOEFL-той төстэй.
Шалгагч нь таны аливааг тунгаан бодох, ойлгох, зөв цэвэрхэн, ойлгомжтой, дэс дараатай бичих чадварыг шалгуур болгоно.
Дээрхээс харахад шинэ TOEFL-ийн агуулга нь их, дээд сургуулиуд дээр болдог өдөр тутмын хэрэглээг илүү голчилсон, өмнө нь сонсох, унших чадварыг чухалчилдаг байсан бол одоо ярианы болон бичгийн чадварыг чухалчилсан байна. Тест боловсруулах төвийн мэдээлснээр, шинэ шалгалтыг боловсруулахын тулд их, дээд сургуулиуд дээр хамгийн их хэрэглэгддэг 2.7 сая үг, өгүүлбэрийг ашигласан гэлээ.

Онооны үнэлгээ
Онооны үнэлгээ дараахь байдлаар өөрчлөгджээ.
Сонсгол 0-30
Унших 0-30
Ярилцлага 0-30
Бичих 0-30
Нийлбэр нь 120 оноо.
Онооны дүнг шалгалт авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор онлайнаар болон цаасан хувилбараар илгээнэ. Оноо нь өмнөх TOEFL-той адил 2 жилийн хугацаанд хүчинтэй байх аж. Ярилцлагын хэсгийг дүгнэхдээ, 6 даалгавар бүрт 0-4 оноо өгнө. Эдгээрийн нийлбэр нь 0-30 онооны аль нэг ангилалд орно. Харин бичгийн чадварыг дүгнэхдээ, 2 даалгавар тус бүрт 0-5 хүртэл оноо өгөх бөгөөд мөн адил 0-30 онооны аль нэг ангилалд орно. Дээрх дөрвөн хэсгийн ярилцлага болон бичгийн чадварыг хүмүүс дүгнэнэ, харин нөгөө хоёрыг тодорхой системийн дагуу дүгнэх юм.
Нэг талаас илүү хүнд болсон мэт санагдаж байгаа боловч нөгөө талаас үнэхээр хэрэглээд сурчихсан хүнд хялбар болж байгаа аж. Тухайлбал байнга бичдэг, хүмүүстэй харилцаж, ярьдаг хүнд өндөр оноо авах боломж нэмэгдэж байна. Харин байнга харилцдаггүй хүмүүст хэцүү санагдаж болох талтай. Гэхдээ энэ бол ямар ч их дээд сургуульд суралцахад зайлшгүй шаардлагатай чадварууд учир сайтар бэлтгэх л хэрэгтэй болж байна.

ganstelmeg, MGLclub.com

Наадам... 2007/07/11

Монголд маань наадам ид дундаа яваад сайхан байгаа байх даа. Монголоо санаж байна шүү...

Сайхан наадамлаарай...

Harvard Business Review 2007/07/08


Harvard-н их сургуулиас эрхлэн гаргадаг "Harvard Business Review" сэтгүүлийн 2007 оны 7 сарын дугаарыг та бүхэнд толилуулж байна.

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа..

Lets Learn More Kanji


Япон хэл судалж байгаа хүмүүс энэ ханзны номыг авч үзээрэй. Надад бол үнэхээр таалагдсан. Номын доторх зохион байгуулалт, оновчтой, ойлгомжтой тайлбар зэрэг...

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа


---------------------------------------------
"Life is a foreign language; all men mispronounce it."

Christopher Morley

US author & journalist (1890 - 1957)

English Grammar Workbook For Dummies


Энэ ном ч олон хүнд хэрэгтэй дээ.. Энэ номноос та хангалттай их Англи хэлний дүрмийн дасгал ажил олох болно.

Татаж авах линкийг доор комментоор оруулсан байгаа.

--------------------------------------------
"England and America are two countries separated by a common language."

George Bernard Shaw

Irish dramatist & socialist (1856 - 1950)

The Economist June 30th 2007 2007/07/03

The Economist June 30th 2007
PDF | Англи хэл | 2.58 MB

Энэ удаагийн экономист сэтгүүлд дараах сэдвүүд оржээ...

- American power: Still No.1
- Venezuela: It's our oil
- Internet radio: Tuning out
- Doing business in Russia: A settling of accounts
- East Asian economies: Gold from the storm
- Credit markets: You only give me your funny paper
- Hong Kong: One country, no democracy
- ... гэх мэт маш сонирхолтой нийтлэлүүд оржээ..

Татах линкийг доор комментоор оруулсан байгаа...

Хэдийгээр Хятад, Энэтхэг зэрэг гүрнүүдийн эдийн засаг огцом өсөж байгаа ч Авга ах Сэм одоо болтол Номер.1 хэвээрээ байна гэнэ дээ.. Бушын Ирак дахь дайн, Хойд солонгос, Ираны цөмийн хөтөлбөр, Хятадын хиймэл дагуул сөнөөгч пуужин зэрэг маш олон толгойны өвчин Америкт байгаа хэдий ч энэ зэрэгт №1 байр сууриа алдахгүй ухааны юм бичсэн байна лээ.

Хятад, Энэтхэгийн эдийн засаг огцом өсөлттэй байгаа ч ойрын хэдэн арван жилдээ Америкийг гүйцэх шинж алга. Америк ч гэсэн зогсоод байхгүй. Хятад, Энэтхэг томрох нь Америкийн эдийн засагт бас эерэг нөлөө үзүүлж зүйл олон байгаа. Заза нөгөө гадаад хэлний блог чинь бүүр хадуураад эдийн засаг ярих гээд явж байна. Эдийн засгийн блог нээдэг ч юм уу гэсн.. хэхэ... Ер нь өнөөдрийн байдлаар Америк гэдэг орон маань хэр тасарчихсан явж байгаа юм болоо гээд сонирхоод үзсэн чинь хол зөрөөтэй хэвээрээ л байна лээ.

Хэрэв АНУ-ын мужууд тус, тусдаа тусгаар тогтносон улс байсан бол зөвхөн Калифорниа л гэхэд дэлхийн 6 дахь том эдийн засагтай Франц шиг орон байх байсан байна. Техас 8 дахь том эдийн засагтай Канад шиг гэх мэтчилэн... Доор бусад мужуудыг дэлхийн улс орнуудтай харьцуулсан нь:
  1. California, it is often said, would be the world’s sixth- or seventh-largest economy if it was a separate country. Actually, that would be the eighth, according to this map, as France (with a GDP of $2,15 trillion) is #8 on the aforementioned list.
  2. Texas’ economy is significantly smaller, exactly half of California’s, as its GDP compares to that of Canada (#10, $1,08 trillion).
  3. Florida also does well, with its GDP comparable to Asian tiger South Korea’s (#13 at $786 billion).
  4. Illinois – Mexico (GDP #14 at $741 billion)
  5. New Jersey – Russia (GDP #15 at $733 billion)
  6. Ohio – Australia (GDP #16 at $645 billion)
  7. New York – Brazil (GDP #17 at $621 billion)
  8. Pennsylvania – Netherlands (GDP #18 at $613 billion)
  9. Georgia – Switzerland (GDP #19 at $387 billion)
  10. North Carolina – Sweden (GDP #20 at $371 billion)
  11. Massachusetts – Belgium (GDP #21 at $368 billion)
  12. Washington – Turkey (GDP #22 at $358 billion)
  13. Virginia – Austria (GDP #24 at $309 billion)
  14. Tennessee – Saudi Arabia (GDP #25 at $286 billion)
  15. Missouri – Poland (GDP #26 at $265 billion)
  16. Louisiana – Indonesia (GDP #27 at $264 billion)
  17. Minnesota – Norway (GDP #28 at $262 billion)
  18. Indiana – Denmark (GDP #29 at $256 billion)
  19. Connecticut – Greece (GDP #30 at $222 billion)
  20. Michigan – Argentina (GDP #31 at $210 billion)
  21. Nevada – Ireland (GDP #32 at $203 billion)
  22. Wisconsin – South Africa (GDP #33 at $200 billion)
  23. Arizona – Thailand (GDP #34 at $197 billion)
  24. Colorado – Finland (GDP #35 at $196 billion)
  25. Alabama – Iran (GDP #36 at $195 billion)
  26. Maryland – Hong Kong (#37 at $187 billion GDP)
  27. Kentucky – Portugal (GDP #38 at $177 billion)
  28. Iowa – Venezuela (GDP #39 at $148 billion)
  29. Kansas – Malaysia (GDP #40 at $132 billion)
  30. Arkansas – Pakistan (GDP #41 at $124 billion)
  31. Oregon – Israel (GDP #42 at $122 billion)
  32. South Carolina – Singapore (GDP #43 at $121 billion)
  33. Nebraska – Czech Republic (GDP #44 at $119 billion)
  34. New Mexico – Hungary (GDP #45 at $113 billion)
  35. Mississippi – Chile (GDP #48 at $100 billion)
  36. DC – New Zealand (#49 at $99 billion GDP)
  37. Oklahoma – Philippines (GDP #50 at $98 billion)
  38. West Virginia – Algeria (GDP #51 at $92 billion)
  39. Hawaii – Nigeria (GDP #53 at $83 billion)
  40. Idaho – Ukraine (GDP #54 at $81 billion)
  41. Delaware – Romania (#55 at $79 billion GDP)
  42. Utah – Peru (GDP #56 at $76 billion)
  43. New Hampshire – Bangladesh (GDP #57 at $69 billion)
  44. Maine – Morocco (GDP #59 at $57 billion)
  45. Rhode Island – Vietnam (GDP #61 at $48 billion)
  46. South Dakota – Croatia (GDP #66 at $37 billion)
  47. Montana – Tunisia (GDP #69 at $33 billion)
  48. North Dakota – Ecuador (GDP #70 at $32 billion)
  49. Alaska – Belarus (GDP #73 at $29 billion)
  50. Vermont – Dominican Republic (GDP #81 at $20 billion)
  51. Wyoming – Uzbekistan (GDP #101 at $11 billion)
Харин нийтээрээ бол

World $46,660,000,000,000
European Union $13,620,000,000,000
1. United States $13,220,000,000,000
2. Japan $4,911,000,000,000
3. Germany $2,858,000,000,000
4. China $2,512,000,000,000
5. United Kingdom $2,341,000,000,000
6. France $2,154,000,000,000
7. Italy $1,780,000,000,000
8. Canada $1,089,000,000,000
9. Spain $1,081,000,000,000
10. India $796,100,000,000

---------------------------------------------------------
"Leadership and learning are indispensable to each other."

John F. Kennedy, speech prepared for delivery in Dallas the day of his assassination, November 22, 1963
35th president of US 1961-1963 (1917 - 1963)

TIME Magazine December 25 2007/07/02


TIME сэтгүүл нь жил бүр оны онцлох хүнийг шалгаруулдаг заншилтай билээ. 2006 оны онцлох хүнээр ТА шалгарсан гэдгээ мэдэж байгаа байх.. Хэрэв арай мэдээгүй явж байгаа бол (оны шилдэг хүнээр шалгарчихаад мэдээгүй явж байвал арай л хэнэггүй байна шүү) эндээс татаж аваад уншаарай. TIME сэтгүүлийн энэ дугаар бусад дугаараасаа нилээд онцлогтой болохоор хамгийн түрүүнд орууллаа. Бусад дугааруудыг дараа оруулнаа...

.:..:..:..:..:.Татаж авах линк доор комментоор байгаа.:..:..:..:..:.

------------------------------------------
"Insist on yourself; never imitate... Every great man is unique."

Ralph Waldo Emerson (1803 - 1882)

Timesaver Visual Grammar


Анхан, дунд, дундаас дээгүүр шатныханд зориулсан дүрмийн дасгалын ном(зурган).. Дасгалууд нь төрөл бүрийн зурагтай учир нилээн сонирхолтой.



Татаж авах линкийг доор линкээр оруулсан байгаа...

-------------------------------------------------
"I'm worried that the universe will soon need replacing. It's not holding a charge."

Edward Chilton