Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

2007 он баяртай!!! 2007/12/31

Хэдхэн цагийн дараа шинэ он гарлаа даа... Та бүхнийг шинэ ондоо амжилт, бүтээлээр дүүрэн байх болтугай гэж ерөөе. Миний хувьд энэ сард найр наадам нь ихдээд дэндүү завгүй байлаа :). Блогтоо 12 сард дөрөв, тавхан бичлэг хийсэн байх юм. Он гаргаад идэвхитэй хөтөлнөө.

Нээрээ би 2008 оныг маш том бэлэгтэй угтаж байгаа юм байна. Жил бүр Ганбаа оны шилдэг блогчидыг санал, асуулгаар шалгаруулдаг. Тэгсэн тэрэн дунд нь миний муу блог "2007 оны төрөлжсөн блог"-оор шалгарчихсан тууж байх юм. Санаандгүй байсан болоод ч тэр үү баярласан гэж жигтэйхэн. Time сэтгүүлийн оны хүнээр шалгарчихаад ч би ингэж баярлаж байгаагүй юм байна, гээд мөрөөдөөд байвал.. ккк.. Ямартаа ч миний хувьд маш том бэлэг байлаа...

2007 оны турш миний блогоор надтай хамт байсан бүх хүмүүстээ баярллаа... жилийн дараа 2008 онд уулзацгаая..


1 сэтгэгдэл:

svnder said...

Mash ih heregtei nomnuudaa chinii blogoos olj avdag shuu.
2008 ond az jargal amjilt buteeleer duuren baihiig husie