Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Website: Songza 2007/11/14

Уул нь блогоороо дамжуулаад хүмүүст хэл сурахад нь хэрэгтэй вэбүүдийг тавиад байх юмсан гэж хааяа боддог юм. Мартчихдаг л болохоос биш. Сайхан сайхан вэбүүд байна шүү цаана чинь. Санамсаргүй явж байгаад songza.com гээд нэг хөөрхөн вэб оллоо. Дуу, хөгжимийн хайлт хийдэг сайт. Элдүүтэй л эд байна лээ. Зарим хүмүүс нөгөө гадаад хэлний блог чинь юун хаа хамаагүй дууны хайлтын сайт энэ тэр болоод далийгаад явчихваа гээд гайхаж магадгүй. Гадаад хэл дээр дуу сонсох нь тухайн хэл дээрээ зөв дуудлагатай болоход асар тустай учраас энэ вэбийг блогийнхоо зочидод санал болгож байгаа юм. Хэрэв таньд интернэтэд холбогдоно гэдэг асуудал биш, дээр нь боломжийн хурдтай нэттэй бол энэ сайтыг ашиглаад дуртай дуугаа дуртай цагтаа сонсоод байж болно. Хайсан бүх л дуу чинь байх болов уу. Над шиг хард дискний дутагдалд байнга орж байдаг хүнд бол хэрэгтэй л юм байна лээ. Хааяа зарим дууг ганц удаа сонсохын тулд эхлээд хайж олно, дараа нь татаж авах гэж бөөн юм болно. Тэрнийхээ дараа устгана гэж бас асуудал. Энэ сайтны хувьд дуу юм уу дууныхаа нэрийг бичээд search хийгээд л гүйцээ. Монгол дуучдаа хайсан чинь бас ганц нэг нь гарч ирж байсан. За тэгээд та бүхэн өөрсдөө сонжино бизээ...

1 сэтгэгдэл:

Anonymous said...

english surch bga humuus ene zugeer site sanagdsan shuu. orood uzeerei. www.ego4u.com