Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Fortune Magazine 2007/08/13


Алдарт Билл Гейтс маань дэлхийн хамгийн баян хүн гэдэг гуншингаа алдаад бараг 2 сарын нүүр үзэж байгаа билээ. Харин дэлхийн баячуудыг байнга шалгаруулдаг Fortune сэтгүүл маань нилээн нухацтай хандая гэж бодсон уу яасан. Дөнгөж одоо л Carlos Slim-ыг дэлхийн баян хүнээр албан ёсоор нэрэлсэн байна. Fortune сэтгүүлийг татаж аваад уншаарай. Татаж авах линкийг доор комментоор үлдээсэн байгаа.

Carlos Slim нь экс баян Билл Гейтс-ээс нилээн өөр замаар баяжсан нөхөр. Билл Гейтс өдөр шөнөгүй компьютер нүдэж байж өөрийн хөрөнгөө босгосон бол Carlos Slim нь багагүй хөрөнгө эцгээсээ өвөлж авсан ба ердөөсөө компьютер хэргэлдэггүй гэж байгаа... Гэхдээ түүний мэдэлд байдаг томоохон компаниуд нь мэдээлэл, технологийн салбарынх. За тэгээд тэрээр Мексикийг яаж бүхэлд нь эзэлж авч, ер нь ямар хүн бэ гэдэг талаар дээрх сэтгүүлээс уншина бизээээ...

Түүний талаар:
Карлос Слим-ын вэб хуудас
Вики-дээр

ebooks