Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Tell Me More Japanese for Beginners 2007/07/29


Урьд нь ашиглаж үзээгүй байж байгаад өчигдөр "Tell Me More Japanese"-н анхан шатныханд зориулсан хувилбарыг нь туршиж үзлээ. Учир дутагдалтай зүйлс нилээд хэд байна... Эхлэн суралцаж байгаа хүнд Япон хэлний үндсийн талаар нарийн цэгцтэй мэдлэг өгөхөөр зүйл энэ програмд алга. Програмын хичээлийн явцад шинэ гарч байгаа үг, дүрэм зэрэгт тайлбар, хөтөч байхгүй. Яг ямар зүйлийг хэрэглэгч(сурагч)-д мэдүүлэх гээд байгаа нь нэг л ойлгомжгүй бүрхэг... гэх мэтчилэн сөрөг зүйлсүүд байна. Хэрэв та япон хэлний үндсийн талаар зохих мэдлэгтэй, эсвэл хажууд чинь зааж зөвлөх хүнтэй, ямар нэгэн курс дамжаанд хамрагддаг бол энэ програм таньд сайн хачир болж чадна.

Татаж авах линкийг комментоор орууллаа. 6 хэсэг болгон хуваасан байгаа. Татаж авахын өмнө линк бүр ажиллаж байгааг шалгачихаад татаж аваарай. Өнөөдрийн(2007-07-30) байдлаар бүх линк ажиллаж байна. Устахаас нь өмнө амжиж татаж чадаагүй бол дахин upload хийх боломжгүй гэдгээ энд хэлэх хэрэгтэй байх.

Програмаас авсан Screenshot-уудаас:






Уг програмыг ажилуулахдаа Daemon Tools-ыг ашиглах болохыг анхаарна уу.

3 сэтгэгдэл:

Anonymous said...

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг

Anonymous said...

Hey ene programiig tatchihlaa.. tegsen chin yaj ajilluulahiig ni meddeggui ee.. Help me

Anonymous said...

tataj bolohgvi bnaa.dyyschihsan yumshig bna.4share yumyy madiafire deer tawiad ogooch ahiad.