Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

MiHD.net-ээс File татах тухай.. 2007/06/04

Блог дээрээ оруулж буй номоо би аль болох MiHD.net дээр байрлуулахыг боддог. Яагаад гэвэл MiHD.net нь татаж авч буй хүнд ямар нэгэн хүндрэл байхгүй. Жишээ нь Rapidshare.com л гэхэд татаж авахын тулд хэдэн секунд хүлээ гэнэ... Тэгээд татаж авчихаад дараагийн юмаа татах гэхээр хэдэн цагаар хүлээ гэдэг. Мөн ижил IP тай өөр хэрэглэгч файл татаж байвал бас болохгүй.. Бөөн төвөг.. Гэхдээ энэ нь Premium Account-тай хүмүүст хамаарахгүй л дээ. Харин MiHD.net нь ямар ч тийм явдал чирэгдэл байхгүйн дээр татаж авах хурд маш өндөр. Гэхдээ анх татаж авч буй хүмүүст татаж авах линк нь олдож өгөхгүй жаахан асуудал үүсдэг. Тиймээс энд MiHD.net ээс файл хэрхэн татах талаар бяцхан заавар орууллаа.

1. Татаж авах файлынхаа линкийг оруулна..
2. Таньд дараах дэлгэц харагдах ёстой..

Татаж авах линк бага зэрэг нууц газар байдаг. Учир нь танийг Google ийн сурталчилгаа дээр андуурж даруулахын тулд. Энэ сайт нь гүүглийн сурталчилгаанаас санхүүжидэг. яг миний блог шиг.

Татаж авах линкийг ил гаргаж ирэхийн тулд зүүн дээд буланд байрлах Request Download Link (Зураг дээр улаанаар тэмдгэлсэн байгаа)гэсэн бичиг дээр дарах хэрэгтэй.

3. Request Download Link дээр дарсны дараа таньд дараах дэлгэц харагдана..

Тэгээд Download File гэсэн линк ил гарч ирэх ба түүн дээр дараад л файлаа татаж авна даа. Ингээд л болоо..












---------------------------------------------------------------
The greatest good you can do for another is not just share your riches, but to reveal to him his own.

Benjamin Disraeli

British politician (1804 - 1881)

5 сэтгэгдэл:

chono said...

za odoo chadlaa. ih bayarlalaa. olon saihan sonirholtoi zuils oruulj baigaaraa. baingiin unshigch chini baih bolnoo

dashgan said...

Амар байна уу?Танд их баырлалаа.Та мэтийн хүмүүсийн буянаар ном үзээгүй бид их юм сурах юм.Бор зүрхээрээ яваа бидэнд хайралсан буяныг тань бодхоор сэтгэгдэлээ бичилгүй гарч зүрхэлсэнгүй.Ажил тань үргэлж өөдрөг,өдөр бүр аз жаргалтай байхыг хүсье.

dashgan said...

Амар байна уу?Танд их баырлалаа.Та мэтийн хүмүүсийн буянаар ном үзээгүй бид их юм сурах юм.Бор зүрхээрээ яваа бидэнд хайралсан буяныг тань бодхоор сэтгэгдэлээ бичилгүй гарч зүрхэлсэнгүй.Ажил тань үргэлж өөдрөг,өдөр бүр аз жаргалтай байхыг хүсье.

Anonymous said...

sain bnuu, yum lavlah gesiimaa. tataj avsan zuil maani 3 honogiin dotor ustah yostoi yumuu...
Mash haramsaltai bna. :(

Anonymous said...

Tegej baigaarai.xamaaq amar uym bn.accelator xereglej boldog geed ene ter