Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Japanese calligraphy 2007/06/17

Би өөрөө нилээн сонирходог болоод ч тэрүү Дорнын соёлын нэгэн төлөөлөл болох Calligraphy-н талаар бага сага юм оруулмаар санагдлаа. Calligraphy гэдгийг манайхан бийрэн бичлэг гэдгээр нь илүү мэдэх байх. Дорнын Calligraphy нь Хятадаас үүсэлтэй бөгөөд 8 дугаар зуунаас Японд нэвтэрч эхэлсэн. Эхний үед Япон болон Хятадын Calligraphy-н хооронд ялгаа гээд байх зүйл бараг байсангүй. Харин 10, 11 дүгээр зуунаас японы Calligraphy өөрийн гэсэн хэв шинжтэй болж эхэлсэн юм. Японы Calligraphy-н гол хэрэгсэл бол бийр болон хар бэх. Энэ л 2-хон зүйлийг ашиглаад гайхамшигтай урлагийг бүтээнэ дээ.. Хальт харах юм бол хэдэн зураасны цуглуулга. Гэхдээ энийг хэн дуртай аавын хүү бүтээчихдэг эд биш гэдгийг хэдэн удаа сараачиж үзсэний хувьд би баттай хэлж чадна. Япон Calligraphy цаанаа л elegant. Хятадын Calligraphy, Японы Calligraphy-г бут цохих зүйл нилээд байдаг ч энэ талаараа харин ч нэг гүйцдэггүй юм шиг надад санагдаад байдаг юм.

За тэгээд Calligraphy-н талаар өөрийн бэлтгэсэн видео хичээлийг болон хэдэн ханзны бичилтээ доор орууллаа.. гэчихсэн мөрөөдөж байвал... Худлаа шүү хүмүүс итгэчихээд зуруулая гээд хүрээд ирвээ.:)

1. Бирний талаар. Бийрийг ихэвчилэн амьтны үсээр хийдэг. Энэ бичлэгт гарч байгаа нөхрийн (Hirokazu Kosaka)бийрүүд нь зааны чихний дотор талын үс, Монгол морьны дэл, туулай, халим, үхрийн, үс гээд есөн зүсийн амьтны үсээр хийсэн байх жишээтэй.



2. Бэх. Доорх бичлэг нь бэх болон түүний дагалдах хэрэгслүүдийн талаар..



3. Бичилт. Мод, ой, уйтгар гуниг, гэр зэрэг ханзыг хэрхэн бичиж байгааг доорх бичлэгээс үзээрэй..



4. Эртний ханзууд..



5. Бийрэн бичэлтүүдээс...

Хайр


Намар


Шинэ


Өвөл


Цэцэг


Хавар


Харцага


Луу


Нинжа


гэх мэт... Манайхан үндэсний монгол бичгээрээ Монгол Calligraphy бага сага бичдэг. Бас л гоё харагддаг шүү. Тэрийг бүүр цааш нь сайн хөгжүүлээсэй...



Хэрэв танд таалагдсан бол бичих гээд оролдоод үзээрэй. Далд авъяс нь чинь илрэх ч юм билүү. Бүүр болохгүй бол энд дараад япон Calligraphy-н фонд компьютер-таа сулгаад сайхан шивж болно.

----------------------------------------------------
Art is the illusion of spontaneity.

Japanese Proverb

0 сэтгэгдэл: