Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Book: The World is Flat 2007/06/13

Эртээ урьдын цагт хүн төрлөхтөн дэлхий бол хавтгай гэж үздэг байжээ. Гэтэл хэсэг бүлэг эсэргүүний нөхөд Дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй гэж хавь ойроор нэг хашигарч эхэлдэг юм байна. Хүн төрлөхтнийг мунхарлаас аврахын тулд сайн санаат хэсэг хүмүүс тэдгээр эсэргүүний нөхдийг дүүжлэхийг нь дүүжилж, шатаахыг нь шатааж, хорихыг нь хорьж гэнэ л дээ. Үүнээс хойш нилээд хэдэн зууныг дэлхий ертөнц элээв ээ.. Техник, технологи ч сайжрав. Тэгээд нэг нартай өдөр Гагарин хүү сансарт нисээд эх дэлхийгээ гаднаас нь нэг харсан чинь бөндийсөн бөөрөнхий юм байдаг юм байна. Ингээд л хүн төрлөхтөн дэлхий бол бөмбөрцөг хэлбэртэй гээд бүх нийтээрээ арай гэж итгээд байж байтал бас нэг эсэргүүний нөхөр гарч ирээд Дэлхий бол хав хавтгай гээд гараад ирэх юм. Энэ зарим хүмүүс яахаараа ийм хачин зөрүүд байдаг байна аа. Thomas L. Friedman гэх энэ зөрүүд нөхрийн бичсэн "The World is Flat" ном гараад багагүй хугацаа өнгөрсөн ч уг номыг тойрсон шуугиан намжаагүй л байна.

Та энэ номыг татаж авахыг хүсвэл холбоосыг нь доор комментоор үлдээсэн байгаа.

Энэ номыг асар сонирхолтой гэж үзсэний үндсэн дээр энд оруулж байгаагаас гадна өөр бас нэг шалтгаан бол өнөө маргаашгүй "Дэлхий бол бөөрөнхий биш" нэртэйгээр тус ном Монгол хэл дээр хэвлэгдэн гарах гэж байгаа явдал юм. Хоёр өөр хэл дээрх номыг хооронд нь харьцуулж унших нь хэл сурахад маш өгөөжтэй байдаг. Гэхдээ болгоомжтой унших хэрэгтэй. Ямар ч сайн орчуулагдсан ном яг жинхэнэ утга санаанаасаа их, бага хэмжээгээр хазайсан байдаг. Энэ номны хувьд л гэхэд "The World is Flat"("Дэлхий бол хавтгай") гэсэн номын нэрийг "Дэлхий бол бөөрөнхий биш" гэж орчуулсан байх жишээтэй.. Зохиогч Thomas L. Friedman нь номоо нэрлэхдээ дэлхийг бөөрөнхий биш гэснээс гадна гүдгэр ч биш, хотгор ч биш,"ХАВТГАЙ" гэж зааж өгсөн нь цаанаа учиртай. Энэ тухай номын орчуулагч нар тайлбарлахдаа:

"1. Nomiin utgaar bol delhii physic utgaaraa havtgai bolchihson gesen ug bish(Мэдээж физик утгаараа хавтгай биш.. Г.Х.Блог). Ene ih bolomj delhiin tavzan deer togloh humuusiig neg garaanaas ehluuleh bolloo gesen utgatai. Ooroor helbel buh zuil tegsh erhtei bolloo gesen ug. Togtson hev zagvariig oorchloh zohiolchiin sanaag harin ch tusgah uudnees ene neriig songoson. Yu gevel hun bolgon l delhii booronhii gej boddog. Ene ni ch unen bogood ter togtson setgelgeed evdeh uudnees uguisgesen helber ashiglasan. Mon delhii bol havtgai gedgees mongol unshigchdad delhii booronhii bish gesen ni iluu tusah ym bolov uu gej bodson marketingiin asuudal ch bgaa. Uuniig omnoh ug deer ni Baabar ih ayataihan tailbarlasan bgaa.
2. Orchuulga gedeg bol zohiogchiin helsen bolgoniig ug usegchlen orchuulahdaa gol ni bish. Gazghuu tuhain heleer hunii setgehuid hamgiin oir buuj bgaa ug hellegiig ashiglaj zohioliig barag dahin bichne gesen ug. Chi Pushkinii altan zagasnii ulger deerees
Horst altan delhiin hovoo hyazgaar nutagt
Hoh zenher tengisiin ereg irmeg gazart gesen ugs haigaad uzeerei. Baihgui gedgiig bi batlaad ogson ch chadna. Harin uuniig Damdinsuren guai mongoloor ertee urdiin zagt dalain ereg deer emgen ovgon 2 amidarch baijee gej orchuulsan bol her hunii setgehuid buuh bsan bol?" гэжээ

Номыг ойлгох нэг өөр, орчуулж бусдад хүргэнэ гэдэг бүүр шал өөр зүйл гэдгийг эдгээр залуус маань мэдэх байлгүй дээ.. Ямар ч байсан энэ сайхан номыг эх хэл дээрээ орчуулж олон хүнд хүргэж байгаа орчуулагч нарт нь миний зүгээс гүнээ талархаж байна..

Номын вэб хуудас: http://www.worldisflat.in.mn/

Сонирхуулах үүднээс энд Алтангадас сэтгүүл дээр нийтлэгдэж байсан номын хэсгээс оруулав...

"Намайг унтаж байх хооронд…
Глобальчлалыг гурван үе шатанд авч үзэж болох. 1492 онд эхэлсэн Колумбийн аялалаас эхлээд 1800-аад оныг хүртэл үргэлжилсэн худалдаа, наймааны үеийг глобальчлалын 1.0 үе гэж нэрлэж болно. Энэ үе бол булчин шөрмөс, морины хүч, уур болон салхины хүчээр тодорхойлогдож байсан үе. Дараагийн 2.0 үе нь 1800-2000 хүртэлх, Дэлхийн I, II дайн хийгээд Их Уналтын үеээр тодорхойлогдоно. Энэ бүхэн нь дэлхий хичнээн жижигхэн болохыг харуулж, дэлхийг улам жижигхэн болгож хумьсан гэхэд болно. Харин 3.0 үе эхэлснээр дэлхий илүү жижигхэн болохын зэрэгцээ тоглолтын талбай хавтгай болсон. Нэгдүгээр үед дэлхийн улс орнууд, хоёрдугаар үед компаниуд глобальчлагдсан бол гуравдугаар үед хувь хүмүүс глобальчлагдах болсон. Өмнөх үеүүдээсээ ялгаатай нь, 3-р үе бол хувь хүнд маш их хүч, нөлөө, бололцоог компьютер, шилэн кабель, дижитал технологоор дамжуулан нээж өгсөн явдал юм.
Би яагаад, хэзээнээс ийм дүгнэлтэнд хүрэв ээ?
Бурхны авралаар америкийн сэтгүүлчийн ажлыг энэтхэгт байгаа хэн нэгнээр орлуулах боломжгүй. Учир нь миний бичдэг буланг Хойд Солонгост байгаа хэн нэгнээр хийлгээд эхэлбэл уншигчид хүлээн авахгүй учраас гэж би боддог байлаа…
Дэлхий даяар тархсан Ройтерсийн 2300 гаруй сэтгүүлч, 197 төлөөлөгчийн газрууд нь хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн биржүүд, сонин, телевиз, радиогийнхонд зориулан өдөр шөнөгүй ажилладаг билээ. Гэвч интернет хөгжсөнөөр Ройтерсийн захирал Том Глошер аутсорсингийн талаар маш сайн экспертийн хувьд яаж зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх талаар боджээ. Тэрээр нэгэн шинэ гарц олсон байна.
Ямар ч сэтгүүлч-тоймч, сэтгүүлч-шинжээчид өгүүлэл, нийтлэл бичихэд их хэмжээний баримт, тоо, жишээ шаардлагатай болдог. Үүнийг хайх, цуглуулах нь мэдээж цаг хугацаа, хөдөлмөр хэрэгтэй. Том Глошер энэ дамжлагыг мэдэхийн хувьд, жинхэнэ эх сурвалжууд дээр буюу орон оронд суугаа сэтгүүлчдийг хөлслөн авч, Энэтхэгт буй энэтхэг сэтгүүлч улсынхаа, Хятадад буй хятад сэтгүүлч Хятадынхаа… гэх мэт болж буй эдийн засаг, бизнесийн чухал үйл явдлууд, тоо, баримтуудыг мэдээний хамгийн энгийн хэлбэрээр бичиж шуурхай, цаг алдалгүй интернэтээр явуулаад, түүнийхээ төлөө цалинжих системийг бий болгосон юм. Ингээд Том Глошер улс орнуудад суух, ажиллах төлөөлөгчийг өндөр үнээр цалинжуулах биш, илүү хямд зардлаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна…

Дэлхийг хавтгай болгогч 10 хүчин зүйлс

Нэг. 11/9/89
БҮТЭЭМЖИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ХАНА НУРЖ, ЦОНХ ОНГОЙХ ЦАГААР
1989 оны 11-р сарын 9-ний өдөр Берлины хана нурснаар хоёр Герман нэгдэж, олон зуун хүмүүсийг чөдөрлөж байсан хориг саад үгүй болсон төдийгүй дэлхийн улс орнуудын хүчний тэнцвэр хангагдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан эдийн засгийг бий болгох үйл явц эхэлсэн юм.
Нобелийн шагналт эдийн засагч, Харвардын их сургуульд багшАмартья Сен энэ талаар “Берлины хана бол германчуудыг зааглаж байсан бэлэг тэмдэг байгаад зогсохгүй дэлхийн ирээдүйг бүхэлд нь харах бидний харааг хязгаарлаж байсан… Харин энэ хана нурснаас хойш бид дэлхийг нэгэн бүхэл зүйл гэж харах боломжтой болоод зогсохгүй бид бие биенээсээ суралцах маш их боломжууд нээгдсэн. Үүнийх нь төлөө энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй…” гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна 1981 онд анх компьютер гарч, 1985 онд Виндоус /цонхнууд/ үйлдлийн систем зохиогдож, хана нурснаас хойш ердөө зургаахан сарын дараа энгийн хэрэглэгч ашиглах боломжтой Виндоус-3 үйлдлийн систем бүхий компьютерууд худалдаанд гарснаар хувь хүмүүст хязгааргүй их боломжууд нээгдсэн.

Хоёр. 8/9/95
ХАРИЛЦААНЫ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ВЕБ ХҮРЭЭЛЭЛ НЭМЭГДЭЖ, NETSCAPE НИЙТЭД ОЙРТОВ
World Wide Web буюу бий болгосон мэдээллээ өөрөө зохион байгуулж, нийтэд дэлгэж, тэр нь интернэтээр дамжин дэлхийн хаанаас ч хайж олох боломжтой болсон энэ системийг анх Британийн шинжлэх ухааны ажилтан Тим Бенерс-Ли зохион бүтээсэн юм. Хүмүүс дэлхийн хаана байгаагаас үл хамааран мэдээллээ богино хугацаанд солилцож, нэгэн ижил мэдээлэл бүгдэд нэгэн зэрэг хүрэх боломжийг энэхү веб хуудсууд та бидэнд олгосон билээ.
Бернерсын дараахан Нейтскейп хайлттын систем гарснаар дэлхий урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ижилссэн гэхэд болно. Үүнээс хойш интернет буум үүслээ. Ном, сонин, дуу, хөгжим, худалдаа арилжаа, зураг, сурталчилгаа гээд л олон зүйл интернетийн тусламжтайгаар эргэлтийн хурд нь хэд дахин нэмэгдэж, компаниудад дэлхийн тавцанд гарах цоо шинэ боломжуудыг нээсэнд Нейтскейпын гавьяа оршино.
Зөвхөн худалдаа арилжааг хөхиүлээд зогсохгүй Нейтскейпын үр дүнд дэлхий нийтэд нэгэн стандарт мөрдөгдөх эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Майкрософт корпораци системүүддээ тохирсон Виндоус 95-ыг гаргаж, Sun бүтээгдэхүүнээ серверүүдтэйгээ нэгэн ижил горимд үйлдвэрлэх болсон. Үүнээс улбаалаад дижитал эрин үе эхэлсэн гэхэд болно.
Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж, хүмүүс бие биедээ өдөр тутам мэйл илгээж, захиа, зураг, дуу, мэдээллээ хэдэн ч хувиар хувилаж, солилцох бололцоо нээгдсэн. Энэ бүхэн мэдээж хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүү, бизнесийн ертөнцөд томоохон “дахин хуваарилалтыг” хийсэн. Ямар ч жижигхэн компани интернэтээр дамжуулан дэлхийн хаана ч бүтээгдэхүүнээ сурталчилж, мэдээллээ өгөх маягаар өрсөлдөх чадвар нь ямар ч том компанитай гарааны нэгэн ижил түвшинд зэрэгцэн ирсэн юм.
Товчхондоо бол, Веб хийгээд Нейтскейп хайлтын систем бол дэлхийг хавтгай болгоход ихээхэн суурь нөхцөл болсон юм.

Гурав. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УРСГАЛ
2004 оны өвөл би нэгэн уулзалт дээр Уолт Дисней кинокомпанид хөдөлгөөнт кино, хүүхэлдэйн зураг захиалгаар нийлүүлдэг Wild Brain компанийн захирал Scott Hyten-тай таарлаа. Тэнд бид хоёр дэлхий хавтгай болох талаар нэлээд удаан маргав. Тэрээр миний үндэслэл, нотолгоонуудыг сонссоныхоо дараа “…Дэлхий бол хавтгай гэдгийг би мэднэ. Таны туслалцаанд баярлалаа” гэсэн утга бүхий мэйл илгээсэн байв. Дараа нь би түүнтэй дахин холбогдож, тэрээр намайг ажил дээрээ урин, хөдөлгөөнт хүүхэлдэйн зургийн зах зээл хэрхэн ажилладаг талаар ярьж өгсөн юм. Жишээ нь хамгийн сүүлд хийгдэж буй нэгэн хүүхэлдэйн киноны дуу оруулах хэсэг нь Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад, дизайн нь Сан Францикод, харин зурагнууд нь Флорида, Лондон, Нью-Йорк, Чикагод гэртээ ажлаа хийдэг чөлөөт зураачид, харин хөдөлгөөн буюу “амь оруулах” хэсэг нь Энэтхэгийн Бангалор хотод 8 дизайнерын удирдлага дор хийгдэж буйг харуулсан юм. Мэдээж энэ бүх ажил интернэтээр, утсаар явагдаж байлаа.
Энэ бол ажиллах хүчний урсгал хэрхэн явагдах болсны шинэхэн жишээ юм. Одоо дэлхийн олон сая хүмүүс ажлаа иймэрхүү хэлбэрээр хийх болсон бөгөөд дэлхийн ажиллах хүчнийг хэрэгцээтэй газар нь хамгийн үр ашигтайгаар, хамгийн богино хугацаанд ашиглах боломж нэгэнт бүрджээ.
Шанхайд ажилладаг нэгэн бизнесмен байна. Нэр нь Лу. Тэрээр 30 ажилтантай бөгөөд salesforce.com-ын мэдээллийн баазыг ашиглан Хятадад бизнесээ явуулж буй Sony, Hyatt, Estee Lauder зэрэг дэлхийн том компаниудын бүтээгдэхүүнийг веб, мэйлээр сурталчилах ажлыг нь хариуцэн хийдэг байна. Энэ жижигхэн бизнесмен л гэхэд жилд 1 сая долларын ашигтай ажилладаг. Жижигхэн компани том том “акул”-уудтай өрсөлдөх боломж бүрдсэн нь үүнээс харагдаж байна.

Дөрөв. UPLOADING
Террорист Аль-Каеда бүлэглэл BBC-г хүлээхгүйгээр тайлан, мэдэгдэл, байр суурь, мэдээллээ дэлхий нийтэд илүү хурдан цацах болж. Хүмүүс ч гэсэн өөрийн байр суурь, үзэл бодол, мэдлэг, мэдээллээ ямар ч байгууллага, мэдээллийн хэрэгсэл, эсвэл мэргэжлийн програмистын тусламжгүйгээр, интернетийг ашиглан бусадтай хуваалцах боллоо. Ийнхүү мэдээллээ интернетэд өөрөө байршуулж, шинэчилж, сэргээж, нэмэхийг uploading гэж ойлгож болох. Үүний тусламжтайгаар хүмүүс зөвхөн хэрэглэгчид байгаад зогсохгүй, бүтээгчид, үйлдвэрлэгчид болж хувирч байгаа юм. Upload хийх олон хэлбэрүүд байдаг ч хамгийн түгээмэл болох олон нийт хөгжүүлж боломжтой програм хангамж, Wikipedia, blogging/podcasting гэсэн хэлбэрүүдийг авья.
Олон нийт хөгжүүлэх боломжтой програм хангамж: Үүнийг нээлттэй програм хангамж гэж ойлгож болно. Мэргэжлийнхний зохион бүтээж, интернетэд үнэгүй тавьсан энэхүү програм хангамжийг хэн дуртай нь татаж аваад, өөрийнхөө хүсэл, зорилго, хэрэгцээнд нийцүүлэн бага зэрэг өөрчлөөд ашиглах боломжийг энэхүү нээлттэй програм хангамжууд олгож байгаа юм. Үүний ачаар Майкрософтын өрсөлдөгчид нэмэгдэж, програм хангамжийн үнэ “навс” буусан билээ. Энгийн нэгэн програмист, инженерүүд Linux, Mozilla, Fireof, Apache гээд л олон олон програмуудыг зохион интернетэд үнэгүй тавих болсон нь энэ салбарт томоохон эргэлтийг авчирсан юм. Одоо ч энэ үйл явц үргэлжилж байна.
Wikipedia: Хүмүүсийн хамтран зохион бүтээсэн, байнга шинэчилж, баяжуулж байх боломжтой нэвтэрхий толь гэж нэрлэж болно. Тухайн вебд дурын хэрэглэгч Edit this page гэсэн товчлуурыг дараад л мэдээлэл нэмэх боломжтой гэсэн үг. 2001 оны 1-р сард үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү төсөл эхний жилдээ л тун амжилттай болж 20.000 гаруй нийтлэл, өгүүлэл, судалгааны ажил, орчуулгын материалууд веб хуудсанд орсон бол 2005 оны эцэст 2,5 тэрбум хуудас гаруй мэдээллийг багтаасан веб хуудас болтлоо өргөжжээ. Үүнээс улбаалаад Encarta, Britannica гэх мэт дэлхийн олон мянган иргэдийн өөрсдөө хамтран “бичсэн” нэвтэрхий толь, толь бичгүүд бий болсон билээ.
Blogging: 2005 оны 7-р сарын 7-нд Лондон хотод болсон дэлбэрэлтийн дараа YaleGlobal вебсайтын сэтгүүлч Mark Glaser тус дэлбэрэлтийг харсан, сонссон хүмүүсээс дэлбэрэлттэй холбоотой зураг байвал илгээхийг хүссэн зарлалыг вебдээ тавьжээ. Ердөө 24 цагийн дотор болсон явдлын талаар бичсэн 20 мянга гаруй нийтлэл, тэмдэглэл, 1000 гаруй фото, 20 орчим видео бичлэг хүлээн авч. Тэрээр энэ тухай ”Энэ бол сэтгүүл зүйн ямар ч боловсролгүй энгийн уншигчид ч мэдээллийг бий болгох, улмаар иргэний сэтгүүл зүйг хөгжүүлж буй хэлбэр юм. BBC, Guardian, MSNBC.com зэрэг том мэдээллийн хэрэгслүүд үүний ачаар уншигчдынхаа “дунд” байж чаддаг” хэмээн тэмдэглэжээ.
Үйл явдал дунд идэвхтэй оролцоно гэдэг бол байгаа булчингаа сайн ашиглахтай агаар нэг. Хүн бүр ямар ч үйл явдалд оролцох боломж одоо нэгэнт нээгдсэн учир uploading хэмээх энэ үйл явц улам илүү хөгжиж, өргөжинө үү гэхээс хэзээ ч буурахгүй. Ямар ч хүнд сурталтай, олон шат дамжлагатай байгууллага үүнийг хэрэгжүүлбэл үр дүнг нь шууд мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Тав. OUTSOURCING
(Орч: Аутсорсингийн талаар манай өмнөх дугааруудад хангалттай нийтэлж байсан учир маш бага хэмжээг сийрүүллээ) Simon&Schuster номын хэвлэн нийтлэлийн компани төрөл бүрийн номны текстийг, ялангуяа ажиллагаа их шаардах, байнга шинэчилж байх шаардлагатай толь бичиг зэргийг компьютерт шивж оруулах ажлыг сард 1000 ам.доллараар америк хүнээр хийлгэхийн оронд энэтхэг ажилтанд сард 50 ам.доллар өгөөд хийлгэдэг байна. Эцсийн үр дүн нь яг ижил.
1994 онд Америк-Энэтхэгийн эмч нарын хамтарсан HealthScribe India компани америкт байгаа эмч нарт зориулан өвчтөний тэмдэглэлийг бичих аутсорсинг компанийг Бангалор хотод байгуулжээ. Эмч нар өвчтөний тэмдэглэлээ дууны карт ашиглан дуут бичлэг болгон бичих бөгөөд тэдний дууг энэтхэг ажилтан сонсоод, компьютерт мэдээллийн бааз болгон оруулдаг. Хоёр орны цагийн зөрүү нь 12 цаг учир америк эмч нар ажлаа дуусч, гэртээ унтах хооронд энэтхэгийн оюутан, эсвэл хэн нэгэн ажилтан гэртээ суугаад энэ ажлыг гүйцээнэ…

Зургаа. OFFSHORING
2001 оны 12-р сарын 11-нд Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэний дараа Америкт боловсрол эзэмшсэн хятад менежер
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн хурдан арслангаас ч хурдан гүйхгүй бол араатны хоол болно гэдгээ мэднэ.
Өглөө бүр арслан нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн удаан гөрөөсийг барихгүй бол өлбөрч үхнэ гэдгээ мэднэ.
Та арслан байна уу, гөрөөс байна уу, хамаа алга.
Өглөө болж, наран мандахад та гүйж эхлэх нь л чухал.
гэсэн алдарт зүйр үгийг гаргажээ.
Аутсорсинг бол та ажлынхаа аль нэг хэсгийг илүү хямд зардлаар, илүү богино хугацаанд, илүү сайн гүйцэтгэж чадах өөр хэн нэгнээр хийлгээд, түүнийгээ бүхэл үйл ажиллагаандаа нэгтгэхийг хэлнэ. Харин оффшоринг гэдэг нь та Охайо мужид байрладаг үйлдвэрээ Хятадруу нүүлгэж, эцсийн бүтээгдэхүүнээ эргүүлэн Америктаа импортлон авахыг хэлнэ. Яг ижил бүтээгдэхүүнийг ижил технологи, ижил түүхий эдээр үйлдвэрлэх боловч хөдөлмөрийн хямд зардал, хямд эрчим хүч, хямд татварын нөхцлийг ашиглана гэсэн үг.
ДХБ-д нэгдсэний дараахан Хятадад ийм үйлдвэрүүд олон мянгаараа байгуулагдсан. Учир нь тэд ДХБ-ын мөрддөг бүхий л дүрэм, журам, стандартыг мөрдөж эхэлсэн учир гадаадын хөрөнгө оруулагч нар айх аюулгүй болсон юм. Fortune сэтгүүлийн 2004 оны 10-р сарын дугаарт дурдагдсанаар “90-ээд оны дунд үеээс хойш Хятадаас оруулж ирсэн импорт нь америкийн хэрэглэгчдийн халаасан дахь мөнгийг 600 тэрбум ам.доллараар хэмнэсэн” гэсэн тооцоог гаргажээ.
2003 оны 9-р сарын 25-нд Даймлер Крайслерынхан нэгэн онцгой өдрийг тэмдэглэсэн юм. Энэ бол Мерседес Бенц суудлын тэргийг анх удаа Германд биш, гадаадад (Алабама мужид) үйлдвэрлэх шийдвэр гаргасны 10 жилийн ойн өдөр байв. Тэд зөвхөн зардал хэмнээд зогсохгүй, дэлхийн зах зээлд илүү ойртож, бас шинэ сэтгэхүйтэй, шинэ ажилтнуудтай хамтран ажиллаж эхэлснээ тэмдэглэсэн юм.
Оффшоринг бол үнэхээр дэлхийг хавтгай болгоход өндөр үүрэг гүйцэтгэж байгаа. Америкт өндөр ур чадвартай машинистыг ажиллуулахад сард 3000 гаруй доллар төлдөг бол хятадад ердөө 150 орчим байх жишээтэй. Үүний үр дүнд Америк ч, Европ ч, Хятад ч хожиж байгаа нь гайхамшигтай.

Долоо. СҮЛЖЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Үнэнийг хэлэхэд би Уол Март сүлжээний дэлгүүрийг хэзээ ч тийм ач холбогдол өгч харж байсангүй. Байшингийн маань нөгөө захад байрладаг жижиг цагаан дэлгүүр долоо хоногийн долоон өдөр, 24 цагаар ажилладаг ч хамгийн хямд үнийг санал болгож чадна. Энэхүү энгийн нэгэн сүлжээний дэлгүүрийн ард бүхэл бүтэн систем явагдаж байдаг аж. Хүргэлт, ялгалт хийх, баглаж боох, түгээх, худалдан авах, үйлдвэрлэх, дахин захиалга авах, ялгах, баглаж боох… гээд л.
Энгийн жишээ гэвэл, алдарт Hewlett-Packard зул сарын баярын өдрүүдэд нэг дэлгүүр өдөрт нэг компьютер зарна гэж тооцоход 400 мянган салбар сүлжээгээр 400 мянган компьютерийг нэг өдөрт борлуулж байгаа гээд боддоо.
Энэ цаг үед ухаантай, түргэн ажиллаж чаддаг, сайн сүлжээний дэлгүүртэй байх нь өрсөлдөөнд ялах бас нэгэн давуу тал болж байна. Үндсэндээ Уол-Мартын гурван гол давуу тал бол: 1-рт тэд үйлдвэрлэгчидтэй шууд харьцдаг учир байж болох хамгийн бага өртгөөр бүтээгдэхүүнийг татаж чаддаг, 2-рт тэд дэлхийн хаана ч өөрийн салбар, төвүүдээ нээсэн учир байж болох хамгийн доод зардлаар түгээж, зарж чаддаг, 3-рт тэд мэдээллийн системээ байнга сайжруулж, хөгжүүлж байдаг учир худалдан авагчдынхаа хайж буй зүйлийг цаг тухайд нь лангуун дээрээ байлгаж чаддагт оршдог гэдэг. Маш ухаантай бодож олсон сүлжээнийхээ ачаар тэд дүүрэн ачаатай гарсан ачааны тэрэг замдаа буй бүхий л төвүүдээр дайрч бараагаа түгээгээд, буцахдаа мөн л ажлаа хийсээр ирдэг. Өдрөөс өдөрт нэвтрүүлж буй мэдээллийн технологийн ачаар төв оффис нь сүлжээний дэлгүүр бүрийнхээ бараа бүрийг бар кодтой болгож, ямар бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байгаа, ямрынх нь хадгалалтын горим зөрчигдсөн, ямар нь хагарч цуурсан, ямар нь гэмтсэн зэргийг бүрэн хянах боломжтой болсон байна.

Найм. In-Sourcing
Хүрэн богино өмдтэй залуус яг юу хийдэг вэ?
UPS хэмээх илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компанийг бид сайн мэднэ. Гэвч үнэндээ богино хүрэн өмдөөр ижилссэн энэ залуучууд зөвхөн илгээмж хүргэхээс гадна маш олон төрлийн ажлыг амжуулдаг аж. Би Атланта дахь UPS-ийн төв дээр очиж үзсэнийхээ дараа Луизвиллийн олон улсын онгоцны буудлаар аялж, UPS хэрхэн шөнийн нислэгтээ бэлтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн том, жижиг илгээмжүүдийг ангилж, ялгаж, буцаан онгоцонд ачиж байгааг нүдээр харсан юм (UPS нь өөрийн гэсэн 270 онгоцтой аж).
Үүнийг төсөөлөөд үз дээ: Та Тошиба фирмийн компьютер худалдан авсан боловч баталгаат засварынхаа хугацаанд тэр гэмтжээ гэж төсөөлье. Та энэ талаар Тошибад мэдэгдэхэд, тэд танд UPS илгээмжээр буцаан илгээчих, бид засаад танд эргүүлэн илгээе гэж зөвлөнө. Харин нэг зүйлийг тэд танд хэлэхгүй. Таны компьютер UPS-Toshiba-UPS-Танд гэсэн үе шатаар явна гэж бодож байна уу? Үгүй. UPS өөрийн төв дээрээ таны компьютерийг засаад л танд эргүүлээд явуулчихна. Энэ засварын төвд нь Тошибагийн итгэмжит буюу сургалтанд нь сууж сертификатыг нь өвөртөлсөн UPS-ийн чадварлаг ажилтнууд ажиллана. Тийм ч учраас ердөө 3-хан өдрийн дотор таны асуудлыг шийдчихэж байгаа юм. Энэхүү систем бол гайхамшигтай.
Эсвэл та Nike үйлдвэрээс нэгэн пүүз захиалжээ. Гэхдээ энэ пүүзийг та АНУ-аас ирнэ гэж хүлээж байгаа бол эндүүрэл. UPS-ийн байгуулсан хамгийн ойрын агуулахаас л танд аваачаад өгнө.
Ингэхэд юу болоод байна вэ? Үүнийг л in-sourcing гээд байгаа юм. Байгууллагууд хамтран ажиллах, хэвтээ чиглэлд шинээр үнэ цэнэ бий болгох, дэлхийг хавтгай болгох үйл явцын цоо шинэ хэлбэр.
Хэрэв та Америк дотор илгээсэн бараа тань хаана, ямаршуухан байдалтай явж байгааг харахыг хүсвэл UPS-ийн АНУ-ын гаалийн албатай хамтран бий болгосон сүлжээнд холбогдоход л хангалттай. Таны илгээмж хяналтын талбайд ялгагдаж, ангилагдахаар ирмэгц мэдээллийн систем нь автоматаар UPS-ийн ажилтанд таны ачааг ялган өгч, камерын өмнө харагдахуйц байдлаар гаргана. Энэ бол хяналтын хамгийн тохиромжтой систем юм.

Ес. In-forming
Google, Yahoo, MSN
Эдгээр хайлтын системүүдийн ачаар in-forming өнөөдөр маш өндөр түвшинд хүртлээ хөгжөөд байна. In-forming бол хувь хүн өөрөө өөртөө судлаач, редактор болох боломжийг хүн бүрт олгосон юм. Энэ бол хүн өөрөө мэдлэгээ тэлэх, мэдээлэл олох, өөрийгөө зугаацуулах, бас бусдад мэдээлэл түгээх боломж. Энэ бол өөрөө өөртөө хамт олон, найз нөхөд, баг бүрдүүлэх боломж. Одоогийн байдлаар Google-ээр л гэхэд өдөрт 1 тэрбум гаруй хайлт хийдэг. Хүмүүс ийнхүү мэдээллээр “цангаж” байгааг олж харсан Google-ийнхэн 2004 оноос Мичиганы болон Стэнфордын их сургуулийн номын сангийн номуудыг дижитал хэлбэрт оруулан интернетэд тавих төслөө хэдийнэ эхлүүлээд байгаа юм.
Yahoo-гийн үүсгэн байгуулагчдын нэг Жерри Янг “Хүмүүс өөрийгөө эмчлэх, зугаацуулах, бас хоол хүнс, машин, байр, бүтээгдэхүүн авах гэх мэт бүхий л үйлдлийг хийхээсээ өмнө мэдээлэл хайх болсон. Үүний үр дүнд тэд илүү ухаантай, үр дүнтэй үйл хөдлөл хийх болсон” гэжээ.
Хайлтын систем нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг даган улам боловсронгуй болж, улмаар маш ухаантай сурталчилгааны бизнес болж хөгжөөд байгаа. Хэн ямар мэдээлэл хайж байгаатай нь холбогдуулж түүнд хамааралтай байж болох бүхий л төрлийн сурталчилгаануудыг Google санал болгодог.
Зөвхөн мэдээлэл хайхаас гадна хүмүүс найз нөхдөө олох, холбоотой болох, хамтран бизнес эрхлэх боломжийг ч олгож байгаа нь дэлхийг хавтгай болгоход нөлөөлж буй юм. Одоогоор Yahoo нь 300 сая хэрэглэгчтэй, 4 сая орчим идэвхтэй групуудыг өөртөө нэгтгэж байгаа юм.

Арав. Стероидууд.
Дижитал, Мобайл, Персонал, Виртуаль
Дэлхий тун удахгүй wireless (утасгүй) технологид шилжих нь тодорхой. Угаас энэ үйл явц эхэлчихсэн. Дээр дурдсан бүхий л хүчин зүйлс үндсэндээ миний энэхүү стероидууд гэж нэрлээд байгаа зүйлүүдийг агуулж байгаа юм.
Дижитал технологийн ачаар бид бүхий л зүйлийг нэгэн стандартад хөрвүүлж, жижигхэн багтаамжтай болгож, асар том дуу, дүрс, текст, зураг, бичлэгийг хадгалж, зөөвөрлөж, өөр өөр төхөөрөмжүүд дээр уншуулж, ашиглаж чадаж байгаа билээ. 40 гегабайтын хэмжээтэй 1000 гаруй дууг шүдэнзний хайрцаг шиг жижигхэн iPod-д хадгалж байгаа нь хамгийн энгийн жишээ. Цаашлаад гар утаснаасаа интернетэд холбогдох, өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлэн програм, компьютер, гар утсаа өөрчлөх, тохиргоо хийх боломж, хоёр өөр орон зайнаас нэгэн зэрэг холбоглох, тодорхой бүсийн орчимд утасгүй интернэтэд холбогдох гэх мэт олон шинэ боломжуудыг эдгээр технологиуд хувь хүнд ч, бизнесийн байгууллагуудад ч олгож байгаа билээ.
Дээр хэлснээр ямар ч өрсөлдөөнт бизнесийг эдгээр технологиуд гарааны нэгэн ижил түвшинд аваачсанаар хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй том компани ч, цөөхөн ажилтантай, алс хязгаар нутагт ажилладаг жижиг аж ахуйн нэгж ч өрсөлдөөний нэгэн түвшинд ирж байгаа юм.
Одоо та намайг соносж байна уу? Бид одоо тэгээд хамтран ажиллах боломжтой байна уу?"



-----------------------------------------------------
Imagination is more important than knowledge...

Albert Einstein
,
US (German-born) physicist (1879 - 1955)

8 сэтгэгдэл:

Anonymous said...

Tatah holboos

http://mihd.net/i7er8j

sanakae said...

Сайн english-ээр уншаад учиргй ойлгож чадахгй ч гэсэн олж авч харах юмсан гэсэн номыг минь тавьсанд баярлалаа. Гэтэл энд байгаа холбоос ажиллахгй байх юм gmail-двэл их талархах байна sanakae@gmail.com

Foreign language said...

Ene link zuv zugeer ajillaj bna. MiHD.net deer tatah link ni il haragddaggui bolohoor humuus ajillahgui bna gej bodood bdg. Doorh post deer bi MiHD.net-s herhen file tatah talaar bichsen bgaa..

http://gadaadhelblog.blogspot.com/2007/06/mihdnet-file.html

Foreign language said...

Ene link zuv zugeer ajillaj bna. MiHD.net deer tatah link ni il haragddaggui bolohoor humuus ajillahgui bna gej bodood bdg. Doorh post deer bi MiHD.net-s herhen file tatah talaar bichsen bgaa..
MiHD.net-s file tatah

М.Огоо said...

Saihan analiz hiijee. Bayarlalaa. Ali neg taliig barisan bish, hen heniih ni sanaa onoog aguulsan iimerhuu niitlel ih taalagddag shuu.
Harin ene nom harizuulj unshina gedeg chini ih zugeer sanaa bna.

Beck said...

Энэ өдрийн мэнд! энэ ном Монгол дээр гарсан гэж дуулдсан. Хэр орчуулсныг мэдэхгүй байна. Манай эндээс элдэв татдаг барьдаг бүх юмыг ажиллагаагүй болгочихсон. Уншмаар байдаг. beck_mazy@yahoo.com руу энэ номоо e-mail-ж тус болооч

Anonymous said...

very impressive and informative article!!! thank you!

Juljagahan said...

bi ene nomiig avmaar bnaa
daanch holboosn not found genee :-(