Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Webpage of the Day: friendsabroad.com 2007/05/27

Судалж буй хэлийнхээ дагуу найз нөхөд олж авахад сайхан газар. Энэ сайт нь хэл судалж буй хүмүүс цугларч, бие биенээ олдог клуб л гэсэн үг юм. Жишээ нь та Англи хэлээр ус цас ярьдаг, Хятад эсвэл Япон мэтийн хэлийг судлах гэж байгаа гэж бодоё. Тэгвэл та энэ сайт руу ороод Хятад, Япон хэлэндээ ус цас нэгнийг олоод холбоо тогтоож өөрийн судалж буй хэлээ сайжруулж авна гэсэн үг. Хариуд нь та Англи хэлнийхээ мэдлэгийг хуваалцана даа. Дэм дэмэндээ, Дээс эрчиндээ гэж сайхан үг байна шүү цаана чинь. Хэрэв та ганцхан Монгол хэл сайн мэддэг бол харин асуудалтай.. Монгол хэл судалж буй хүн ховор. Гэхдээ ганц нэг харагдаж байна лээ шүү. Дахин сануулж хэлэхэд энэ сайтанд зөвхөн хэл судалж байгаа, хэл сурах сонирхотой хүмүүс орцгоодог учир GF, BF хийх зорилгоор ороод дэмий л болуу. Шанс багатай. Тэгсэн дор тэр Hi5.com энэ тэр нь хамаагүй дээр. Хаяг нь:

http://friendsabroad.com/

------------------------------------------
"My mother used to say that there are no strangers, only friends you haven't met yet. She's now in a maximum security twilight home in Australia."

Dame Edna Everage

Australian Comedian (character of Barry Humphries) (1934 - )

3 сэтгэгдэл:

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Ах нь хайр дурлалгүйгээр хэлийг салгууд нь авч үзэх дэмий гэдгийг мах бодиороо ойлгосон хүн. Хайртай сонирхолтой хүнтэйгээ ярих гэсээр байгаад л дажгүй ярьж сурдаг гэх гээд байна.
Тэгэхээр тэрхүү В-... В-... гээд байгаа кодоор хүний эрхийг хязгаарлаад хэрэггүй байх аа.

A.Амарсайхан said...

В-..., В-... гэдгийг Гёрл Фриэнд, Бой фриэнд гэж ойлгоорой.